27/07/2024
Миний дарга гэдэг хүний талаарх үзэл хандлагыг өөрчилсөн хүндэт дарга Хурандаа Б.Батбаярын надад сургасан туршлага одоо Миний амьдралдаа мөрддөг зарчмууд болсон. Үүнээс 1-ийг товчхон дурсая.
2012 онд Ховдын Үенчээс Сулинхээрийн отрядад Захирагчийн орлогчоор шилжин томилогдож очиж билээ. Тухайн үед алба хаагчид маань архи дарсны асуудалд багагүй холбогддог байлаа. Би ч шинэхэн очсон хүн дээр нь тухайн ангийн ёс зүйн салбар хороон дарга учир архи үнэртүүлсэн бүхнийг ёс зүйн хорооны хурлаар оруулж ажлаас халах тухай санал дүгнэлт гаргаж Ангийн захирагч Хурандаа Б.Батбаярт оруулдаг байв.захирагч халах шийдвэр нэгийг ч гаргасангүй. Миний гаргасан бараг 10 аад зөрчилд хийсэн дүгнэлт саналын дараа захирагч маань намайг дуудаж ярилцсан юм. Ингэхдээ Цэдэндорж оо чиний зөрчилд хийсэн шалгалт дүгнэлт бүгд зөв гэхдээ энэ бүх санал дүгнэлтийн дагуу халах тушаалд гарын үсэг зурж үзэгний үзүүрээр хүний амьдрал шийдэх шиг хурдан бөгөөд амархан зүйл байхгүй ээ. Тэглээ гээд энэ Монголын чинь ядуусын тоо архичдын тоо л нэмэгдэнэ шүү дээ. Харин чи үүний эсрэг тэмцэх ёстой яагаад архи уугаад бгаа шалтгааныг хайж түүнтэй тэмц ажлын хамт олон нь болохгүй байна уу?гэр бүл нь болохгүй байна уу? Гэр оронд нь идэж уух юм байна уу? Өвчтэй зовлонтой хүн байна уу? Гээд шалтгааныг олж түүнийг шийдэхийн төлөө ажиллах нь хамгийн том архины эсрэг хийх тэмцэл юм гэсэн. Бас чи тэр хүнийг халлаа гээд чиний ажил хялбаршиж магадгүй гэхдээ тэр халагдсан хүн болон түүний гэр бүл үлдсэн бүх насандаа муу амьдарч байгаа буруугаа чамтай холбож насан туршдаа харааж амьдарна. Харин чи тэр хүнийг халагдах аюулаас сэргийлж ойлгуулж чадвал эсрэгээрээ тэр хүн үлдсэн бүх насандаа чамайг сайнаар дурсаж ерөөж амьдарна. Тэгэхээр ажлын арга барилаа нэг эргээд хараад үз миний орлогч бүх зүйл тушаал дүрмийн дагуу хийгдэх ёстой ч хуулийн хамгаалагч нар дунд шүүгч өмгөөлөгч бүгд тусдаа үүрэгтэй ажилладаг юм гэж ухааруулж байлаа.... гэхчлэн миний ажлын амьдралын загвар болгодог олон арга барилууд эрхэм Хурандаа Батбаяраас сурсан байдаг юм.