Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн ...
06/08/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнөөдөр /2026.08.06/ хуралдаж, хохирсон иргэдийн судалгааг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс тавдугаар сарын 31-ны өдрийн хооронд Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн иргэдийн хүрээнд шалгалт хийсэн. Мөн цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хүрээнд хууль эрх зүйн орныг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хуулийн төсөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах, орон сууц худалдан авах явцад залиланд өртөхгүй байхад чиглэсэн тодорхой зохицуулалт тусгагдсан” гэдгийг онцоллоо.

Хуралдааны төгсгөлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа залилах гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, олон хохирогчтой, их хэмжээний хохиролтой орон сууцтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор цагдаа, прокурорын байгууллага хамтран ажиллах, хохирсон иргэдийн тоо, хохирлын хэмжээг үнэн зөвөөр нэгтгэн гаргах зэрэг тодорхой үүрэг өглөө.

МЭДЭГДЭЛМонгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилг...
05/08/2026

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэлт ой, баярын арга хэмжээг хойшлуулах шийдвэр гарсныг барилгын салбарын үе үеийн ахмад буурлууд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагууд, иргэд, олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна.

Засгийн газрын бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, ойлгон дэмжиж буй салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

04/08/2026

Монгол Улсын гавьяат барилгачин, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Барилгын салбарын эрдэмтдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Бортой ярилцлаа. Тэрбээр Барилгын салбарын эрдэмтдийн нэгдсэн холбооны одоогийн үйл ажиллагааны талаар ийнхүү ярилаа.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ...
04/08/2026

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын 2027 оны төсвийн төслийг танилцуулах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, газар, хэлтсийн удирдлагууд болон холбогдох албан хаагчид, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналыг боловсруулахдаа Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, салбарын зорилго, зорилттой уялдуулсан” гэдгийг онцолсон.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шилжих болон шинэ 91 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авсан юм.

04/08/2026

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

02/08/2026
🇲🇳Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хүй до...
31/07/2026

🇲🇳Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно.

128 бөхийн барилдаан
✔️2026.08.07-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд devjee.mn цахим сайтаар бүртгэнэ.
✔️Зохион байгуулагч: “Монголын үндэсний бөхийн холбоо”
Утас: 99140226

Хурдан морины уралдаан /их нас, соёолон, даага/
✔️2026.08.07-ны өдөр 09:00-19:00 цагийн хооронд бүртгэнэ.
✔️Зохион байгуулагч: “Нийслэлийн Морин спорт уяачдын холбоо”
Утас: 99182604

Үндэсний сурын харваа
✔️2026.08.07-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд https://www.ikhtsets.mn цахим сайтаар бүртгэнэ.
✔️Зохион байгуулагч: “Алтан дуулга” ТББ
Утас: 91113797, 88083875

Үндэсний шагайн харваа
✔️2026.08.01-08.07-ны хооронд shagainkharvaa.mn/meduuleg цахим хаягаар бүртгэнэ.
✔️Зохион байгуулагч: Монголын үндэсний шагайн харвааны холбоо
Утас: 99020920

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНАХот байгуулалт, барилга, орон ...
30/07/2026

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын хамт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй дэд бүтэц, инженерийн байгууламжийн төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, газар дээр ажиллалаа.

Ажлын хүрээнд Чойбалсан хотын ус хангамжийн Төмөр шүүх станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, ус хангамж, ариутгах татуургын системийн хүчин чадал, ашиглалтын нөхцөл, цаашдын шинэчлэл, өргөтгөлийн хэрэгцээ шаардлагын талаар холбогдох байгууллагын удирдлага, инженер, мэргэжилтнүүдийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн Чойбалсан хотод хэрэгжиж буй 1800 айлын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажил, Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжиж буй “Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээний шинэчлэл” төслийн ажлын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм.

Уулзалтын үеэр төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилт, гүйцэтгэлийн явцыг шуурхай зохион байгуулах, чанар, стандартын шаардлагыг ханган ажиллах чиглэлээр холбогдох байгууллагуудтай санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.

ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН СУУРИН ТӨ...
28/07/2026

ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ПАК СЭ ЁНГ БОЛОН ТУС БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтаар Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (EDCF)-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Солонго-1", "Солонго-2" орон сууцны хорооллын төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд эдгээр төслүүд нь Улаанбаатар хотын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, төслүүдийг төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Мөн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэл, бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа, институцын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, БНСУ-ын хот байгуулалт, орон сууцны салбарын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын 2027 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын...
28/07/2026

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын 2027 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөлд санал авч байна.

Санал асуулгад оролцох:
https://forms.gle/TgSxmSDRoN7pLD2r6

Address

Засгийн газрын 12-р байр, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:

Shortcuts

Share