04/08/2026
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д.БУДЗААН: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байна. Энэ удаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бага насны хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол хэр байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?
Та бүхнийг Амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.
- Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.
👉Дэлгэрэнгүйг: https://police.gov.mn/a/8170