Mongolian Quarantine Inspection

Mongolian Quarantine Inspection Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Quarantine Inspection, Government Organization, Засгийн газрын ХII байр, Барилгачдын талбай/13, Ulaanbaatar.

07/06/2016

ХЯТАДТАЙ ХИЛЛЭДЭГ АВТО ЗАМЫН БООМТ АМАРНА

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завины баяр”-ыг тохиолдуулан зургадугаар сарын 09-ний өдөр амарна.

Хилийн боомтууд зургадугаар сарын 10-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.

Харин дээрх амралтын өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Эрсдэлээс сэргийлээрэй
09/04/2016

Эрсдэлээс сэргийлээрэй

2016 оны хоёрдугаар сараас Locky нэртэй шинэ ransomware ажиглагдаж эхэллээ.

БИЧИГТ БООМТОД ЗИКА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ2016.03.26Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хя...
30/03/2016

БИЧИГТ БООМТОД ЗИКА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016.03.26

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бичигт боомтод Зика халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг танхимын хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтанд Гаалийн газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зүүн бүс дэх газрын Бичигт боомт дахь тасаг, Хилийн 0146-р анги, Тагнуулын ерөнхий газрын ажилтан зэрэг 6 байгууллагын 25 албан хаагчид оролцлоо.
Тус сургалтаар Зика өвчний гарал үүсэл, өвчний үүсгэгч, дамжин халдварлах нөхцөл, өвчний үеийн шинж тэмдэг, Монгол орны нөхцөлд дамжин халдварлах хэлбэр, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэлээ.
Мөн нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хил хяналтын байгууллагуудын хүлээх үүрэг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдлын бүтэц, бүрэлдэхүүн, мэдээлэл дамжуулах, шийдвэр гаргах, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсөн.
"Зика халдварт өвчний вирусээс сэрэмжилцгээе" сэдвээр зөвлөмж боловсруулан бэлтгэж, 7 аж ахуйн нэгж, 78 иргэнийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Улсын хилээр орсон 358 зорчигчдоос эрүүл мэндийн тодорхойлолтыг авч, биеийн халууныг хэмжлээ. Уг вируст халдварт өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй байна.

17/03/2016

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд “Боловсролын салбарын эрсдэлийг бууруулах арга зам” асуулгын булан

25/02/2016

БНХАУ-тай дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллана
2016.02.25
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий консул Цай Вэньруй итгэмжлэх жуух бичгээ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд өргөн барьсны дараа шууд МХЕГ-т ирж байгаагаа онцлон дурьдав.
Ерөнхий консул Цай Вэньруй, Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай маш ойр хамтарч ажилладаг бөгөөд бидний ажилд сайтар туслаж дэмжлэг үзүүлдэгт талархаад МХЕГ, БНХАУ-ын хяналтын байгууллага хооронд гүүр болж ажиллахаа илэрхийлсэн юм.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Бид БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-тай хамтран олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь БНХАУ руу үхэр, хонь, ямааны түүхий мах экспортолж эхэлсэн явдал.” гээд, цаашид дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран улсын байцаагчдыг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, боомтуудын чадамжийг сайжруулах талаар харилцан санал солилцлоо гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХИЛ ДАМЖИН ТАРХАХ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ХИЙЛЭЭ [2016.02.24]МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраа...
24/02/2016

ХИЛ ДАМЖИН ТАРХАХ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ХИЙЛЭЭ [2016.02.24]

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас шинэ болон дахин сэргэж буй халдварын тохиолдол, нас баралт дэлхий дахинд буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын хилээр дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох, сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Цахим сургалтад хилийн боомт дахь алба, хэлтсийн удирдлага, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамрагдаж, халдварт өвчний цаг үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар суралцав.
Сүүлийн жилүүдэд эбола вируст халдвар, коронавирусийн халдвар болон шувууны томуугийн халдвар дэгдэж байсан бол хамгийн сүүлд зика вирусийн халдвар дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа юм.
Сургалтаар Хил, хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагчид болон Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн мэргэжилтүүд хичээл орж, мэдээлэл өгч цаашид анхаарах асуудлыг тодорхойллоо.

18/02/2016

ОХУ-ын импортын гурил цацрагийн бохирдолгүй
2016.02.18
ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийлээ.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд орууллаа.
Ингэхэд мэдрэхүй, цавуулаг, чийглэг, үнслэг, хүчиллэг, төмрийн хольц, хар тугалга, кадьми, нийлбэр афлатоксин, хортон шавьж, хачиг, тэдгээрийн өндөг авгалдай, салмонелла, колиформ зэрэг шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн хүрээнд “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан байна. Цацрагийн лабораторийн шинжилгээгээр цацрагийн бохирдолгүй байгаа нь цацрагийн аюулгүй норм (ЦАН-2015)-ын шаардлагад нийцсэн байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ(нохой, муур)Тайлбар:―МХЕГ-ын даргын 2015 оны 153 дугаар тушаалын дагу...
05/02/2016

ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
(нохой, муур)
Тайлбар:
―МХЕГ-ын даргын 2015 оны 153 дугаар тушаалын дагуу харъяалах аймаг, нийслэлийг Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргана (Нийслэлийн иргэдийн хүсэлтийг Дүнжингарав төв дэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна).
―Гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй.
―2 хувь гэрчилгээ олгох бөгөөд нэг гэрчилгээний үнэ 10 000₮
―Гэрчилгээний үнийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкны 26 111 722 80 тоот дансанд тушаана.
―Мал, амьтан, ургамал, түүхий эдэд “Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ” эсвэл “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүсэхэд А-1 хүснэгт, хувийн хэрэгцээний зориулалтаар “Махны мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ” хүсэхэд А-2 хүснэгт хүснэгтэд заасан баримт бичгийг тус тус бүрдүүлнэ.

04/02/2016

Дэлхийн гурван тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг.

04/02/2016

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд “Боловсролын салбарын эрсдэлийг бууруулах арга зам” асуулгын булан

ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ(хувийн хэрэгцээний зориулалтын мах)Тайлбар:―МХЕГ-ын даргын 2015 оны 1...
04/02/2016

ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
(хувийн хэрэгцээний зориулалтын мах)
Тайлбар:
―МХЕГ-ын даргын 2015 оны 153 дугаар тушаалын дагуу харъяалах аймаг, нийслэлийг Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргана (Нийслэлийн иргэдийн хүсэлтийг Дүнжингарав төв дэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авна).
―Гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй.
―1 хувь гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний үнэ 10 000₮
―Гэрчилгээний үнийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкны 26 111 722 80 тоот дансанд тушаана.
―Мал, амьтан, ургамал, түүхий эдэд “Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ” эсвэл “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүсэхэд А-1 хүснэгт, “Нохой, муурны эрүүл мэндийн гэрчилгээ” хүсэхэд А-3 хүснэгтэд заасан баримт бичгийг тус тус бүрдүүлнэ.

Хэрэглэгчийн жил - 2016
02/02/2016

Хэрэглэгчийн жил - 2016

MHEG

Address

Засгийн газрын ХII байр, Барилгачдын талбай/13
Ulaanbaatar
УЛААНБААТАР15170

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

976-51-263150

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Quarantine Inspection posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Quarantine Inspection:

Share