Мэдээлэл, шуурхай удирдлагын төв

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Government Organization, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байр, Ulaanbaatar.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, осол, түргэн тусламжийн талаарх дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугаараар 24 цагаар хүлээн авч байна.

07/08/2026
07/08/2026

ЭРЭН ХАЙЖ БАЙНА

📌Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.

📌Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна.

Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална.

07/08/2026

Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

🔵Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр нийт 2196 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 833, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна.

05/08/2026

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна

📌Өчигдөр /2026.08.03/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 38 настай, эмэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад орон сууц мөргөсөн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Дээрх жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 2.73 зэргийн согтолттой байв.

👩‍⚖️Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

05/08/2026

Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 86 иргэнийг түр саатууллаа ❗️

🔵Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 04-ний өдөр нийт 2195 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 700, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна.

03/08/2026

📌 "АХЛАГЧ" МЭРГЭЖИЛ ОЛГОХ НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

☎ Лавлах утас: 80778052, 80778094

03/08/2026

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа❗️

🔵Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 02-ны өдөр нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 673, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байна.

Address

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байр
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээлэл, шуурхай удирдлагын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Мэдээлэл, шуурхай удирдлагын төв:

Shortcuts

Share