“Бренд групп” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн эзэмшлийн газарт Монгол улсын Засгийн газрын Бүтээн байгуулалтын бодлого, компанийн зорилгод нийцүүлэн 5 блок 15 давхар үйлчилгээ, орон сууц, хүүхдийн цэцэрлэг, автомашины гражын цогцолбор бүхий барилга, байгууламжыг төлөвлөн өөрийн хөрөнгө оруулалтаар 2016 оны 4-р улиралд эхлүүлээд байна.
Энэхүү байрши
л нь Буянт Ухаа-1, Буянт Ухаа-2 орон сууцны хороолол, шинээр баригдах Яармаг орон сууцны хороолол, Спорт цогцолбор, Дөрөвдүгээр төрөх эмнэлэгтэй ойр байршилтай хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд шинэчилсэн авто замын сүлжээнд холбогдсон.
Хотхон нь 5 блок нийт 630 айлын 1 – 3 өрөө стандарт зэрэглэлийн орон сууц байхаас гадна хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, ногоон байгууламж, бие даасан цахилгаан эрчим хүчний хангамжтай /ЦТП/.
ХОТХОНЫ ДАВУУ ТАЛУУД:
Хотхон нь залуу гэр бүл, нийгмийн дундаж давхрагын орон сууцны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөлт хийгдсэн зураг төсөлтэй бөгөөд Стандарт орон сууцанд байх дараах давуу тал, олон жилийн барилга угсралтын туршлагад үндэслэсэн.
• Барилга нь бүрэн цутгамал өндөр маркын /М350/ төмөр бетон бүтээцтэй,
• Газар хөдлөлтийн 7 – 8 баллд тэсвэртэй цутгамал суурьтай,
• Евро стандартын шаардлага хангасан ОХУ, Турк, Герман, Солонгос улсуудын барилгын засалын материал, цахилгаан, дулаан, холбооны тоноглолыг технологийн дагуу гүйцэтгэж угсарсан,
• Хотын төвлөрсөн цахилгаан, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламжын нэгдсэн шинэ эх үүсвэрт найдвартай холбогдсон,
• Өндөр хурдны 24 цагаар ажиллах нийт 18 хүний багтаамжтай, 550, 700 кг даац бүхий хоёр хос Солонгос цахилгаан шаттай,
• Хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайг шийдсэн,
• Хүүхдийн цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж шийдсэн,
• Айл бүр интернэт, утас, кабель, галын дохиолол, домофон системээр тоноглосон,
• 200 автомашины нэгдсэн дулаан зогсоол, 150 автомашины ил зогсоолыг шийдсэн,
• Үзэгдэх орчин сайтай, хотын шинэ суурьшлийн бүс төлөвлөлттэй уялдсан,
• Өндөрлөг газарт байрлах учир айл бүр өглөө оройн нар үзэх, орчноо чөлөөтэй харах боломжтой, эрүүл цэвэр агаартай,
• Худалдаа, үйлчилгээний төвүүдийг төлөвлөж шийдсэн,
• Яармаг, Сонсголонгын хоёр эгнээ авто замаар холбогдсон бөгөөд 25– 30 минутанд түгжрэлгүй хотын төвд хүрэх боломжтой.
Оршин суугчид барилгын үндсэн хийцэд нөлөөлөхгүй байхаар өрөөний дотоод зохион байгуулалтыг өөрчлөх, өрөөг томсгон нэгтгэх боломж бүхий интерьерийн шийдлийг зураг төслийн дагуу санал болгоно.