Эрүүл Мэндийн Яам

Эрүүл Мэндийн Яам Эрүүл Мэндийн Яамны албан ёсны хуудас /Таны эрүүл мэнд-Таны гарт/

04/08/2026

Цөлжилттэй Тэмцэх Тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал

04/08/2026

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ЗОХИЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар А/242 дугаар тушаал гаргаж төрийн албаны шалгалтад оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтын хүчинтэй хугацааг шинэчлэн зохицууллаа.

🔹 Ерөнхий шалгалт өгч байгаа иргэн шалгалтад тэнцээгүй тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.

🔹 Тусгай шалгалт өгч буй оролцогчдын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар тусгалаа.

Н.Эрдэнэбаяр: Энэхүү зохицуулалт нь төрийн албаны шалгалтад дахин оролцох иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгоход чиглэж байна.

🤱 Эхийн сүү нь хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эс...
03/08/2026

🤱 Эхийн сүү нь хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эсрэг биетүүдийг агуулдаг.

✅ Төрснөөс хойш 1 цагийн дотор хөхүүлж эхлээрэй
✅ Эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр хооллоорой
✅ Хүүхдийг наад зах нь 2 нас хүртэл нь, шим тэжээлтэй гэр бүлийн хоолтой хамт эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой.

03/08/2026
03/08/2026

#ШУУД: Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг

🤱ДЭМБ: ХҮҮХДИЙГ ЭХНИЙ ЗУРГААН САРД ЗӨВХӨН ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА✅Энэ жил  “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих...
03/08/2026

🤱ДЭМБ: ХҮҮХДИЙГ ЭХНИЙ ЗУРГААН САРД ЗӨВХӨН ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

✅Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байна.

✅Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй хамгийн төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувь, амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар буурдаг бөгөөд илүүдэл жин, таргалалт, уушгины багтраа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг тогтоосон.

✅Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид насанд нь тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна.

✅Эрүүл мэндийн яам эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангахын төлөө олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна.
https://moh.gov.mn/news/7591

03/08/2026
ЭХИЙН ЭНДЭГДЭЛ  ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 14.1 ПРОСАНТИМИЛЭЭР БУУРСАН БАЙНА✅Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны н...
03/08/2026

ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 14.1 ПРОСАНТИМИЛЭЭР БУУРСАН БАЙНА

✅Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.

🇲🇳Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний санаачлага орон даяар өрнөж буйтай холбогдуулан хүүхэд, эхийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг Удирдлагын зөвлөлийн хурлаар онцоллоо.

📈2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна. Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилээр буурсан байна. Эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дундажаас өндөр байгааг харууллаа.

✅Цаашид жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэх, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.

https://moh.gov.mn/news/7590

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙЭрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арг...
03/08/2026

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.

Иргэн таны санал, санаачилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого, төсөвт үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📱 Доорх линкээр орж, QR кодыг уншуулан 2027 оны эрүүл мэндийн салбарын бодлого, арга хэмжээ, төсвийн төсөлд саналаа ирүүлнэ үү
https://moh.gov.mn/sanal

👉Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.
https://moh.gov.mn/news/7589

Address

Ministry Of Health
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611263913

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл Мэндийн Яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрүүл Мэндийн Яам:

Shortcuts

Share