04/06/2026
“Ярьдаг футболк 2026”
Монголын Эмнести Интернэшнлээс Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан 12 дахь удаагийн “Ярьдаг футболк 2026” хүний эрхийн өдөрлөгт Мини-Парламент клуб амжилттай оролцлоо.
Энэхүү өдөрлөг нь Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих зорилготой үндэсний хэмжээний өдөрлөг юм.
Бидний хувьд энэ жилийн өдөрлөгийн зорилгын хүрээнд хүний эрх, эрх чөлөө, иргэний оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх зэргийг хамран өөрийн ба бусдын эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг, мөн хүргэсэн нэгнээ сонсож, ойлгож, хамгаалдаг байх болон бидний хамгаалах ёстой үнэт зүйлс, эрх чөлөөг хууль, хөдөлмөр эрхлэлт ба уран зурагтай хослуулан илтгэхийг зорьж, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлд хувь нэмрээ оруулав.