Улаанбаатар Смарт Карт

Улаанбаатар Смарт Карт Урагшлах амьдралын Ухаалаг хэрэглээ - Umoney

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ий цахим хуудсанд тавтай морилно уу.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм.

Манай компани нь мэдээллийн технологийн салбарт ц

оо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа Монголын Мэдээллийн технологийн салбарын томоохон компани бөгөөд. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд манай төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан юм.

Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлнэ.

Уг төслийг хэрэгжүүлснээр Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээс гадна зардлыг бууруулж хугацаа хэмнэх маш олон давуу талуудтай юм.

Уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэх бөгөөд төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм.

2015 оны 1 сараас эхлэн Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг бүхэн хангаж иргэд зорчигчид 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

Урагшлах амьдралын Ухаалаг шийдэл

🚌💳 НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХОД ТАНД ЯМАР КАРТ ХЭРЭГТЭЙ ВЭ? 💜🧡👨‍💼 18 нас хүрсэн бол — Том хүний карт🧒 ЕБС-ийн насных бол — ...
25/08/2026

🚌💳 НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХОД ТАНД ЯМАР КАРТ ХЭРЭГТЭЙ ВЭ? 💜🧡

👨‍💼 18 нас хүрсэн бол — Том хүний карт
🧒 ЕБС-ийн насных бол — Хүүхдийн карт

🛒 Хэрэглэгчдэд үйлчлэх НЭГ ЦЭГИЙН ТӨВӨӨС худалдан аваарай.
📍 Хаяг: СБД, 6-р хороо, СУИС-ийн зүүн урд, Gem Castle худалдааны төв, 10 давхар
📞 Холбоо барих: +976 70151289

🌐 www.umoney.mn

💳 Картаа бэлэн байлгаад нийтийн тээврээр хялбар, хурдан, тав тухтай зорчоорой! 🚌✨

#УлаанбаатарСмартКарт #НийтийнТээвэр #ТомХүнийКарт #ХүүхдийнКарт #НэгЦэгийнТөв

Нийтийн тээврийн UBCard аппликейшнд "COP17" цэс нэмэгдлээ  Зорчигч та бүхэн уг цэсээс Нарантуул зах, Дүнжингарав худалда...
25/08/2026

Нийтийн тээврийн UBCard аппликейшнд "COP17" цэс нэмэгдлээ
Зорчигч та бүхэн уг цэсээс Нарантуул зах, Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн маршрутыг харах боломжтой.

COP17 хурлын үеэр дараах хоёр чиглэлд автобус үнэгүй үйлчилнэИргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараах хоёр ч...
25/08/2026

COP17 хурлын үеэр дараах хоёр чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараах хоёр чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна. Үүнд:
🚌БЭ:8 чиглэл 120 мянгат Дүнжингарав худалдааны төв Нарантуул худалдааны төв
Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилж байна.
🚌БЭ:9 чиглэл Офицеруудын ордон Нарантуул зах Дүнжингарав худалдааны төв
Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилж байна.

🌎 “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ул...
25/08/2026

🌎 “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг түр хаасан.

🔴 ШУУД | COP17-ЫН 9 ДАХЬ ӨДӨР | УСНЫ ӨДӨР
COP17-ын “Усны өдөр” өнөөдөр үргэлжилж байна. Өдрийн хэлэлцүүлгүүдээр ус, газар, уур амьсгалын уялдаа, гангийн тэсвэрлэх чадвар, усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт болон эдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хэлэлцэж байна.
💧 “Усыг холбогч хүчин зүйл болгох нь” хэлэлцүүлгээр ус нь уур амьсгал, газар, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдлыг холбох стратегийн хүчин зүйл болохыг онцолно.
🌾 “Хөдөө аж ахуйн усны менежментийг өөрчлөх нь” хэлэлцүүлгээр усны үр ашигтай хэрэглээ, гангийн тэсвэртэй хүнсний тогтолцоо болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө.
🌍 Мөн “Ус–Газар–Хүн” өндөр түвшний яриа хэлэлцүүлгээр шинжлэх ухаан, бодлого, практикийг уялдуулан ус, экосистем, газрын нэгдсэн менежментийг хэлэлцэнэ.
🌱 “Усны тэсвэрлэх чадварын төлөө газрын нөхөн сэргээлт” арга хэмжээгээр экосистемийн нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах шийдлүүдийг авч үзнэ.
Өнөөдөр усны асуудлыг дангаар нь бус — ус, газар, хүн гурвыг холбосон нэгдсэн шийдлээр авч үзэж байна.

----------------------
🔴 LIVE | COP17 DAY 9 | WATER DAY
COP17’s Water Day is taking place today, with discussions focusing on the water–land–climate nexus, drought resilience, water security, land restoration, and investment solutions.
💧 “Water as a Connector” highlights water as a strategic link between climate action, land, biodiversity and food security.
🌾 “Transforming Agricultural Water Management” explores water-efficient, drought-resilient food systems and the investments needed to advance them.
🌍 The high-level “Water–Land–People” dialogue focuses on connecting science, policy and practice for integrated water, ecosystem and land management.
🌱 “Land Restoration for Water Resilience” highlights ecosystem restoration, water security, drought risk reduction, partnerships and investment mobilisation.
Today is about connecting water, land and people through integrated solutions.

