02/04/2026
🏀 Тэмцээний урилга
Баянхонгор аймгийн үе үеийн төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 30+ насны спортын нөхөрсөг тэмцээний тугийг манай төгсөлт өнгөрсөн жил хүлээн авч, энэ жилийн тэмцээнийг зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээсэн билээ.
Энэ удаагийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дартсын төрлөөр эхэлж, 25, 26-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжлэн зохион байгуулагдана.
Баянхонгор аймгийн үе үеийн төгсөгч ах, эгч, найз нөхөд, дүү нар та бүхнийг төгсөлтийнхөө шилдэг тоглогчдоос бүрдсэн шигшээ багаа бүрдүүлэн идэвхтэй оролцохыг урьж байна.