Батлан хамгаалахын Төв архив

Батлан хамгаалахын Төв архив Public & Government Service in Mongolia Military Related Inquiries

🍁Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна.🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд...
18/10/2025

🍁Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна.

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд
📌 "Батлан хамгаалахын Төв архив"-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10ш гүйлс мод тарьлаа.

🌎 Байгалиа хайрлах, модоо арчлан хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд таны оролцоо хамгийн үнэ цэнтэй.

👉 Иргэн, айл өрх, байгууллага хамт олон бүр “ТЭРБУМ МОД” хөдөлгөөнд нэгдэн эх дэлхийгээ ногооруулъя🌳

🍁Намрын мод тарих өдрүүд: 2025.09.25 – 2025.10.26
Намрын мод тарих арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
#ТэрбумМод

15/10/2025
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
26/09/2025

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📌 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг"-ийг угтаж, Архивын ерөнхий газраас зохион байгуулсан цахим сургалтад БХЯ-ны харьяа анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, хариуцсан албан тушаалтнууд хамрагдлаа.
📌 Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын Төв архивын мэргэжлийн албаны дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч, ахмад Б.Эрхэмзаяа, баримтын архивын эрхлэгч, дэд ахлагч О.Золбоо нар байгууллагын Улсын үзлэгт бэлтгэх тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ
Соёмбо редакц

25/09/2025
24/09/2025
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион ...
17/09/2025

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулагддаг “Нууц хамгаалах ажилтан бэлтгэх дамжаа”-ны бүрэлдэхүүнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны чадавхыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу ахлах зааварлагч-арга зүйч А.Уртнасан, баримтын архивын эрхлэгч ахлах дэслэгч Т.Намхай, дэд ахлагч О.Золбоо нар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Монгол улсын баримт бичгийн стандарт MNS 5140:2021, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт MNS 6395:2022” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад удирдах газар, нэгтгэл, анги, салбарын 14 алба хаагч хамрагдан Батлан хамгаалахын Төв архивын хадгаламжийн сан хөмрөг, архивын баримт, “Данс, бүртгэл үйлдэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх” талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөрЛувсангомбын Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 234 дүгээр тогтоолоор дэслэгч...
13/09/2025

1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
Лувсангомбын Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 234 дүгээр тогтоолоор дэслэгч генерал цол хүртжээ.

13/09/2025
2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдөрАзи номхон далайн бүс нутгийн орнуудын Энхийг дэмжих ажиллагааны ар талын төлөвлөлтий...
12/09/2025

2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Ази номхон далайн бүс нутгийн орнуудын Энхийг дэмжих ажиллагааны ар талын төлөвлөлтийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

1921 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Хасбаатар, К.К.Байкалов нарын цэрэг Толбо нуурын буюу Саруул гүний хүрээг эзлэн ав...
11/09/2025

1921 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр
Ц.Хасбаатар, К.К.Байкалов нарын цэрэг Толбо нуурын буюу Саруул гүний хүрээг эзлэн авч, Кайгородовынхныг хөөн явуулжээ.

1965 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Радиорелейний станцыг анх удаа практикт хэрэглэн холбоо тогтоожээ.
10/09/2025

1965 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Радиорелейний станцыг анх удаа практикт хэрэглэн холбоо тогтоожээ.

Address

Баянзүрх дүүрэг, Л. Дандарын гудамж, 22-р хороо, Батлан хамгаалахын Төв архив
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Tuesday 08:30 - 00:30
Wednesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Friday 08:30 - 12:30
13:30 - 17:30

Telephone

+97670162939

Alerts

Be the first to know and let us send you an email when Батлан хамгаалахын Төв архив posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Батлан хамгаалахын Төв архив:

Share