Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл Amnesty International Mongolia - Official page Our Beginnings

The Amnesty International story shows the power of one person to literally change the world.
(2)

In 1961, British lawyer Peter Benenson read a newspaper story about two Portuguese students who were jailed for raising their glasses in a toast to freedom. Appalled by this injustice, he was spurred to action. He published an appeal in The Observer newspaper urging readers to write letters on behalf of "prisoners of conscience" around the world. His appeal sparked an international grassroots camp

aign to protect human rights - and Amnesty International was born. The Organization Today

With more than 10 million supporters, activists and volunteers in more than 150 countries, and complete independence from government, corporate or ideological interests, we work to protect human rights worldwide. Our global headquarters is based in London, and we have established organizations in 68 countries. Amnesty International USA is the largest country section of the organization with nearly 250,000 members, who work for human rights independently, through national online networks, or with high school, college or community groups. Amnesty International is funded by dedicated individual supporters and foundations to safeguard our objectivity and ensure that our research is not funded by governments and corporations. We thank these dedicated donors for their contributions to the fight for dignity and freedom. Our Achievements

Because fact-based reports alone are not enough to persuade corporations, governments and others who hold power to respect human rights, Amnesty International builds and mobilizes the grassroots power of millions of people to effect change. Amnesty's massive and unrelenting pressure has brought about transformational developments:

Ten of thousands of prisoners of conscience have been released from unjust detention. This includes Burmese opposition leader Daw Aung San Suu Kyi, who was released after 15 years of detention following more than 20 years of Amnesty campaigning on her behalf;
We garnered the public support necessary for the adoption of the United Nations Convention Against Torture and for individual governments to ratify the Convention and bring domestic laws into conformity with it;
We generated the global support necessary for the establishment of the International Criminal Court, so that those responsible for genocide, war crimes and crimes against humanity will face justice;
Our decades-long campaign has led to the death penalty being abolished in law or practice in two-thirds of the world's countries - a sea change from the 1970s, when only 16 countries had abolished capital punishment;

The December 2010 Global Write-a-thon, the annual letter-writing marathon for prisoners of conscience and human rights defenders, resulted in positive developments in five of the ten cases, within just months. Amnesty International Mongolia

Amnesty International Mongolia’s office was established in 1994. And currently AIM have been working to increase the current number of 17 official workings groups, and over 2000 members and activists countryside. For more information, please visit our official:
Website: http://www.amnesty.mn
Facebook: http://www.facebook.com/pages/Amnesty-International-Mongolia/163335090409949?sk=wall
Twitter: http://twitter.com/ #!/AmnestyMongolia

28/07/2026

КОП уу? кофе юу?

23/07/2026

📢 УРИЛГА: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигч орнуудын алсын харааны хэлэлцүүлэг

🗓 2026 оны 9 дүгээр сарын 3 (Пүрэв гараг)
🕘 Нью-Йоркийн цагаар: 09:00–11:30
🕒 Женевийн цагаар: 15:00–17:30
💻 Онлайн арга хэмжээ

2026 оны намар болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2027–2029 оны гишүүнчлэлийн сонгуулийг угтан Эмнести Интернэшнл, International Service for Human Rights (ISHR) байгууллагууд хамтран 2026 оны 9 дүгээр сарын 3-нд нэр дэвшигч улс орнуудад зориулсан онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээ нь нэр дэвшигч улс орнуудад Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд хэрэгжүүлэх алсын хараа, тэргүүлэх чиглэлээ танилцуулах боломж олгоно.

Мөн улс орнуудын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд нэр дэвшигч орнуудаас хүний эрхийн хэрэгжилтийн талаарх туршлага, амлалтуудынх нь талаар асуулт асууж, идэвхтэй оролцох боломжтой.

❓ Та 2026 оны 9 дүгээр сарын 1-ний дотор асуултаа илгээх боломжтой.
👉 Асуултаа энд илгээнэ үү:
https://docs.google.com/forms/u/0/d/e/1FAIpQLScJaN_HITOZbO5SHmW6wNBHxJc6Ay-ff6FcbORVHt4TTJrV2A/viewform?pli=1&authuser=0

🌍 Оролцох нэр дэвшигч улс орнуудын шинэчлэгдсэн жагсаалт:
https://ishr.ch/events/human-rights-council-elections-2026-discussions-of-candidate-states-visions-for-membership/

📝 Арга хэмжээнд оролцохын тулд урьдчилан бүртгүүлнэ үү: https://amnesty-org.zoom.us/webinar/register/WN_Y6PFJ74XRRiTSnHqN8v22Q
Зөвхөн бүртгүүлсэн оролцогчдод цахим оролцооны холбоос илгээгдэнэ.

🎧 Арга хэмжээний үеэр франц болон испани хэлний синхрон орчуулга хийгдэнэ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эмнести Интернэшнл болон ISHR-ийн мэдээллийн хуудсаас авах боломжтой. Мөн ISHR нь нэр дэвшигч улс бүрийн хүний эрхийн үзүүлэлтийг харьцуулсан “үнэлгээний хуудас” (scorecard) гаргасан бөгөөд эдгээр нь тухайн улс Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын гэрээний байгууллагууд, Тусгай илтгэгчидтэй хэрхэн хамтран ажилладаг, иргэний нийгмийг хэрхэн дэмждэг зэрэг үзүүлэлтээр бодитой харьцуулалт хийх боломжийг олгодог.

