Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны албан ёсны хуудас
Official account of Ministry of Economy and Development Эдийн засаг, хөгжлийн яам

COP17: ЭЗХЯ болон АҮЭБЯ хамтран "NATURAL CAPITAL" арга хэмжээг 2026.08.22-нд зохион байгуулна.
21/08/2026

COP17: ЭЗХЯ болон АҮЭБЯ хамтран "NATURAL CAPITAL" арга хэмжээг 2026.08.22-нд зохион байгуулна.

Ж.ЭНХБАЯР: ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРТЭЙ ШАЛТГААНААР ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ГАЦААДАГ ХУУЛЬ БУС ШААРДЛАГЫГ СИСТЕМЭЭС ХАСАХ ЗЭР...
20/08/2026

Ж.ЭНХБАЯР: ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРТЭЙ ШАЛТГААНААР ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ГАЦААДАГ ХУУЛЬ БУС ШААРДЛАГЫГ СИСТЕМЭЭС ХАСАХ ЗЭРЭГ АЖЛУУД ЕСДҮГЭЭР САРЫН 30 ГЭХЭД ТОДОРХОЙ ХАРИУЛТТАЙ БОЛОХ ЁСТОЙ

Эдийн засгийн эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиудын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж,салбар хоорондын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2026.08.20/ Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.

Хуралдааны эхэнд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улс дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2025 оны байдлаар 184 улсаас 174 дүгээр байранд буюу эхний хагаст багтаж байгаа ч бодлогын орчинд сайжруулах асуудлууд нэлээдгүй байна. Ялангуяа “Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлт”-ээр 109 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Эдгээр эрэмбэ нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид өдөр тутамдаа ямар их дарамт, хүнд сурталтай тулгардгийг илтгэх бодит тоон үзүүлэлт. Бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдаа дэмжих, хүнд суртлыг арилгах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулан 2.6 их наяд төгрөгийн 21 гомдлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан" гэдгийг онцоллоо.

🌐 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/178900

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн өөрчлөлтийн төсөл боловсруулж буйтай холбог...
20/08/2026

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн өөрчлөлтийн төсөл боловсруулж буйтай холбогдуулан олон нийтийн цахим санал, асуулгыг явуулж байна. ​

Эдийн засаг, төсөв болон холбогдох асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг, төсвийн төлөвлөлтөд хувь нэмэр, санал санаачилгаа хүргэх сонирхолтой иргэд, олон нийт та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Холбоос: https://forms.cloud.microsoft/r/ChgRBXShwy

Нэмэлт мэдээлэл авах бол 51-263656 дугаарт холбогдоно уу.

ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ ХЭМНЭХ 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Монгол Улсын Ерөнхий сайд Н.У...
20/08/2026

ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ ХЭМНЭХ 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

🌐 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/178898

ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд х...
20/08/2026

ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг дэд сайд С.Даваасүрэн ахалж 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд зохион байгууллаа.

Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөх С.Далхаасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргх Л.Мөнхтүшиг болон бусад холбогдох албан хаагчид оролцов.

Хуралдаанаар гааль, гарал үүсэл, стандарт, тохирлын үнэлгээ, мах, махан бүтээгдэхүүний экспорт болон цахим худалдааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг хэлэлцэж, цаашид худалдаанд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх, Замын зураглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар болов.

20/08/2026
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН ХБНГУ-ЫН ХАМБУРГ ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ РАЙНХАРД ШТУТЫГ ХҮЛЭЭ...
19/08/2026

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН ХБНГУ-ЫН ХАМБУРГ ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ РАЙНХАРД ШТУТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хамбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Райнхард Штутыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Өргөмжит консул Райнхард Штут хоёр улсын стратеги түншлэлийг бататгах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт шинэ төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байгаагаа тэмдэглэв. Талууд мөн одоо хэрэгжиж буй хамтын ажиллагааны явц, үр дүнг дүнгийн талаар ярилцаж, цаашдын боломжит чиглэлүүдээр дэлгэрэнгүй санал солилцов.

ХУДАЛДААНЫ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНАХудалдааг төрөөс зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой хөгжл...
19/08/2026

ХУДАЛДААНЫ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Худалдааг төрөөс зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Худалдааны тухай анхдагч хуулийн төсөлд санал авч байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхэн доорх хуулийн төсөлтэй танилцаж, санал, шүүмжээ ирүүлнэ үү. Санал, шүүмжийг 2026 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл [email protected] цахим и-мэйл хаягаар хүлээн авч байна.

🌐 https://med.gov.mn/post/178866

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнесийн үйл ажиллагаанд үүсч буй төрийн байгууллагын давхардсан...
18/08/2026

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнесийн үйл ажиллагаанд үүсч буй төрийн байгууллагын давхардсан хяналт, шалгалт, дарамт, чирэгдэл хүнд суртлыг бууруулж цахимаар түргэн шуурхай үйлчлэх орчныг бий болгох ажлын хүрээнд Засгийн газрын 2023 оны 251 дүгээр тогтоолоор баталсан “ЗӨВШӨӨРЛИЙН НЭГДСЭН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, УГ САНД ЗӨВШӨӨРЛИЙГ БҮРТГЭХ, ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ"-ыг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

Та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ 261734 дугаарт ирүүлнэ үү.

🌐https://med.gov.mn/post/178699

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр 2026 оны 08 дугаар ...
17/08/2026

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ.

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгуудын ЗДТГ- ын удирдлага, хэлтэс агентлагын дарга болон орон нутгийн хяналтын улсын байцаагч нарын 100 гаруй албан хаагч оролцож хуулийн төсөлтэй танилцаж санал бодлоо илэрхийллээ.

Цаашид хэлэлцүүлгийг төлөвлөгөөний дагуу:

🕐 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хангайн бүс
🕐 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хойд бүс
🕐 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Зүүн бүс
🕐 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говийн бүсийн улсын байцаагч нарын дунд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

Address

Эдийн засаг, хөгжлийн яам, Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development:

Shortcuts

Share