19/05/2026
🌲💚 СЭТГЭЛ ШИНГЭСЭН НОГООН ТӨГӨЛ 💚🌲
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчин 🏡, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, байгаль орчноо хамгаалах 🌍 зорилгоор “Хүн бүр мод тарья” 🌱 аяныг амжилттай хэрэгжүүлж байна. Тус аянд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэд 🤝 нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцож, мод хандивлан 🌲 дэмжлэг үзүүлсээр байна.
🌿 Өнгөрсөн амралтын өдөр буюу 17-ны өдөр “Сод Монгол Групп” ХХК-ийн Улаанбаатар нефть хангамжийн газрын хамт олон Нийгмийн хамгааллын тусгай төвийн Сургалт, хөгжлийн цогцолбор төвд 130 ширхэг нарс мод 🌲🌲 хандивлаж, албан хаагчид өөрсдийн гараар тарин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
💚 Энэхүү сайн үйлсээрээ тэд зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эко орчин 🌏 бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлээд зогсохгүй тарьсан модоо цаашид хамтран арчилж, ургуулах 🤲🌱 нөхөрсөг, тогтвортой хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.
🌳 Мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэд энэхүү аянд нэгдэн, байгаль орчноо хамгаалсан ногоон төглийг бий болгох ✨ их үйлсийг хамтдаа эхлүүлж, гар сэтгэл нийлэн оролцож байгааг онцлох нь зүйтэй.
🤍 “Хамтдаа тарьцгаая, хамтдаа ургуулцгаая” 🌱уриан дор хэрэгжиж буй бидний аянд нэгдсэн Сод Монгол Групп / Sod Mongol Group УБНХГ-ын хамт олон болон нийт оролцож байгаа байгууллага , иргэд, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏
📅 “Хүн бүр мод тарья” аян 2026 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд байгальд ээлтэй 🌍, ногоон орчин 🌲 бүрдүүлэх энэхүү үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр нэгдэн оролцох боломжтой.