08/07/2026
📌 ТУЛГАР ТӨРИЙН 2235, ИХ МОНГОЛ УЛСЫН 820, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН 200 ГАРУЙ ИРГЭНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 200 гаруй иргэнд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Энтайваны Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч, Ерөнхий сайдын Нийслэл хариуцсан зөвлөх Амарбаясгалангийн Баяр, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Чимэд-Очирын Мэндсайхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Ичинноровын Баттөгс, Засаг даргын орлогч Даваадоржийн Даваасамбуу, дүүргийн менежер Цогтбаатарын Гомбосүрэн, УИХ-ын гишүүний зөвлөх Баярхүүгийн Галцог, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Гантулгын Ариунболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Төрийн дээд одон, медалиар шагнагдсан нийт иргэддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.