20/05/2026
Сүүлийн үед нэр бүхий банкнуудын нэрийг ашигласан хуурамч вэбсайт, мессежүүд олширч, иргэдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг авах зорилготой фишинг халдлагууд нэмэгдэж байна.
📩 “Дансаа баталгаажуулна уу”, “Холбоосоор нэвтэрнэ үү” зэрэг агуулгатай мессеж, линкээр дамжуулан хэрэглэгчдийг хуурамч сайт руу хандуулан мэдээлэл хулгайлах оролдлого түгээмэл гарч байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.
Фишинг халдлагаас сэргийлэхийн тулд:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт болон аппликэйшн ашиглах
🔹 Танихгүй, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
🔹 Банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
🔹 Хувийн мэдээллээ хуурамч сайтад оруулахгүй байх
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

🛡️ Иргэд, хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, фишинг халдлагад ашиглагдаж байсан нийт 138 домэйн нэрийн хандалтыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсаас хязгаарлалаа.
Фишинг халдлагаас сэргийлэхийн тулд:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт болон аппликэйшн ашиглах
🔹 Танихгүй, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
🔹 Банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
🔹 Хувийн мэдээллээ хуурамч сайтад оруулахгүй байх
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
#КиберАюулгүйБайдал #Фишинг #ЦахимАюулгүйБайдал #МэдээллийнАюулгүйБайдал