Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Public & Government Service, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж 7/2, Ulaanbaatar.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг шинжлэх ухаанч нотолгоонд суурилан үндэсний түвшинд хэрэгжүүлж, ажил, хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан хөдөлмөрийн бүтээмжийг нь дэмжинэ. Монгол Улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яам

ны сайдын 1967 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 412 тоот тушаалаар “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан. Улс, нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан дараах нэртэйгээр өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Үүнд:

1972 он-Улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний диспансер
1991 он-Улсын мэргэжлийн өвчин судлалын төв
1995 он-Улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөр магадлалын төв
2007 он-Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв
2008 он-Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв
2013 он-Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв
2016 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нэртэйгээр өргөжин тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн анагаах ухаан, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлийн, сургалтын, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа төрийн үйлчилгээний байгууллага юм.

📄“ХАБЭА-Н АЖИЛТНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ШАЛГАЛТЫН СИСТЕМ”-Д ХАБЭА-Н АЖИЛЧИД БОЛОН АЖИЛ ОЛГОГЧИД СИСТЕМД НЭВТРЭХГҮ...
14/08/2026

📄“ХАБЭА-Н АЖИЛТНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ШАЛГАЛТЫН СИСТЕМ”-Д ХАБЭА-Н АЖИЛЧИД БОЛОН АЖИЛ ОЛГОГЧИД СИСТЕМД НЭВТРЭХГҮЙГЭЭР ХҮЧИНТЭЙ ГЭРЧИЛГЭЭ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

🗂️ХАБЭА-н ажилтан өөрийн регистрийн дугаар эсхүл Иргэний бүртгэлийн дугаараа оруулан хүчинтэй гэрчилгээ байгаа эсэхийг шалгах боломжтой.

👉🏻Мөн ХАБЭА-н ажилтан өөрийн ДАН системээр нэвтэрч, “Лавлагаа” цэсээс гэрчилгээний баталгаажсан мэдээллийг бүрэн эхээр нь харах болон PDF хэлбэрээр татаж авч болох байна.

🔗Цахим системийн холбоос: https://student.osh.gov.mn/auth/jwt/sign-in/

📌ХАБЭА-Н СУРГАЛТ ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД 🔻“ХАБЭА-Н СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРЛУУД ДАН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ...
14/08/2026

📌ХАБЭА-Н СУРГАЛТ ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

🔻“ХАБЭА-Н СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРЛУУД ДАН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

📑“ХАБЭА-н ажилтны сургалтын бүртгэл, мэдээлэл, шалгалтын систем”-д сургалтын байгууллагууд мэдээллээ баталгаажуулахын тулд байгууллагын захирал өөрийн ДАН системээр нэвтэрч, ДАН баталгаажуулалт нэг удаа хийх шаардлагатай.

👉🏻Баталгаажуулалтыг зөвхөн “Улсын бүртгэл”-д бүртгэлтэй байгууллагын захирал өөрийн ДАН системээр хийхийг анхаарна уу. /Байгууллагын бусад ажилтан, төлөөлөгчийн ДАН-аар баталгаажуулалт хийх боломжгүй.

🔗Цахим системийн холбоос: https://exam.osh.gov.mn/auth/jwt/sign-in/

12/08/2026

ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС ХАМГААЛЪЯ ‼‼

Гэрийн болон орцны шатнаас хүүхэд өнхрөх, гишгэхдээ алдах эрсдэл их байдаг.

Хамгаалалтын хаалт (Safety Gate) байршуулах:

Шатны дээд болон доод хэсэгт хүүхэд нэвтрэх боломжгүй хамгаалалтын хаалт хийж өгөөрэй. Хаалт нь хүүхэд түлхэхэд нээгдэхээргүй, бат бөх цоожтой байх ёстой.

Шатны хашлага ба гишгүүрийн зай:

Шатны хашлагын хоорондын зай 10 см-ээс ихгүй байх ёстой (хүүхдийн толгой шургаад гарахгүй байхаар).

Хэрэв зай нь хол бол хоорондуур нь зориулалтын хамгаалалтын тор эсвэл хаалт татах хэрэгтэй.

