24/03/2026
🌏Хэрэв та Монгол Улсад🇲🇳 бизнес эрхэлдэг эсвэл компанийн удирдах албан тушаалтан бол “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-д нийтлэгдэх Монгол Улсын өрсөлдөх чадварын үнэлгээний 1/3-ийг бүрдүүлэх бизнесийн байгууллагын Удирдах ажилтны санал асуулгад оролцон улс орны өрсөлдөх чадварыг үнэлэх экспертүүдийн нэг болохыг урьж байна.
🌎Судалгааны зорилго нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашигт байдал, бизнесийн орчин болон дэд бүтцийн хувьд дэлхийн улс орнуудтай харьцуулан хэмжиж, өрсөлдөх чадварын өнөөгийн төлөв, давуу, сул талуудыг тодорхойлоход оршино.
🌏Судалгаанд хувийн болон бизнесийн мэдээллийг ашиглахгүй бөгөөд таны хариулт Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв рүү шууд илгээгдэнэ.
📖“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг 1989 оноос хойш жил тутам хэмжин гаргаж буй дэлхийд тэргүүлэх нэр хүндтэй судалгааны тайлан юм.
🎁Судалгаанд оролцсоноор 2025 болон 2026 оны судалгааны товч үр дүнгүүдийг имэйлээр хүлээн авахын зэрэгцээ Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс санал болгож буй хөнгөлөлт эдлэх эрх бэлэглэнэ.
🎯Энэхүү холбоосоор орон санал асуулгад оролцоно уу:
Executive Opinion Survey of the IMD World Competitiveness Yearbook