Maara's Finite-state Library

Maara's Finite-state Library Finite-state library is a sh*tposting model of archive

alna
05/02/2023

alna

How lucky i found this anime
07/12/2022

How lucky i found this anime

Ergo Proxy's intro sequence edited with additional scenes to fit the full song length of Kiri by Monoral, which is the official OP song. This video is fan-m...

07/11/2022

Archive 006

Үр хүүхдүүд маань биднийх байдаггүй. Тэд хамт хооллож, хэдэн цистерн сүү ууж, хэдэн зуун хос гутал элээж, нэг бус ком аяга таваг хагалж, өмд цамцнаасаа суга өсөж, сахал тавьж, хөхний даруулга өмсөж, бүдүүн баргил дуутай болох хүртлээ өсөж, насанд хүрэх гэж бидэн дээр ирдэг. Тэд бидэнд фотошоп дээр хэрхэн ажиллаж, Telegram-д хүмүүстэй яаж харьцахыг зааж өгөхөөр ирдэг. Түүнчлэн австрийн эзэн хааны өмсгөлийг яаж оёхыг, “Спонж Боб” жигнэмэгийг яаж хийхийг, мөн хэлсэн үгэндээ хэрхэн хүрч, хэрхэн биеэ барихыг зааж сургахаар ирдэг. Хань ижил, хадмууд... бас муур нохойныхоо аяыг хэрхэн олохыг ч тэр...
Биднийг сурах ёстой бүхнээ сайтар сурч авсны дараа тэд явж... харин бид үлддэг. Үс нь цайж, ухаан сууж, өнчирч... Мэдээж үр хүүхдүүд маань бидэн дээр цай уух гэж, төрсөн өдрийн мэнд хүргэх гэж нэг бус удаа ирэх ч бүр мөсөн үлдэхгүй.
Ийм болохоор л үр хүүхдэдээ сэтгэл зүрхээрээ 100 хувь уусаж, тэднээр хоосон орон зайгаа дүүргэж болдоггүй. Үр хүүхэд гэдэг амьдралын хамгийн чухал хэсэг мөн ч амьдрал биш. Тиймээс тэднийгээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ хоёр дахь дээд боловсрол эзэмшиж, цэцгийн дэлгүүр нээж, Африк руу аялж, од сарны амьд бүхэнд үзүүлэх нөлөөллийг судалж байх хэрэгтэй.
Энэтхэгчүүд “Хүүхэд гэдэг бол танайд ирсэн зочин. Түүнийг хооллож, сургаж, тавьж явуул” гэлцдэг. Үүн дээр нэмж хэлэхэд хүүхэд бол хамгийн шилдэг багш бөгөөд анд нөхөр. Тэр бол зарц боол ч биш, өртөн ч биш. Хүүхдүүд маань биднийх шиг стандарт мөрдөж, бидэн шиг бодож сэтгэдэг байх албагүй. Их дээд сургуульд сурч, хуримдаа цагаан даашинз өмсөж... тэр бүү хэл гэрлэх ч албагүй. Хүүхэд өөрийнхөө замыг туулах гэж л ирдэг бөгөөд эцэг эхийнх нь үүрэг түүнд өөрийнхөө зогсоолыг, тийзийг, мөн замыг тулгахгүй байхад л оршино.
- Ирина Говоруха
Нетээс орч: Uka Ulziibat
2022-11-04

Archive 005 - Улаанбаатар хотын 2020 -он дахь гэмт хэргийн гаралт.
20/09/2022

Archive 005 - Улаанбаатар хотын 2020 -он дахь гэмт хэргийн гаралт.

Archive 004 - 10:40 -аас эхлэх яриа
26/07/2020

Archive 004 - 10:40 -аас эхлэх яриа

Subscribe & Like! Thank you for watching the Best of Starcraft 2 2016. 2016 was another great year of stunning micro, huge upsets and many deserving champion...

Archive 003 - Video essay from Michael Saba
26/07/2020

Archive 003 - Video essay from Michael Saba

A comprehensive analysis / critique / thematic deep-dive of NieR: Automata, one of the best games ever made. What is the meaning of life? And how should we t...