Тулгуур, хальтрахаас сэргийлэх:

Шатны гишгүүрт хальтрахаас сэргийлсэн резинэн эсвэл хивсэнцэр наалт наах.

🌼⚽️Шат дээр тоглоом, хувцас, бусад эд зүйлс үлдээж болохгүй (бүдэрч унахаас сэргийлнэ).

💡🪜Гэрэлтүүлэг сайн байлгах:

Шатны хэсэгт шөнө болон өдөр нэвт харагдахуйц хангалттай гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай.

3. Ерөнхий санамж

12/08/2026
12/08/2026

АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
ХУРЦ ҮЗҮҮРТЭЙ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ХАДГАЛАХДАА:

-🔪Хутга, хайч, хурц үзүүртэй багаж хэрэгслийг заавал зориулалтын тавиур, тавиур хайрцаг эсвэл цоожтой шүүгээнд хадгалах хэрэгтэй.

-Ил үлдээхгүй байх: Хэрэглэж дууссаны дараа тавцан, ширээн дээр ил үлдээлгүй шууд угааж, байранд нь хийх нь ахуйн ослоос сэргийлнэ.

-👶Бага насны хүүхдээс хол байлгах: Хүүхэд хүрэх боломжгүй өндөр түвшинд эсвэл хамгаалалтын түгжээтэй шүүгээнд байрлуулах нь чухал.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 6-р сарын 29-ний өдрийн А/215 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Ажилтны эрүүл мэндийн ...
12/08/2026

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 6-р сарын 29-ний өдрийн А/215 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн журам”-ыг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад таниулах сургалт зохион байгуулах хүсэлтэй мэргэжлийн холбоодыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүйг: https://www.osh.gov.mn/news/ym38a5wh0r51mntxzlohbl08

11/08/2026

✅ ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗҮҮЖ ХЭВШИЦГЭЭЕ

Хамгаалах бүсээ зөв хэрэглэснээр ослын үед учирч болзошгүй гэмтэл, бэртлийн эрсдэлийг 60–70 хувиар бууруулах боломжтой.

📍 Жолооч төдийгүй урд болон хойд суудалд зорчиж буй хүн бүр хамгаалах бүсээ тогтмол зүүж хэвшээрэй.

✅ Бүсээ зүүж, аюулгүй зорчицгооё.

#ЗамынХөдөлгөөнийАюулгүйБайдал
#ХамгаалахБүс #ХариуцлагатайЖолооч

👩🏻‍⚕️👨🏼‍⚕️Хүн бүрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг нийт эмч, сувилагч, э...
10/08/2026

👩🏻‍⚕️👨🏼‍⚕️Хүн бүрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэдэг нийт албан хаагч Та бүхэндээ Эрүүл мэндийн ажилтны өдрийн мэнд хүргэе.🎉

“ХАБЭА-Н АЖИЛТНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ШАЛГАЛТЫН СИСТЕМ”-Д ХАБЭА-Н АЖИЛТНЫ БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖТОЙ БО...
07/08/2026

“ХАБЭА-Н АЖИЛТНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ШАЛГАЛТЫН СИСТЕМ”-Д ХАБЭА-Н АЖИЛТНЫ БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ХАБЭА-н ажилтны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэн ДАН системээр нэвтэрч бүртгэлээ баталгаажуулснаар гэрчилгээний мэдээлэл нэгдсэн цахим санд бүртгэгдэж, ЛАВЛАГААГАА цахимаар авах боломжтой болно.

Бүртгэлээ анх удаа баталгаажуулахад 11,000 төгрөгийн хураамжийг нэг удаа төлөх ба цаашид лавлагаа авах бүрд дахин төлбөр төлөхгүй. Уг хураамж нь системийн шинэчлэл, хөгжүүлэлт, найдвартай ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах зардалд зориулагдана.

🔗Цахим системийн холбоос: https://student.osh.gov.mn/auth/jwt/sign-in/

Address

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж 7/2
Ulaanbaatar
17042

Telephone

70124949

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв:

Shortcuts

Share