04/06/2026
ЧД-ийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны урд талын блокон хашааг буулгаж, орчны цэвэрлэгээг бүрэн хийж гүйцэтгэлээ.
Иргэдийн явган зорчих хэсгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тухайн байршил дахь блокон хашааг буулгаж, үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.
Хорооныхоо өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
🍃 Цэвэр, аюулгүй, ая тухтай орчны төлөө хамтдаа.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо