Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбоо - MORA

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбоо - MORA

Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбоо - MORA service

Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцаад саналаа өгөөд байгаарай. Ха...
04/08/2026

Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцаад саналаа өгөөд байгаарай. Хаягийг байршуулав. https://d.parliament.mn/tusul/b826f6eb-b141-41b6-b78a-b5d91dbd2055?

ЦАХИМ ПАРЛАМЕНТ

Сайтар уншиж судлаарай.
24/07/2026

Сайтар уншиж судлаарай.

20/07/2026

МОРА. ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй “GREEN SAIKHAN 2030” сайн дурын хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин тэлж “БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ” -ын төлөө МОРАЧУУД нэгдсээр байна.

20/07/2026

МОРА ТББ нь “GREEN SAIKHAN 2030” сайн дурын хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж богино хугацаанд олон нийтийг хамруулан хүрээгээ тэлсээр байна. Ялангуяа хүүхэд, залуучууд, оюутан, суралцагчид байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах бидний санаачлагыг дэмжин үйл ажиллагаанд маань идэвхийлэн оролцсоор байгаа бөгөөд 07 сарын 20-ны өдөр МОРА. ТББ-ын ерөнхийлөгч Д. Нарантуяа “ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ- ХОГГҮЙ ЦЭВЭР САЙХАН” их цэвэрлэгээний ажилд манлайлан оролцсон суралцагч нартаа “НОГООН ЭЛЧ” батламжийг тодорхойлолтын хамт гардууллаа. Энэхүү хөдөлгөөн нь СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН сумаас эхлэлтэй ч цаашид Монгол улс төдийгүй дэлхий дахинаа өргөжин тэлж бид хамтдаа “НОГООН ИРЭЭДҮЙ”-г бүтээх болно гэдэгт МОРАЧУУД итгэл төгс байна. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”

18/07/2026

Тун удахгүй … ❤️💚💛🧡🤎

Улсынхаа их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж сайхан наадаарай. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр худалдаа эрхлэ...
11/07/2026

Улсынхаа их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж сайхан наадаарай. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр худалдаа эрхлэгчид маань зав чөлөөгүй ажиллаж хүн арддаа үйлчилж буянтай сайхан үйл бүтээж байдаг болохоор та бүхний маань ашиг орлого арвижин үржиж буян тань дэлгэрч үйлс тань цэцэглэж байдаг юм шүү. Та бол хүнлэг, уярам, ухаалаг, нягт нямбай, гайхалтай, эрч хүчээр халгиж цалгиж байдаг эрхэмсэг нэгэн. Сайхан баярлаарай.

МОРА.ТББ-ын гишүүд, дэмжигчид эвлэлдэн нэгдэж эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах “GREEN SAIKHAN 2030” сайн дурын хөдө...
03/07/2026

МОРА.ТББ-ын гишүүд, дэмжигчид эвлэлдэн нэгдэж эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах “GREEN SAIKHAN 2030” сайн дурын хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү санаачлага, хөдөлгөөний хүрээнд “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ-ХОГГҮЙ САЙХАН СУМ” их цэвэрлэгээг сумын засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа. Их цэвэрлэгээний үйл ажиллагаанд МОРА. ТББ-ын гишүүд, тус сумын ард иргэд болон төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид нийт 200 гаруй хүн оролцлоо. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах хэн бүхнийг нэгтгэх энэхүү хөдөлгөөн маань хил хязгааргүй өргөжин тэлсээр байх болно гэдэгт МОРАЧУУД итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэн дэвжих болтугай.

26/06/2026

Худалдаа эрхлэгчдээ “Тамхины хяналтын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт бид бүхний санал, шаардлагыг гишүүд маань анхаарч тодорхой байр сууриа илэрхийлж байгаа болно. Энэхүү 500 метрийн хориглосон заалттай холбоотой хүндрэл тулгамдаж буй асуудлаа илэрхийлж шаардлагадаа нэгдээрэй.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбоо - MORA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share