Монгол шуудан - Mongol Post

Монгол шуудан - Mongol Post Монгол Шуудан | Mongol Post
Дотоод, гадаад шуудан илгээмж
Ложистик, хүргэлтийн үйлчилгээ
Шуудангийн хайрцаг Марк, ил захидал

📌 About хэсэг (Танилцуулга)

Монгол шуудан ХК | Mongol Post JSC
Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага.
✉️ Дотоод, гадаад шуудан илгээмж
📦 Ложистик, хүргэлтийн үйлчилгээ
📮 Шуудангийн хайрцаг, марк, ил захидал
💻 Онлайн үйлчилгээ (ePost, eBarimt, Smart locker)

📍 Төв салбар: Улаанбаатар хот
🌐 www.mongolpost.mn

☎️ 1800-1613

🚗⛽ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ, ШАТАХУУНЫ ХОМСДОЛТЭЙ ҮЕД ТАНЫ ИЛГЭЭМЖ СААТАХ ЁСГҮЙ! 📦Хүргэлтээ шийдэх гэж түгжрэлд цаг алдах, ш...
14/08/2026

🚗⛽ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ, ШАТАХУУНЫ ХОМСДОЛТЭЙ ҮЕД ТАНЫ ИЛГЭЭМЖ СААТАХ ЁСГҮЙ! 📦

Хүргэлтээ шийдэх гэж түгжрэлд цаг алдах, шатахуун хайж явах, хүргэлтийн ажилтан хүлээх шаардлагагүй.

📦 Монгол Шуудангийн EASYBOX – хүргэлтийн асуудлаа өөрт ойр байршлаас, өөрийн тохиромжтой цагтаа шийдэх хялбар бөгөөд ухаалаг шийдэл.

Яагаад EASYBOX гэж? 👇

📍 Хамгийн олон байршил
Танд ойр EASYBOX-оо сонгоод илгээмжээ аваарай.

⏰ Цагаа өөрөө зохицуулна
Уртасгасан цагаар, өөрт тохиромжтой үедээ очиж авна.

🙅‍♂️ Хүргэлтийн ажилтан хүлээхгүй
Хэзээ ирэхийг хүлээхгүй, өөрийн хуваариар илгээмжээ авна.

⛽ Шатахуунд хэмнэлттэй
Өөрт ойр EASYBOX-оос авах тул хэрэггүй зорчилтыг багасгана.

🚗 Түгжрэл, дугаарын хязгаарлалтаас үл хамааран
Илгээмжээ авах хэрэгцээ тань саатахгүй.

✨ EASYBOX — Ойрхон. Хялбар. Таны цагт.

📦 Илгээмжээ саатуулахгүй, EASYBOX-оор аваарай!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 1800-1613

🎒 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛДЭЭ БЭЛДЭЭРЭЙ! 📚Шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ Монгол Шуудангаас эхлүүлээрэй! ✏️📖📍 Монгол Шуудангий...
07/08/2026

🎒 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛДЭЭ БЭЛДЭЭРЭЙ! 📚

Шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ Монгол Шуудангаас эхлүүлээрэй! ✏️📖

📍 Монгол Шуудангийн орон нутгийн бүх салбараар сурагчийн дэвтэр худалдаалж байна.

📖 ЯАГААД МОНГОЛ ДЭВТЭР ВЭ?

🇲🇳 Үндэсний үйлдвэрлэл
Чанартай, бичихэд тохиромжтой цаастай, сурагчдын өдөр тутмын хэрэглээнд нийцсэн.

✅ Стандартын шаардлага хангасан
Бага, дунд, ахлах ангийн сурагчдын хэрэгцээнд тохирсон төрөл, хэмжээний дэвтрүүд худалдаалагдаж байна.

🎒 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ БҮХНЭЭ НЭГ ДОР!

Монгол Шуудангийн өөрт ойрхон салбараар үйлчлүүлж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ өнөөдрөөс базаагаарай.

