03/04/2022
Аймгийн төвийн хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж орон нутгийн мах боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллаж 28.3 тонн хонь, үхрийн махны нөөц бэлтгэсэн.
Зуунмод сумын 6-н багийн 14 хүнсний дэлгүүрүүдээр 04 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн ХХААХҮЯамнаас тогтоосон үнэ 8300 төгрөгөөр хонины мах худалдаалж эхэллээ
Аймгийн төвийн махны худалдааны цэгүүдийн энэ оны 3 сарын жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 2700 төгрөг буюу 24.5 хувь, үхрийн ястай мах 3100 төгрөг буюу 25.8 хувиар хямд үнээр аймгийн төвийн иргэдэд нөөцийн мах худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.