14/08/2026
✅✅УДМАА МЭДЭХ УХААН ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ЦЭНЭ.
📚 Дүүргийн 43 хорооны иргэд, олон нийтийн оролцоог ханган “Угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөгийг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. 👨👩👧👦
✍️ Сургалт, өдөрлөгийн зорилго нь иргэдэд угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, арга зүйг ойлгуулах, өөрийн овог, удмын түүхээ танин мэдэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зөв дадлыг төлөвшүүлэх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.
✍️Сургалтын үеэр иргэдэд өөрийн овог, удам угсаа, төрөл садны холбоо, удам дамжсан мэдээллээ зөв бүртгэн тэмдэглэж, угийн бичгээ хөтлөх аргачлалын талаар мэдээлэл өгч, угийн бичгээ хөтөлж хэвшсэнээр гэр бүлийнхээ түүх, удам угсааг танин мэдэх, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх, төрөл садны холбоо хамаарлаа зөв тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой болохыг онцлон хүргэлээ.
Түүнчлэн овог, удмаа мэдэхгүй байх, төрөл садны холбоо хамаарлаа тодорхой мэдэхгүй байх нь холын хамаатан садны хүмүүс хоорондоо гэр бүл болох, улмаар цус ойртолттой холбоотой эрсдэл үүсэх нөхцөл бүрдүүлж болзошгүй талаар иргэдэд ойлголт өгч, угийн бичгээ тогтмол хөтөлж, шинэчилж байхыг уриаллаа. ⚠️
Угийн бичиг нь зөвхөн удам судраа тэмдэглэн үлдээх төдий бус, гэр бүлийн түүх, өв соёл, үнэт зүйлээ хадгалан хамгаалж, үр хүүхэддээ өвлүүлэхийн зэрэгцээ эрүүл, зөв удмын ирээдүйг бий болгоход чухал ач холбогдолтой юм. 🌿
Иймд нийт иргэдийг өөрийн овог, удмын түүхээ танин мэдэж, угийн бичгээ зөв хөтлөн, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалж байна. 🙌
Тус арга арга хэмжээнд 7,8,14,28,32,33,42 дугаар хорооны нийт 210 иргэд, олон нийт хамрагдаад байна.