Нийслэлийн Орон сууцны бодлогын газар

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар Government Organization

30/04/2024

null

30/04/2024

null

30/04/2024

null

15/04/2024
2024 оны 3 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсөж, харин өмнөх сараа...
11/04/2024

2024 оны 3 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.6 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг болж Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.22 сая төгрөгийн үнэтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://1212.mn/mn/dissemination/72719309 холбоосоор хандан авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төри...
11/04/2024

Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтад оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн удирдлагуудад уламжиллаа.
Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд татварын өр, тусгай зөвшөөрлийн хязгаарлалт, хаягжилт, боловсон хүчин, төрийн хяналт шалгалт, хүнд суртлын талаар санал бодлоо хуваалцаж байлаа. Хотын дарга бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлуудыг сонсож, газар дээр нь боломжит шийдлүүдийг танилцуулсан юм.
https://ulaanbaatar.mn/news/19254

11/04/2024
✅Бусдын төлөө санаа зовно гэдэг нь хүн байх хамгийн эхний элемент юм.
11/04/2024

✅Бусдын төлөө санаа зовно гэдэг нь хүн байх хамгийн эхний элемент юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа”...
11/04/2024

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстой. Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

null

Иргэн, аж ахуй нэгжийн хөрөнгийн үнэлгээ буюу хээрийн судалгаа, хэмжилтийг хийх ажил 30 хувьтай явж байнаСэлбэ дэд төвий...
10/04/2024

Иргэн, аж ахуй нэгжийн хөрөнгийн үнэлгээ буюу хээрийн судалгаа, хэмжилтийг хийх ажил 30 хувьтай явж байна

Сэлбэ дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах билээ.

Нийслэлийн орон сууцны корпораци, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон иргэд, аж ахуй нэгжийн газар болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компаниуд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 35 дугаар сургуулийн баруун талд орших Лили /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж байгаа.

Сэлбэ дэд төвийн хүрээнд тус бүсийн 158 га газрын 2.206 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 1.404 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авахад нийт иргэдийн 96,6 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөлт хийх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг цогцоор шийдэж чадах юм.

Дашрамд, Чингэлтэй дүүргийн айл өрхийн хөрөнгийн үнэлгээг хийхээр “Ган гурван од’’ ХХК, Сүхбаатар дүүргийн иргэн, аж ахуй нэгжийн хөрөнгийн үнэлгээг хийхээр ‘’Тэгш хэм групп” ХХК шалгарсан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 446 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 236 нэгж талбарын хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийгээд байна.

Эх сурвалж: НОСК

📌Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал а...
10/04/2024

📌Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно.
📌Иймд иргэн та тогтоосон хугацаанаас өмнө улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670110733

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Орон сууцны бодлогын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэлийн Орон сууцны бодлогын газар:

Share