429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 429 дүгээр хаалттай хорих анги - Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1а/622 дугаар зөвлөмж, Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 о...
21/02/2020

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1а/622 дугаар зөвлөмж, Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03/790 дүгээр албан үүргийн дагуу хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид, ээлжийн бие бүрэлдэхүүнд нэг удаагийн болон шүүлтүүртэй 95 хувийн амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал, 76 хувийн спирт зэргээр ханган ажиллаж байна.

Төр засгийн шийдвэр, иргэний үүргээ ухамсарлан сар шинийн өдрүүдэд коронавирусын халдвар /COVID-19/ өвчнөөс сэрэмжилж, а...
21/02/2020

Төр засгийн шийдвэр, иргэний үүргээ ухамсарлан сар шинийн өдрүүдэд коронавирусын халдвар /COVID-19/ өвчнөөс сэрэмжилж, ашдын энх тунхыг болгоон ам бүлээрээ айлд очихгүй, зочин урихгүй, сайны ерөөлийг сэтгэлдээ тунгаан уламжлалт ёс заншлаа дээдлэн гэр бүлийн хүрээнд ёслон өнгөрөөхийг нийт алба хаагчдад анхаарууллаа. Дор бүртээ хичээцгээе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.12/ цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргалаа

12/02/2020

МЭДЭГДЭЛ
Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор ШШГЕГ-ын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хоригдлын түр болон удаан хугацааны эргэлт уулзалтыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зогсоосон.
Иймд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон түр хугацааны уулзалтыг мэдээллийн технологийн хэрэгсэл ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн тул иргэд та бүхэн өөрийн "Viber" хаягаар тус ангийн 93380429 дугаартай "Viber" утсанд холбогдон цахимаар уулзалт хийх боломжтой болсныг мэдэгдье.
Жич: Цахим уулзалт хийх тухай хүсэлтийг биечлэн болон цахим хэлбэрээр шуудангаар ирүүлж болох бөгөөд баримт бичиг болон уулзах хугацааг нягтлан шалгаж, цахим уулзалтын товыг бусад хүнтэй давхардахгүй байхаар товлож, хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

Тус анги нь Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж алба хаагчдад амны хаалт, гар ариутгагч уусма...
28/01/2020

Тус анги нь Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж алба хаагчдад амны хаалт, гар ариутгагч уусмал тарааж, албан контор, өрөө тасалгаануудад ариутгал, халдваргүйтгэл хийлээ.

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зор...
27/01/2020

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ АГААР-ЭРЧ ХҮЧ” сэдэвт цасны баярын арга хэмжээг 2020.01.25-ны өдөр “Төр хур” амралтын газарт зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулсан нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй болж, амралтын нэг өдрийг цэвэр агаарт ая тухтай, баяр хөөртэй өнгөрүүллээ.
Тэмцээнд алба хаагчид амжилттай оролцож багийн дүнгээр хошууч Ч.Мөнхсайхан ахлагчтай харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын алба тэргүүн байр, цом, мөнгөн шагнал, дэд байрт ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Х.Мөнхбат ахлагчтай харуул хамгаалалтын 3-р ээлжийн бүрэлдэхүүн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, 3 дугаар байрт их эмч, дэслэгч Д.Ариунтуяа ахлагчтай эмнэлгийн албаны баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Сэрэмжлүүлэг!
27/01/2020

Сэрэмжлүүлэг!

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас “Дэмжлэг-хяналт” хийлээХалдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэги...
27/01/2020

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас “Дэмжлэг-хяналт” хийлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг тус ангийн эмнэлэгт “Дэмжлэг-хяналт” хийж, үйл ажиллагаатай танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өглөө.
Тус ангид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас жил бүр 2 удаа дэмжлэг-хяналт явуулж, заавар, зөвлөмжөөр хангадаг бөгөөд 2020 оны эхний үйл ажиллагаа ийнхүү явагдлаа.

Улаанбаатар хотын Б бүсийн 5 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус ангийн баг тамирчдаас шатрын төрөлд ахмад Б. ...
17/11/2019

Улаанбаатар хотын Б бүсийн 5 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус ангийн баг тамирчдаас шатрын төрөлд ахмад Б. Цэвээндулам алтан медаль, ахлагч С. Тогтмолсүрэн мөнгөн медаль, олс таталтын төрөлд багаараа хүрэл медаль хүртэж, дэд ахлагч П. Батмөнх шилдэг довтлогчоор шалгарсан зэрэг амжилттай өндөрлөв. Идэвхтэй оролцсон ба тамирчид, хамт олондоо талархал дэвшүүлж, спортын их амжилт хүсье.

Төвийн бүсийн Б зонны тоглолтод тус ангийн хамт олон шатрын төрөлд эмэгтэй алт, эрэгтэй мөнгөн медалийн болзол хангаж, э...
15/11/2019

Төвийн бүсийн Б зонны тоглолтод тус ангийн хамт олон шатрын төрөлд эмэгтэй алт, эрэгтэй мөнгөн медалийн болзол хангаж, эмэгтэй сагсны бөмбөгийн баг хүрэл медалийн төлөө тоглох амжилтаар өнөөдрийн тоглолтыг өндөрлөв.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч, ангийн байрлалд ёслолын жагсаал зохион байгуулан хүн...
24/10/2019

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч, ангийн байрлалд ёслолын жагсаал зохион байгуулан хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд бэлтгэл хурандаа Б.Лхагвасүрэн, бэлтгэл ахлах ахлагч Б.Найманжин, бэлтгэл ахлах ахлагч Б.Долгорсүрэн нарын "хөдөлмөр алдар"-ыг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. Та бүхэн минь эрүүл энх байж урт насалж удаан жаргаарай!

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ...
24/10/2019

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн салбар хүлээн авагч байгууллагуудын ээлжит хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд Эрүүл мэндийн яам, Глобаль сан, үндэсний зохицуулах зөвлөл, ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар зөвлөлийн 41 гишүүд оролцож 2019 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэлийг тайлагналаа.

Address

Ulaanbaatar
18312

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

93044751

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг:

Share