Баянгол дүүрэг / Bayangol District

Баянгол дүүрэг / Bayangol District Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянгол дүүрэг / Bayangol District, Government Organization, Bayangol district, Ulaanbaatar.

07/08/2026

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Баянгол дүүргийн 27-р хороо, Гаалийн байрны дундах авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүллээБаянгол дүүргийн хэмжээн...
06/08/2026

Баянгол дүүргийн 27-р хороо, Гаалийн байрны дундах авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн хэмжээнд 18 байршилд авто зам, засвар шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн 27-р хороо, Гаалийн байрны дундах авто замын засвар, шинэчлэлийг ажил эхэлж буй бөгөөд тус ажил есдүгээр сарын 1-ний өдөр дуусах юм.
Мөн 27-р хороо, Төмөр замын эмнэлгийн баруун талд байрлах явган хүний замтай талбайн хэсгийг оршин суугчид ая тухтай амрах, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайн зураг төслийг хийлгэж, ирэх жил тохижилтын ажлыг хийнэ

[Mongolian below]🌎🌳The thematic days of UNCCD COP17 will take place alongside the official negotiations through high-lev...
06/08/2026

[Mongolian below]
🌎🌳The thematic days of UNCCD COP17 will take place alongside the official negotiations through high-level and special events designed to build political support, mobilize partnerships, and deliver practical outcomes.

In the Blue Zone, Finance Day, Water Day, Land & People Day, and Food Systems and Soil Health Day will bring policy-level discussions on land, water, food systems, soil, finance, and the relationship between people and nature. These thematic days will serve as an important platform for countries, international organizations, researchers, and policymakers to unite their voices around practical solutions, investment, partnerships, and a sustainable future in the fight against desertification, land degradation, and drought.

RESTORING LAND
RESTORING LIFE


------------------------------
🌎🌳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын сэдэвчилсэн өдрүүд нь албан хэлэлцээний зэрэгцээ улс төрийн дэмжлэг, түншлэл, бодит үр дүнг төвлөрүүлэх зорилготой өндөр түвшний болон тусгай арга хэмжээнүүдээр үргэлжилнэ.

Цэнхэр бүсийн хүрээнд Санхүүжилтийн өдөр, Усны өдөр, Газар ба хүн төвт өдөр, Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр зохион байгуулагдаж, газар, ус, хүнс, хөрс, санхүүжилт, хүн ба байгалийн харилцан хамаарлыг бодлогын түвшинд хэлэлцэнэ. Эдгээр өдрүүд нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг бодит шийдэл, хөрөнгө оруулалт, түншлэл, тогтвортой ирээдүйн төлөө улс орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого боловсруулагчдын дуу хоолойг нэгтгэх чухал талбар байх болно.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2026.08.05) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирда...
05/08/2026

Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2026.08.05) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа https://www.bgd.mn/background/4624

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдрийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхайгаас нийт 10 үүрэг даалгавар өгснөөс гурав нь 100 хувь, дөрөв нь 85, хоёр нь 80, нэг нь 50 хувийн хувийн хэрэгжилттэй байна. Иймд дүүргийн Засаг дарга дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2026.08.05) болж, дүүргийн Засаг дарга Ө...

05/08/2026

Улсын аварга О.Хангай төрөлх Ховд аймгийн Буянт сумынхаа жишээгээр байгальд нөхөн сэргэх боломж олгохын ач холбогдлыг хуваалцлаа.

Нэгэн цагт түлээнд ашиглагдаж байсан бургас, улиас хүний нөлөө багассанаар эргэн өтгөрч, зэрлэг амьтад ч нутагшин иржээ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын а...
04/08/2026

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана.

Эхлэх хугацаа: 2026.08.06-ны 07:00 цагаас
Дуусах хугацаа: 2026.08.09-ний 00:00 цаг хүртэл

БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байнаБаянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн ба...
04/08/2026

БГД-ийн 33-р хороонд байрлах 87-р цэцэрлэгийн барилгын засварын ажил үргэлжилж байна

Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн барилгын гадна фасад дулаалгыг хийж, цонх, хаалгыг солих ажил үргэлжилж байна. Уг цэцэрлэгийн барилгын ажлыг Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.
📍Уг төсөл хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
📍Цэцэрлэгийн барилгын ажлыг хийж дууссанаар тус цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилтнуудад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.
📍87-р цэцэрлэгийн 13 бүлэгт 500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөө...
04/08/2026

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

04/08/2026
04/08/2026

📣ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧДИЙГ УРЬЖ БАЙНА

КОП17-ыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүртгэл болон дипломат ёслол, дээд өндөр түвшний арга хэмжээг сурвалжлахад анхаарах зүйлс зэрэг асуудлаар уулзалт, сургалт зохион байгуулна.

🗓️Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 05
📍Хаана: “НЬЮС КАФЕ”
🕒Цаг: 15:00-17:30

Address

Bayangol District
Ulaanbaatar
16020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол дүүрэг / Bayangol District posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share