26/07/2020

Archive 002 - Post from Khuslen Blogger v2

Олон цомог гаргалаа гээд сайн дуучин болчихгүй, цөөн ном хэвлүүллээ гээд тэр тааруу зохиолч гэсэн үг биш. Өлөн зэлмүүн өссөн болгон нь хэрсүү ухаалаг болдоггүй, алт мөнгөнд умбалаа гээд хүнээ байхын нэр энэ огт биш. Ахмад л бол тэр чамаас илүү туршлагатай хэрэг биш. Чамаас дүү л бол өөрөөс чинь мэдлэг нимгэн гэж бүү эндүүр. Олон ном уншлаа гээд ухаалаг болчихгүй. Харри Поттерын ботийг дуусгалаа гээд энэ чамайг онцгой болгохгүй. Тамхи зуусан болгон нь үл бүтэх этгээд байдаггүй, хавтас сугавчилсан хулгайч нар бишгүйдээ л бий. Чамд таалагддаггүй зүйл надад таалагдах ёсгүйтэй адил надад таалагддаг зүйл чамд таалагдах албагүй. Зовсны эцэст жаргана л гэдэг, гэвч зовсны эцэст зовсоор үхэж болох шүү дээ. Заримдаа яаж ч их хичээгээд зорьсондоо хүрэхгүй үе гэж байдаг юм аа. "Амьдрал мэдэхгүй" гэнэ ... үгүй дээ, хөгшөөн. Амьдрал их олон янз. Наадах чинь зөвхөн чиний л хувилбар. Тэгээд ч байдаг нь байдаггүйн зовлонг мэдэхгүй, байхгүй нь байдгийн зовлонг ойлгодоггүй юм. Бусад хүн өөрөөс чинь илүү их зовсон байлаа гээд чиний зовлон нимгэрэхгүй. Тэгээд ч зовлон гэмээнэ тэмцээн уралдаан биш. Зарим нэг хүнд зарим нэг зүйлийн талаар тайлбарлах нь яг л сохор хүнд өнгөний талаар хэлэхтэй л адил боломжгүй зүйл. Учир нь хүн гэдэг зөвхөн өөрийн туулж өнгөрүүлсэн зүйлийг л ойлгодог болохоор тэр. Тэгээд ч тэд чамайг ойлгох албагүй. Тэдэнд чи өөрийгөө тайлбарлах албагүй. Чиний аз жаргалтай үгүй байх үнэндээ тэдэнд хамаа байхгүй. Бусдад өөрийн итгэл үнэмшилээ тулгах хэрэггүй. Хүнд хэцүү цаг үе шүтлэггүй хүнийг шүтлэгтэй болгодог шигээ адил сүсэг бишрэлтэй нэгнийг заримдаа сүсэггүй болгож орхидог юм аа. Ер нь тэгээд ч өөрийн төсөөллийн найзыг сонсохгүй байхад чинийхийг би яагаад сонсох ёстой гэж? Боловсрол гэдэг сургууль нэртэй газар сандал бөглөж суухыг хэлэхгүй. Тэглээ гээд оодрох хэрэггүй, диплом гэдэг тэр хэрчим цаас чинь чиний амьдралыг тодорхойлох вий. Завгүй байгаагаа амжилт гэж бүү андуур, завгүй байх үр бүтээмжтэй байх хоёрын хооронд ялгаа их бий. Уучлаарай, арай чи тусламж эрэх болгондоо тийм гэсэн хариултыг олж сонсоно хэмээн асуудаг юм биш биз? Надад чамд туслах алба үнэндээ үгүй. Үнэгүй зүйл гэж хаа ч байхгүй. Яаж тэр түүнийг тоосон юм бэ гэж үү? Магадгүй өнөөх нь догь гар, харин тэр өөрөө чам шиг өөнтөгч өлөгчин биш байх. Хайрласан хүн чинь чамайг эргээд хайрлах албагүй. Албатай юм шиг хүнд дасчихаад эргээд элдвээр битгий хэлж үзээрэй дээ. Араараа тавиулсан бол магадгүй асуудлыг чи эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй