26/01/2024
Өндөрөөс аврах төхөөрөмж ямар төрөлүүд байдаг вэ?
1. Хүн бүрт тусдаа үүргэвч хэлбэртэй.
Өндөр барилгын аюулгүйн гарц АНУ, Япон, Канад, Солонгос, БНХАУ улсуудад өндөр хөгжсөн байдаг. АНУ, Япон улсын өндөрөөс аврах төхөөрөмжийн нэг хүний төхөөрөмж нь 1450-1700$ буюу 5- 10 сая төгрөг орчим байдаг.
Давуу тал: Чанартай, найдвартай
Сул тал: Хүнд, хэрэглэхэд төвөгтэй, хөгшин настай хүн дийлэхгүй байх эрсдэлтэй, гэрт хадгалхад зай талбай их эзэлнэ, олон ам бүлтэй айлд үнэ өндөр тусна.
2. Олон дахин ашигладаг.
БНХАУ нь сүүлийн 10 жилд өндөр барилгын хөгжилөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Хятад улсад үйлдвэрлэсэн олон төрлийн өндөрөөс аврах төхөөрөмж байдаг.
Давуу тал: Олон хүн ашиглах боломжтой, үнэ хямд, оффис эмнэлэг зэрэгт тохиромжтой.
Сул тал: Хүлээх хугацаа удаан, эрсдэл өндөр (олон дахин хэрэглэх явцад олс тасрах, олс гацах орооцолдох)
3. 3S брэндийн аврах төхөөрөмж
Давуу тал: Чанартай, найдвартай, хэрэглэхэд хялбар, үнэ хямд, эрсдэл багатай, Олс үрэгдэх тасрах эрсдэлгүй, Хөгшин настай, хөгжилийн бэрхшээлтэй бүх хүн хэрэглэнэ.
Сул тал: Нэг төхөөрөмж ихдээ 6 хүн аварна. Илүү олон хүн бол төхөөрөмжийн тоог нэмэх шаардлагатай.
Компаний тухай:
3S брэнд нь дэлхийд тэргүүлэгч салхин сэнсний өндрийн аюулгүйн ажилллагааны компани юм. 2023 онд цоо шинэ дэвшилтэт ткхнологий бүхий өндөрөөс аврах төхөөрөмж танилцуулсан нь зах зээл дээр байсан ижил төстэй бүтээгдэхүүний чанарыг нэг түвшинд ахиулж, илүү хялбар, илүү аюулгүй мөн нэг хүнд ноогдох өртөгийг 5 дахин буулгаж чадсан юм.
3S брэндийн нэг өрхийн 3-6 хүн аврах боломжтой аврах гарц 3.2-3.8 сая төгрөгийн хооронд Монгол улсад албан ёсны эрхтэйгээр суурилуулж байна.
3S брэндийн өндөрөөс аврах төхөөрөмж нь онгоцны материал бүхий галд тэсвэртэй ган олсоор хийгдсэн, гар оролцохгүй газардана, хөгшин настай, хөгжилийн бэрхшээлтэй иргэд хэрэглэж болох хялбар, мэргэжилийн суурилуулалт хийгдэнэ гэх мэт олон давуу талтай. Орчин үеийн өндөр барилга бүрт аврах нэмэлт гарц хийгдэх нь зайлшгүй шаардлага шинэ стандарт болоод байна.
Амь аврах төхөөрөмжид номер нэгт чанар, хялбар байдал, хурдан байх хамгийн сүүлд үнэ яригдах ёстой.
“Орчин үеийн нэг ухаалаг утаснаас хямд үнээр гэр бүлийнхээ алтан амь аврах гарцыг худалдан авч байгаа юм шүү.”
Монголын минь өрх бүр хагацал зовлогүй, эрүүл энх, амар амгалан байх болтугай.