22/08/2026
#Мэдээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зохион байгуулсан “Тогтвортой дэд бүтэц” сэдэвт хэлэлцүүлэгт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайхан оролцож, “Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын тогтвортой байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлээр цөлжилттэй тэмцэхэд ундны усны чанар, ус хангамж, ариутгах татуургын системийн тогтвортой байдлын ач холбогдол болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцлон танилцууллаа.
#сор17