📚 Монгол Шуудан

ХАРЬЯА, САЛБАР БАЙГУУЛЛАГУУДЫН СТАТУСЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВЦахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Төрий...
07/08/2026

ХАРЬЯА, САЛБАР БАЙГУУЛЛАГУУДЫН СТАТУСЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох албаныхныг хүлээн авч уулзан, харьяа, салбар байгууллагуудын статус, зохион байгуулалтын талаар санал солилцов.

Уулзалтад “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн оролцож, байр сууриа илэрхийллээ.

ХОЛБООЧДЫН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО👏Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудангийн...
31/07/2026

ХОЛБООЧДЫН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО👏

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудангийн салбар үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойд зориулсан Холбоочдын баярын нэгдсэн арга хэмжээ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч. Номин салбарын хөгжлийн бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьж, Шуудангийн тухай хууль, Цахим худалдааны тухай хууль болон бүх нийтийн шуудангийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэх, Үндэсний шуудангийн дижитал платформыг хөгжүүлэх нь салбарын тэргүүлэх зорилт болохыг онцоллоо. Түүнчлэн эдгээр шинэчлэл нь шуудан, логистик, цахим худалдааны хөгжлийг эрчимжүүлж, салбарын өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргах ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр шуудангийн салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол Шуудан” ХК-ын ахмад ажилтан, албан хаагчид төрийн дээд шагнал, салбарын хүндэт цол, тэмдгээр шагнагдлаа.

Төрийн дээд одон, медаль хүртсэн эрхмүүд:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Ахмад шууданч Ш. Дивраа
Алтангадас одон – Ахмад шууданч Д. Оюунчимэг
Хөдөлмөрийн хүндэт медаль – ТУЗ-ын нарийн бичгийн дарга Д. Цэцгээ

Салбарын шагнал хүртсэн эрхмүүд:

“Хүндэт холбоочин” цол, тэмдэг – Ахмад шууданч С. Оюунчимэг
“Шуудангийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг – Ахмад шууданч Ө. Мөнгөнчимэг

Эрхэм шагнал хүртсэн нийт ахмад ажилтан, хамт олондоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

“Монгол Шуудан” ХК

#ХолбоочдынБаяр2026 #105Жил #МонголШуудан #ХарилцааХолбоо #ЦахимХөгжил

31/07/2026

Шуудан, харилцаа холбоо — 105 жил

Холбож ирсэн түүх, бүтээж буй ирээдүй 📮

Улс орны өнцөг булан бүрт хүрч, иргэдийг холбож ирсэн шуудан, харилцаа холбооны салбарын 105 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн холбоочид, нийт хамт олондоо Холбоочдын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Шуудан, харилцаа холбооны салбарын түүхэн хөгжлийн салшгүй хэсэг болсон “Монгол Шуудан” ХК нь 105 жилийн түүхэн өв, үнэт уламжлалдаа тулгуурлан, шинэ техник, технологи, инновацын шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ойр, ухаалаг, хүртээмжтэй шуудан, логистик, цахим үйлчилгээний PHYGITAL (Physical & Digital) экосистемийг цогцоор нь хөгжүүлэх зорилтын төлөө ажиллаж байна.

Түүхээрээ бахархаж, шинэчлэлээрээ хөгжлийг хурдасган, ирээдүйн ухаалаг шуудан, логистикийн хөгжлийг хамтдаа бүтээцгээе.

“Монгол Шуудан” ХК

#ХолбоочдынБаяр #МонголШуудан #105Жил

🐎 Дэлхийн адууны өдөр 2026 🐎Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, үндэсний үнэт зүйлсээ дэлхийд сурталчлан таниулах энэхүү о...
13/07/2026

🐎 Дэлхийн адууны өдөр 2026 🐎

Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, үндэсний үнэт зүйлсээ дэлхийд сурталчлан таниулах энэхүү онцгой арга хэмжээнд хамтран ажиллаж буй ХҮННҮ БИЧИГ соёлын өргөө ний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Шуудан нь үндэсний өв соёл, монгол бичиг, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг үргэлж дэмжин ажиллах болно.

🇲🇳 Өв соёлоо дээдэлье. Монгол адуугаараа бахархъя.

📢 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬЭрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ Үндэсний их баяр наадмы...
09/07/2026

📢 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

🎉 Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🇲🇳 Сайхан наадаарай!

Эртний түүхт Монгол наадам эхэллээ! 🇲🇳Энэ өдрүүдэд ажлаа түр мартаад, тултал амраад, ходоод дүүрэн хуушуур, сэтгэл дүүрэ...
09/07/2026

Эртний түүхт Монгол наадам эхэллээ! 🇲🇳
Энэ өдрүүдэд ажлаа түр мартаад, тултал амраад, ходоод дүүрэн хуушуур, сэтгэл дүүрэн баясалтай наадаарай. Морьдын тоос нь хийморь сэргээж, дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэлгэр сайхан баярлаарай! ✨ Сайхан наадаарай!

🐎 ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР: "МОНГОЛ ШУУДАН" ХК-ИЙН АСРААР ЗОЧЛООРОЙ! ⛺✨Наадамчин олон та бүхнийг Хүй долоон худагт байрлах "М...
08/07/2026

🐎 ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР: "МОНГОЛ ШУУДАН" ХК-ИЙН АСРААР ЗОЧЛООРОЙ! ⛺✨

Наадамчин олон та бүхнийг Хүй долоон худагт байрлах "Монгол Шуудан" ХК-ийн асарт зочлон, түүхэн баяраа тэмдэглэнгээ шуудангийн үйлчилгээнүүдийг газар дээрээс нь шуурхай авахыг урьж байна. 🤩

📅 Хэзээ: 2026.07.10 – 07.13
📍 Хаана: Хүй долоон худагт

Бид танд юу бэлдсэн бэ?👇
✉️ Шуудангийн шууд үйлчилгээ: Хүй долоон худгаас хайртай дотны хүмүүс рүүгээ захидал, илгээмж шууд илгээх боломж
🐎 Үнэ цэнтэй маркны худалдаа: сонирхолтой, түүхийг өгүүлэх ховор, нандин маркуудын үзэсгэлэн худалдаа
🎯 Хүрдтэй урамшуулал: Манайхаас шуудангийн үйлчилгээ авсан хэрэглэгч бүр хүрд эргүүлж, бяцхан бэлэг, урамшуулал хожих эрхтэй!
✍️ ТОП АЗТАН: Өөрийн нэрийг Монгол бичгээр, уран бичлэгийн (Калиграфи) зуруулж авах тусгай шагнал (Өдөрт хязгаартай тоотой тул та яараарай!)

Дэлхийн адууны өдрөөр дэлгэр сайхан наадаж, манай асраар заавал зочлоорой! 👋🐎

#МонголШуудан #ДэлхийнАдууныӨдөр #Наадам2026 #ХүйДолоонХудаг #ШуудангийнҮйлчилгээ #Марк

📢 Хэрэглэгчдийн анхааралд:АНУ-ын гаалийн журмын өөрчлөлт орсон тул 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн  бүх төрлийн шуудан и...
08/07/2026

📢 Хэрэглэгчдийн анхааралд:

АНУ-ын гаалийн журмын өөрчлөлт орсон тул 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн бүх төрлийн шуудан илгээмжийг тодорхойгүй хугацаагаар түр хүлээн авах боломжгүй боллоо.
Үүссэн хүндрэлд хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье. 🙏

☎️ Лавлах утас: 1800-1613
💻 www.mongolpost.mn

Address

Central Post Office///prefect. According. Latest
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол шуудан - Mongol Post posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол шуудан - Mongol Post:

Shortcuts

Share

Category