Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

06/08/2026
Өнөөдөр Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Викториа Делмон итгэмжлэх захидлаа гардуул...
06/08/2026

Өнөөдөр Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Викториа Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Дэлхийн банк группийн олон жилийн үр дүнтэй түншлэл, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлов.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн болсноос хойш манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн. Эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбар дахь энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийн амьжиргаа, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Дэлхийн банк групптэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт байна. Суурин төлөөлөгч Викториа Делмонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Дэлхийн өнцөг булан бүрд мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөөрөө үнэлэгдэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа монголчууд олон...
05/08/2026

Дэлхийн өнцөг булан бүрд мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөөрөө үнэлэгдэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа монголчууд олон бий. Тэдний хуримтлуулсан туршлага, олон улсын харилцаа холбоо нь Монгол Улсын хөгжил, гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Өнөөдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод суугаа Өргөмжит консул Ц.Энхбилэг (Billy)-тэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь тайлантай танилцан, цаашид хэрэгжүүлэх зорилго, санаачилгынх нь талаар санал солилцлоо.

Тэрбээр Монгол Улсыг сурталчлах, Монгол, АНУ-ын эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжил, алслагдсан бүс нутгийн хүүхэд, залуусын боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Өргөмжит консулын алба нь итгэлцэлд суурилсан, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг олон улсын нийтлэг тогтолцоо юм. Тиймээс Өргөмжит консулууд өөрийн мэдлэг, туршлага, нэр хүнд, олон улсын харилцаа холбоогоо ашиглан хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх орноо сурталчлах, иргэд, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өөрийн мэдлэг, туршлага, сэтгэл зүтгэлээ эх орныхоо төлөө зориулан ажиллаж буй ийм хүмүүс Монгол Улсын гадаад харилцааны үнэ цэнтэй түнш, хамтын ажиллагааны бодит гүүр болсоор байна. Ц.Энхбилэг таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорoн Итгэмжлэх захидлаа гардууллаа.Уулзалтын үеэр Монгол Ул...
05/08/2026

Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорoн Итгэмжлэх захидлаа гардууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтуудын хэрэгжилт болон Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцов.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих, төрийн чадавх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүйсийн тэгш байдлыг ахиулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон жилийн турш тууштай хамтран ажиллаж ирсэн, манай чухал хөгжлийн түнш юм.

Мөн үеэр Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлыг эхнээс нь дэмжин ажиллаж буйд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийллээ.

Суурин төлөөлөгч Лионел Лорoны хариуцлагатай албан үүрэгт нь амжилт хүсэж, Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаанд нь хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихийн ерөөл өргөе.

UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

05/08/2026
05/08/2026
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан дипломат албаны хөгжил, Монгол Улсын...
04/08/2026

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан дипломат албаны хөгжил, Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааг бэхжүүлэх үйлсэд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө.

Р.Алтангэрэл нь төрийн албанд 35 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтэс, Төрийн дипломат ёслолын алба, Төрийн нарийн бичгийн даргын алба зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, Монгол Улсыг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улс, Канад Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм. Мөн Бельгийн Хаант Улс болон Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яамдад Элчин зөвлөхөөр ажиллаж, хоёр болон олон талт харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Эрхэм хүмүүнд олон арван жилийн турш дипломат албанд тууштай зүтгэж, залуу дипломатчдыг сурган бэлтгэх, төрийн дипломат ёслолын уламжлал, мэргэжлийн стандартыг төлөвшүүлэх цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хангайн бүсийн аймгуудын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцоог дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн гар урлал үйл...
04/08/2026

Хангайн бүсийн аймгуудын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцоог дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн гар урлал үйлдвэрлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөллийг Архангай аймагт туршлага судлах аялалд хамрууллаа.

Төлөөлөгчид аялал жуулчлал, үндэсний гар урлал, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хөгжүүлж буй сайн туршлагатай танилцаж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Нутгийн онцлог, өв соёл, байгалийн нөөцөд түшиглэсэн хөгжлийн бодлого нь жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, аялал жуулчлалын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Орон нутаг хооронд сайн туршлага, мэдлэгээ солилцон, бүс нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийн бодлогоо уялдуулах нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Цаашид ч Хангайн бүсийн аймгуудын хамтын ажиллагаа, түншлэлийг улам бэхжүүлж, орон нутгийн шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитойгоор дэмжих, бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд дэмжиж ажиллах болно.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Цөл...
04/08/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон CEMUNE төвтэй хамтран “COP17 Endgame Workshop” сургалт-семинарыг зохион байгуулж байна.

COP17 бага хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй дэлхий нийтийн өмнө хүлээсэн хариуцлага юм. COP17-ын Ерөнхийлөгчийн хувьд миний бие бүх Талуудын итгэлцлийг бэхжүүлж, ялгаатай байр суурийг ойртуулан, нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, үр дүнд чиглэсэн хэлэлцээний үйл явцыг дэмжин ажиллах болно.

Энэхүү сургалт нь манай баг хамт олны олон талт хэлэлцээний ур чадвар, бэлтгэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ удахгүй болох бага хурлыг амжилттай зохион байгуулах чадавхыг улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү чухал сургалтыг хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, CEMUNE төвийн хамт олон болон олон улсын сургагч, шинжээчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг урагшлуулахын төлөө Монгол Улс бүх Талуудтай нягт хамтран ажиллах болно.

Address

Peace Avenue 7a
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670082222

Alerts

Be the first to know and let us send you an email when Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг:

Shortcuts

Share