🌏 Та өнөөдөр COP17-ын Ногоон бүсэд зочлохоор төлөвлөж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы зүүн хэсэг...
24/08/2026

🌏 Та өнөөдөр COP17-ын Ногоон бүсэд зочлохоор төлөвлөж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы зүүн хэсэгт байрлах 🌱 НОГООН БҮС хаалгаар нэвтэрч, 2 минут тутамд Golf Carts таныг хүргэх болно.
#нийтийнтээвэр COP17 Mongolia

🌎COP17-НОГООН БҮС-д зочлох иргэдийн анхааралдНийтийн тээврийн автобус ногоон бүс рүү үйлчлэхгүй байна гэсэн гомдол иргэд...
24/08/2026

🌎COP17-НОГООН БҮС-д зочлох иргэдийн анхааралд
Нийтийн тээврийн автобус ногоон бүс рүү үйлчлэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж байна.
✅✅✅ НОГООН БҮС РҮҮ Үнэ төлбөргүй үйлчилж буй чиглэл:
📌БЭ:9-"120 мянгат-Нарантуул зах"
🌱 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дайрдаг автобусны чиглэлийн мэдээллийг хүргэж байна. Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автобусны буудалд буухад
🌱GREEN ZONE 🌱 гэсэн хаяг бүхий хаалгаар нэвтэрч үйлчилгээ авна уу.
📍ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ДАЙРАН ӨНГӨРДӨГ ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
📌Ч:65 "Зайсан - Офицеруудын ордон"
📌Ч:80 "ХӨСҮТ-Хангарди цогцолбор"
📌Ч:44 "Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв"
🚌 Нийтийн тээврийн салбарын үйлчилж буй 17 чиглэлийн 100 автобус нь зөвхөн гаднын зочид төлөөлөгчдийг зочид буудлаас нь хуралдаан болж буй хэсэгт хүргэж байгааг анхаарна уу.
🌱Түүнээс гадна иргэн та мандатгүй бол ЦЭНХЭР БҮС рүү нэвтрэх боломжгүй бөгөөд НОГООН БҮС танд үргэлж нээлттэй байгааг анхаарна уу.
#нийтийнтээвэр

 : САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭӨнөөдөр COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, ц...
24/08/2026

: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх асуудалд төвлөрнө.
Яагаад чухал вэ?
Газрыг нөхөн сэргээх зорилт бодит ажил болохын тулд зөвхөн бодлого, амлалт бус бодит санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийн өдөр нь олон улсын сан, хөгжлийн банк, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийг бодит төсөл, шийдлүүдтэй холбох ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг олон улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр юм.
Өнөөдөр Business4Land, Resilient Threads, Fashion4Land, Mining Forum зэрэг арга хэмжээгээр газрын нөхөн сэргээлтийг бизнес, санхүү, үйлдвэрлэлийн салбартай холбосон бодит хөрөнгө оруулалтын боломж, шийдлүүдийг хэлэлцэнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-------------------
: FINANCE DAY BEGINS
Today marks Finance Day at COP17, focusing on how to increase finance and investment to address land degradation, desertification and drought, and how to strengthen the engagement of governments, the private sector, banks and financial institutions.
Why does it matter?
Turning land restoration commitments into action requires more than policies and pledges — it requires real finance and investment. Finance Day brings together international funds, development banks, investors and the private sector to connect financing with practical projects and solutions.
For Mongolia, it is an important opportunity to showcase investment opportunities in rangeland restoration, sustainable livestock systems and the cashmere value chain to international partners and investors.
Today’s Business4Land, Resilient Threads, Fashion4Land and Mining Forum events will explore practical investment opportunities and solutions that connect land restoration with finance, business and sustainable production.
RESTORING LAND
RESTORING HOPE

🇲🇳🌎COP17-ын хүрээнд Монголын өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор зургаан монгол гэрийг тусгайлан байгуулжээ. Эдгээр гэрт Монголын нүүдэлчин ахуй, үндэсний өв соёлыг илэрхийлэх биет үзмэр, уламжлалт эдлэл хэрэглэл дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ үндэсний дуу хөгжим, урлагийн өвийг танилцуулж байна. Ингэснээр олон улсын зочид, төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалтай ойроос танилцах боломжийг бүрдүүлжээ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ӨВ СОЁЛОО ХАДГАЛЪЯ

---------------
🇲🇳🌎As part of COP17, six traditional Mongolian gers have been set up to showcase Mongolia’s cultural heritage and traditions. The gers feature cultural artifacts, traditional objects, and elements of nomadic life, along with Mongolian music and performing arts. This provides international guests and delegates with an opportunity to experience and learn more about Mongolia’s rich cultural heritage.
RESTORING LAND
RESTORING CULTURE

22/08/2026

🔴COP17: Хязгаарласан замуудыг түр хугацаанд нээнэ
COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээнэ.
Тухайлбал, 08 дугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.
Харин 08 дугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.
Дээрх замуудыг 08 дугаар сарын 24-ний өдрийн 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцоно уу.

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, "Gem Castle" бизнес төв, 10 давхарт
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670151289

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар Смарт Карт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаанбаатар Смарт Карт:

Shortcuts

Share