Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар / Office of the President of Mongolia

05/08/2026

ХӨРС | Баримтат нэвтрүүлэг

Бидний хөл дор орших хөрс бол хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч амьд экосистем юм.

Газрын доройтол зөвхөн байгаль орчны асуудлаас биш, хүн ба байгаль хоорондын харилцааны тэнцвэр алдагдахаас үүдэлтэй.

"ХӨРС" баримтат нэвтрүүлэг нь хөрсний үнэ цэн, үүсэл, үржил шим, газрын доройтол, цөлжилт, газрын тогтвортой менежментийн ач холбогдлыг шинжлэх ухаан, бодит амьдралын туршлага, монголчуудын байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, ухаантай хослуулан өгүүлнэ.

Хөрсөө хамгаална гэдэг ирээдүйгээ хамгаална гэсэн үг.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ.
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ.

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллооhttps://president.mn/38945/
02/08/2026

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

https://president.mn/38945/

“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллооhttps://president.mn/38919/
01/08/2026

“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо

https://president.mn/38919/

30/07/2026

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

✅️ 2021-2024 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон машин, техникийг татан гаргаж, нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдуулахаас сэргийлэв.

✅️Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болголоо.

✅️Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг үе шаттай зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 300 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээнд 1000 гаруй хүн оролцов.

✅️Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төвийг байгуулснаар хамгааллын ажлыг судалгаанд үндэслэн явуулах боломж бүрдлээ.

Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаар...
30/07/2026

Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

https://president.mn/38893/

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байнаhttps://president.mn/38869/
30/07/2026

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

https://president.mn/38869/

23/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг цохон тэмдэглэлээ.

Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо.https...
23/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо.

https://president.mn/38843/

22/07/2026

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцож, Монгол Улсад анх удаа Олон улс судлалын бие даасан хүрээлэнг байгуулснаар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад захилаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулнаhttps://president.mn/38830/
22/07/2026

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

https://president.mn/38830/

Address

Peace Avenue
Ulaanbaatar
14201

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар:

Shortcuts

Share