20/08/2026
"ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)" ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✔️ "IT Park Innovation Hub" тендер нь мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, барилгын дотор засал, тохижилт, аудио-визуал систем суурилуулах зэрэг олон төрлийн ажлыг багтаасан цогц бүтээгдэхүүн, үйлчилгээний багц юм.
ТЕНДЕРИЙН ЯВЦЫГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР БЭЛТГЭСЭН САНАЛ АСУУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
✍ АСУУЛГА БӨГЛӨХ ХОЛБООС:
https://lnkd.in/gc2uPGjY
Та бүхэн идэвхтэй хамрагдаж 2026 оны 08 сарын 21-ний Баасан гарагийн 17:00 цагаас өмнө бөглөж хамтран ажиллахыг хүсье.
2026.08.17. Салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад “Ухаалаг засаг II төсөл" - ийн хүрээнд хэрэгжих "IT Park Innovation Hub" тендерийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
✔️ Уулзалтаар тендерийн шаардлага, ажлын хүрээ, санхүүжилтийн нөхцөлийг ЦХИХХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжээс танилцуулахын зэрэгцээ оролцогч компаниудын сонирхсон асуултад хариулж санал бодлыг солилцлоо.
Нэмэлт мэдээлэл авах болон тодруулах зүйл гарвал төслийн дараах утсаар холбогдоно уу. Утас: 51-261068, 51-261268