UB SONIN

UB SONIN МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

20/07/2026

Сэлэнгэ аймагт "Хүүхдийн_төлөө_ЗА_бол_Заавал_хийе" хөдөлгөөний хүрээнд
-Гол, усны эрсдэлт бүсүүдийг хамгаалж,
-Ил задгай цахилгааны утсыг аюулгүй болгож,
-Тоглоомын талбайн орчныг стандартын шаардлагад нийцүүлэн засаж сайжруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалы...
11/07/2026

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.

⚠️❗️🌧️⛈️🌧️НИЙСЛЭЛЧҮҮДИЙН АНХААРАЛД2026 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нэлээд усархаг бор...
10/07/2026

⚠️❗️🌧️⛈️🌧️НИЙСЛЭЛЧҮҮДИЙН АНХААРАЛД
2026 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нэлээд усархаг бороо үргэлжлэн орно.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах арга хэмжээг урьдчилан авч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
🏢 Барилга, орон сууцны зоорийн давхар, дулааны узель, цахилгааны өрөө усанд автахаас сэргийлж, ус зайлуулах байгууламж, насосны бэлэн байдлыг шалгах.
🚗 Үерийн эрсдэлтэй нам дор газар, ус тогтдог хэсэгт автомашинаа байрлуулахгүй байх.
🌊 Ус зайлуулах суваг, шуудуу, борооны усны шүүрийг хог, саадаас цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх.
⚡ Усанд автсан цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхгүй байх, шаардлагатай тохиолдолд цахилгааныг мэргэжлийн байгууллагын зааврын дагуу салгах.
🚶‍♀️ Ус ихээр тогтсон зам, гүүр, үерийн эрсдэлтэй хэсгээр зорчихдоо онцгой анхаарал болгоомжтой байх.
👨‍👩‍👧‍👦 Хүүхдийг гол, сайр, жалга, ус тогтсон хэсэгт хараа хяналтгүй орхихгүй байх.
⛈️ Усархаг борооны улмаас богино хугацаанд үер буух, авто зам усанд автах, хөдөлгөөн саатах эрсдэлтэй тул цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, холбогдох байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫ...
10/07/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

🇲🇳Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр баталсан нь Монголын морин соёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болохыг Шадар сайд Н.Номтойбаяр онцлов.
🇲🇳Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг олон нийтэд танилцууллаа.
Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
🇲🇳Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
🇲🇳Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын сүр жавхлан, Монголын төрт ёс, өв соёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэн нь өөдөө дэлгэрч, бүтээл бүхэн нь биеллээ олж байхыг ерөөлөө.

10/07/2026

✅🇲🇳Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

✅Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөв.

✅Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

✅Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

✅Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ✅Нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, имп...
04/07/2026

✅Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
✅Нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэнэ.
✅Тус үйлдвэр өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн бүтээн байгуулалт болно.
✅Агаарын бохирдол 50-60 буурна.
✅Бүтээн байгуулалтыг 2028 оны I улиралд бүрэн дуусгаж, мөн оны II улирлаас бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байна.
Н.Учрал Багануур дүүрэгт ажиллав.

Үндэсний Их Баяр наадамд зориулсан  “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” хүндэтгэлийн тоглолтыг УДБЭТеатр зохион байгуулан ажиллаж байн...
04/07/2026

Үндэсний Их Баяр наадамд зориулсан “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” хүндэтгэлийн тоглолтыг УДБЭТеатр зохион байгуулан ажиллаж байна.
МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” хүндэтгэлийн тоглолт нь Монгол төрийн түүхэн уламжлал, төрт ёсны дархлаа, үндэсний бахархал, сонгодог болон ардын урлагийн үнэт өвийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн томоохон уран бүтээлийн нэгдэл байх юм. Энэ тоглолтоор Монгол төрийн сүр хүч, соёлын дархлаа, үндэсний үнэт зүйлсийг уран сайхны хэлээр илэрхийлж хүргэхийг зорьж байна.
“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” Хүндэтгэлийн тоглолт нь Дэлхийн болон Үндэсний хэмжээний шилдэг уран бүтээлүүд Үндэсний бахархлыг илэрхийлсэн тайзны найруулга, Симфони найрал хөгжим, Морин хуур найрал хөгжим, Их урлагийн нэгдэл бүхий Алдар цуутай уран бүтээлчдийн оролцоо, Монголын соёл урлагийн бахархал болсон Төрийн соёрхолт, Төрийн шагнал, Ардын жүжигчин зэрэг алдартай зохиолч, зохиолчдын бүтээлүүдээс багтааснаараа онцлог юм.
Тус тоглолтын ерөнхий найруулагчаар УДБЭТ-ын Ерөнхий найруулагч, Уран сайхны удирдагч МУСТА С.Баттулга ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн нийт 600 гаруй уран бүтээлчид оролцон бэлтгэл сургуулилтаа ханган ажиллаж байна.

02/07/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва: Аюулгүй, цэвэр хотыг хамтдаа бүтээе

02/07/2026

ИЛҮҮ ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НЬ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВНА
✅Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шударга тэтгэврийн тогтолцооны хууль УИХ-аар 85.9 хувиар батлагдлаа. Хуулийн онцлох заалтуудаас хүргэе.
📌Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
📌2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
📌Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
📌Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
📌Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
📌1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
📌Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
📌Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй.

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр Хүй долоон худгийн зүлэг ...
27/06/2026

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг соёрхон буй нь энэ цагийн энх амгалан, ард олны их хувь ерөөл билээ.

Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын номын гэгээн үйлс арван зүг, найман зовхист саадгүй түгэн дэлгэрэх болтугай!

Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс нь үеийн үед улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар тайван, ард түмэн эв эетэй, буян хишгийн арвин даллагатай байх болтугай!🙏

Address

Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when UB SONIN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share