🌍 Монголын Эмнести Интернэшнлийн Залуучууд "Сошиал медиаг хориглох бодлого: Бид үнэндээ хэний эрхийг хамгаалж байна вэ?"...
21/07/2026

🌍 Монголын Эмнести Интернэшнлийн Залуучууд "Сошиал медиаг хориглох бодлого: Бид үнэндээ хэний эрхийг хамгаалж байна вэ?" сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр хүүхэд, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах бодлого, сошиал медиад тавигдаж буй хязгаарлалт, мөн эдгээр нь хүүхдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, оролцох зэрэг эрхэд хэрхэн нөлөөлж болох талаар дэлхийн өнцөг булан бүрийн залуу идэвхтэн, хүний эрхийн байгууллагууд санал, туршлагаа солилцлоо.

Монгол Улсад “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөл хэлэлцэгдэж буй энэ үед хүүхдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар өргөн хүрээтэй, нотолгоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал юм.

📄 Та хуулийн төслийн агуулгатай танилцаж, саналаа өгөх боломжтой.

🔗 Хуулийн төсөлтэй эндээс танилцаж, саналаа өгөөрэй: https://legalinfo.mn/mn/discussiondetail/17437322986002

20/07/2026

Бэлгийн хүчирхийллийн соёл гэж юу вэ?

Хүмүүс санаатай, санамсаргүйгээр үг яриа, үйл хөдлөл, зан байдлаараа хүчирхийллийн соёлыг бий болгож, өөгшүүлж байдаг.

Бэлгийн хүчирхийлэл агуулсан наргиа, хошигнол ярих, хүнийг ичгэвтэр байдалд оруулж бэлгийн дур хүслээ илэрхийлэх, хүйс, биеийн онцлог байдлыг нь таагүй байдлаар илэрхийлэх, давуу байдлаа ашиглан бэлгийн хүчирхийлэл үйлдэх, эдгээрийг хэвийн л зүйл гэж үзэх зэрэг нь хүчирхийллийн соёлын илрэл юм.

Хүчирхийллийн соёлыг тайлбарласан нийтлэлийг доорх холбоосоор орж уншаарай 👇
https://www.btifulhearts.org/a/9

Тус зураглалыг www.11thPrincipleConsent.org -ийн зохиогчийн бүрэн эрхтэйгээр Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв.

*******************

Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.

2022 онд дэлхий даяараа “Нандин бүхнээ хамгаалъя – Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.

The Asia Foundation Mongolia

20/07/2026
1978 оны Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр Аргентинд юу болж байсныг та мэдэх үү?Дэлхийн аварга ша...
09/07/2026

1978 оны Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр Аргентинд юу болж байсныг та мэдэх үү?

Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн хэзээ ч зөвхөн спортын тэмцээн байгаагүй.

1978 онд дэлхий нийт Аргентинд болсон Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг анхааран харж байх үед цэргийн дэглэмийн дор баяр хөөр, хэлмэгдүүлэлт зэрэгцэн өрнөж байлаа.

Эрх баригчид үндэсний ялалт, бахархлын дүр төрхийг дэлхийд харуулахыг зорьж байсан ч энэ хугацаанд олон мянган хүн хүчээр алга болгогдож, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хавчигдан, дуу хоолой нь хүчээр дарагдсан юм.
Аргентин дахь төрийн хүчирхийлэл, улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн тэмцэл нь спортын баярын цаана өрнөж байсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг дэлхийн өмнө ил болгожээ.

Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн дэлхийн анхаарлыг Аргентин руу хандуулсан. Харин хүмүүс зөвхөн талбай дээрх тоглолтыг бус, талбайн гадна өрнөж байсан хүний эрхийн бодит нөхцөл байдлыг ч мөн харсан юм.

Индонезийн идэвхтнүүдийг онилсон хуурамч мэдээллийг зогсоо!Идэвхтэн, сэтгүүлчдийн дуу хоолойг гутаан харлуулахын тулд тэ...
08/07/2026

Индонезийн идэвхтнүүдийг онилсон хуурамч мэдээллийг зогсоо!

Идэвхтэн, сэтгүүлчдийн дуу хоолойг гутаан харлуулахын тулд тэднийг "гадаадын гар хөл" хэмээн буруутгаж байна.

Ерөнхийлөгч Прабово, төрийн албан тушаалтнууд болон төрийг дэмжигч этгээдүүд хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчид, жагсагчдыг "гадаадын гар хөл" хэмээн буруутгасаар байна.

Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл нь Засгийн газрыг шүүмжилдэг иргэдийн эсрэг хүчирхийлэл, айдас, дарамтыг улам даамжруулах эрсдэлтэй.
Индонезийн Засгийн газар хуурамч мэдээллийг түгээх явдлыг таслан зогсоож, хүний эрх хамгаалагчид, идэвхтэн, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй цахим болон бодит орчин дахь халдлагыг нэн даруй мөрдөн шалгах ёстой.

✍️ Өргөдөлд гарын үсэг зурж, арга хэмжээ авахыг шаардаарай.
https://www.amnesty.org/en/petition/end-disinformation-attacks-on-indonesian-activists/

Дэлгэрэнгүй тайлантай https://www.amnesty.org/en/latest/news/2026/05/indonesia-military-silences-dissent-disinformation-campaigns-branding-activists-journalists-foreign-agents/ танилцана уу.

"Бизнес ба хүний эрх" зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.💡Зуслан сургалтаар уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдар...
30/06/2026

"Бизнес ба хүний эрх" зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

💡Зуслан сургалтаар уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид, иргэд болон идэвхтэн залуучууд бизнес ба хүний эрх, уур амьсгалын шударга ёс, зөвлөлдөх эрх, хүний эрхэд суурилсан активизмын талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж, орон нутагтаа хэрэгжүүлэх нөлөөллийн санаачилгаа боловсрууллаа.

📖 Дэлгэрэнгүйг: https://amnesty.mn/news/534

Address

Sukhbaatar District, 6th Khoroo, Building: AB Center, Room 1101
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670004705

Alerts

Be the first to know and let us send you an email when Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл:

Shortcuts

Share