Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам БОУАӨЯ-ны албан ёсны вэб хуудас: mecc.gov.mn

ӨГИЙ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЯНД НЭГДЭЭРЭЙ! Өгийнуурын үзэсгэлэнт байгаль, нуурын эрэг орчныг цэвэр цэ...
05/08/2026

ӨГИЙ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЯНД НЭГДЭЭРЭЙ!

Өгийнуурын үзэсгэлэнт байгаль, нуурын эрэг орчныг цэвэр цэмцгэр байлгахын ажлыг зохион байгуулж, иргэн, аж ахуй нэгж, гэр буудал, жуулчны баазуудыг хог хаягдал цэвэрлэх аянд идэвхтэй оролцохыг урьж байна. Цэвэрлэгээ 2026 оны 08 дугаар сарын 05–06-ны өдрүүдэд Өгийнуурын эрэгт зохион байгуулна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд орчны бүсийн иргэн, аж ахуй нэгж бүрийг оролцох үүрэгтэй хуульд заасан байдаг. Байгаль ээлтэй аялж, амарцгаая.

УСНЫ ГАЗАР
Орхоны Хөндийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар

05/08/2026

“ЦЭНГЭГ ТУУЛ ЦЭВЭР ОРЧИН” аяны хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.

УСНЫ ГАЗАР
Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority
Нийслэлийн Байгаль орчны газар

05/08/2026

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явц болон зохион байгуулалтын асуудлуудын талаар танилцуулга хийлээ.

COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

70 ОРЧИМ СЭТГҮҮЛЧ СОР17 ХУРЛЫН МЭДЭЭЛЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА 🇲🇳COP17 хурлын үеэр мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэх...
05/08/2026

70 ОРЧИМ СЭТГҮҮЛЧ СОР17 ХУРЛЫН МЭДЭЭЛЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

🇲🇳COP17 хурлын үеэр мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, баталгаатай эх сурвалжаас авах, олон нийтэд зөв ойлголт түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

✅Хурлын зохион байгуулалт, мэдээллийн урсгал, албан ёсны эх сурвалжуудтай хамтран ажиллах боломж, хэвлэл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ёс зүй, өндөр түвшний олон талт арга хэмжээг сурвалжлах онцлог, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үед анхаарах зүйлсийн талаар COP17 Үндэсний зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яамнаас сургалтуудыг явуулав.

📌Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, COP17 Үндэсний зохион байгуулах хороо, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулсан сургалтад 70 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

COP17 Mongolia
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД  COP17 ХУРЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ 🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар б...
05/08/2026

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД COP17 ХУРЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцуулга мэдээлэл өгч, санал солилцлоо.

✅Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, бэлчээр болон газрын доройтлын асуудал нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал бус хүнс, усны аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, хот, хөдөөгийн хөгжилтэй шууд холбоотой.

📌Иймд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулах, газрын доройтлыг бууруулах бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал байгааг онцлов.

Цэндийн Сандаг-Очир
COP17 Mongolia
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

05/08/2026

ЖИЛ БҮР 500-700 ТОЛГОЙ ТАРВАГЫГ СЭРГЭЭН БОЛОН СЭЛГЭН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

✅Энэхүү бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ. Гэвч хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлтэй байна.

✅Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа.

✅Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг.

📌Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.

[English below]🔵Цэнхэр бүсийн сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөрийг Flipbook хэлбэрээр хүргэж байна.Та өөрийн сонирхож буй с...
05/08/2026

[English below]
🔵Цэнхэр бүсийн сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөрийг Flipbook хэлбэрээр хүргэж байна.
Та өөрийн сонирхож буй сэдэвчилсэн өдөр, арга хэмжээ болон цагийн хуваарьтай доорх линкээр орж танилцана уу.
👉 https://online.fliphtml5.com/relhn/coqr/ =1
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

------------------
🔵The Blue Zone Thematic Days Programme is now available in an interactive Flipbook format.
Please follow the link below to explore the thematic days, events, and schedules and find the sessions most relevant to you.
👉 https://online.fliphtml5.com/relhn/wdsa/ =1
RESTORING LAND
RESTORING HOPE

UNCCD COP17

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧДИЙГ УРЬЖ БАЙНА КОП17-ыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүртгэл бол...
05/08/2026

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧДИЙГ УРЬЖ БАЙНА

КОП17-ыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүртгэл болон дипломат ёслол, дээд өндөр түвшний арга хэмжээг сурвалжлахад анхаарах зүйлс зэрэг асуудлаар уулзалт, сургалт зохион байгуулна.

📌2026 оны 8 дугаар сарын 05-нд 15:00-17:30 цагт “НЬЮС КАФЕ”-д болно.

04/08/2026

“MORNINGSTAR” ХАМТЛАГ “АЛТАЙ ТАВАН БОГД”-ООС ТОГЛОЛТОО ЦАХИМААР ХИЙНЭ

Дэлхий нийтээр байгаль орчны асуудлыг хэлэлцэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна.

🇲🇳Монгол хүн бүр эх байгалиа хамгаалахад сэтгэл нэг буй энэ үед залуу уран бүтээлчид мөн өөр, өөрсдийн өнцгөөр нэгдэж байгаагаа илэрхийллээ.

✅B Contemporary Art Gallery, “Алтай таван богд” өв хамгаалах сан, “MORNINGSTAR” хамтлагийн залуу уран бүтээлчид санаачлан анх удаа байгаль дахь амьд тоглолтыг нийтэд шууд дамжуулан хүргэх гэж байна.

✅Тэд Алтай таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо хэсэгт амьд тоглолт хийж, телевиз, сайт, өөрсдийн нийгмийн сүлжээгээ олон нийтэд хүргэх юм.

📌Энэ тоглолт нь байгальд олон хүний мөр үлдээхгүй, орчин үеийн технологийн дэвшлээр нийтэд хүрэхээрээ онцлог аж.

COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир
Монгол Улсын Засгийн газар

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ 73 ЦЭЦЭРЛЭГ, 60 СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...
04/08/2026

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ 73 ЦЭЦЭРЛЭГ, 60 СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.

✅Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.

✅Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

📌Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу.

COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир
Монгол Улсын Засгийн газар
Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар

Address

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байр
Ulaanbaatar
15160УТАС:51261966

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам:

Shortcuts

Share