13/03/2026
Сүүлийн өдрүүдэд захиалгат хоол хүргэлтийн сайтыг хуурамчаар дуурайлган бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт, аппликейшнээр дамжуулан захиалга хийх
🔹 Сошиал сүлжээгээр илгээгдсэн сэжигтэй линк, хямдралын зар сурталчилгаанд шууд бүү итгэх
🔹 Урьдчилгаа төлбөр нэхсэн тохиолдолд дахин нягталж шалгах
🔹 Хувийн мэдээлэл, банкны картын мэдээллээ баталгаагүй эх сурвалжид оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. @дагагч @шилдэгдэмжигчид