байх. Алим модноосоо хол унадаггүй л гэнэ. Заримдаа алим модноосоо хол унадаг юм аа. Сэтгэцийн өвчтөнгүүд, тахир дутуу иргэд, гэмт хэргийн хохирогчид, ижил хүйстнүүд ... хөөрхий модноосоо хол унасан алимнууд. Ижил хүйстнүүдэд дургүй гэдэг ч гэртээ хариад лесби порно үзээд суудаг хүмүүс зөндөө. Би ТВ огт үздэггүй гэж бахархалтай нь аргагүй хэлдэг ч интернетийн ард өдрийн хагасыг өнгөрүүлсэн байх нь олонтаа. Хэлж ярьж байгаагаа ч мэдэхгүй байж бусдыг мэддэг юм шиг бурах хэрэггүй. Миний амьдралын хэв маяг чиний таалалд нийцэх албагүй. Хүн бүрийн өдөр өглөө нь хүсэл мөрөөдөл нь сэрээснээр эхэлж, үдэш нь маргаашийн ажлаа төлөвлөснөөр дуусдаггүй. Заримдаа орноосоо ховхроод нойлын өрөө орох нь тухайн өдрийн хамгийн том амжилт болох өдрүүд байдаг юм аа. "Юу дутлаа гэж?" ... чи түүнийг мэдэхгүй шүү дээ, дотор нь орж үзсэн биш. Ингэхэд тэд яагаад хувиа хичээгсэд болдог билээ, амиа хорлогсод? Үнэхээр энэ новшийн ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байх хэр нь өөрийг нь тойрон хүрээлэх хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд тэсч үлдэнэ гэдэг хувиа хичээсэн хэрэг гэж үү? Тэгээд ч хүн амьдралаа төгсгөх гэж биш өвдөлтөө зогсоохыг хүссэндээ ийм алхам хийдэг юм аа. Тийм зүйл хийсэн хүнийг бүгд буруутгадаг ч тийм зүйлийг хийхэд хүргэсэн хүчин зүйлийг хэн ч дурьддаггүй. Хэдий тийм ч чиний амь зөвхөн чинийх биш, бас чамд хайртай хүмүүсийн өмч гэдгийг мөн санах хэрэгтэй. Эхийн ач, эхийн ач л гэнэ. Бүгд л дуу шүлгэндээ магтан дуулна. Ээжүүд нь ч гэсэн хүүхдүүддээ өртэй шүү дээ. Хүсээгүй байхдаа гаргаагүй л юм бол хувийн аз жаргалаа бодоод төрүүлсэн байж таарна, үгүй бол төрүүлэхгүй байж болох л байсан. Энэ мэт олон зүйлийг бичмээр л байна. Эцэст нь би зүгээр л хэлэх гэсэн юм, аливаа зүйл гэдэг дор хаяж хоёр өнцөгтэй, хоёр талтай байдаг ... өдөр, шөнө ... эрэгтэй, эмэгтэй ... үнэн, бас худал. Тэглээ гээд бүхнийг хар цагаанаар харж болохгүй. Албатай, албагүй хоёрын хооронд зааг гэж бий. Энэ бол чиний бардам зан. Заримдаа түүнийгээ ухаалаг ашиглаж байгаарай, учир нь ... амьдрал гэдэг бардамнаж явахад дэндүү богинохон шүү дээ. Зүгээр л түрүүлж ярь, түрүүлж хүр, түрүүлж бууж өг, түрүүлж уучлалт гуй. Мөн шинж тэмдэг, дохиог ажигла, сонс ... тэд үүлт тэнгэрээс харагдахгүй, тэд баримал хөшөөн дээрээс үзэгдэхгүй, тэд номын хуудаснууд дээр биш, харин өгүүлбэрүүдийн дунд оршиж байдаг. Тэд хэлний үзүүр дээр биш харин харцны ард нуугдаж байдаг. Хүмүүс ярихгүйгээр хэлж, сонсохгүйгээр дуулж, бас хэзээ ч хэний ч аялахгүй дууг бичиж байдаг юм ...

Тийм ээ, миний энэ нийтлэл ч гэсэн чамд таалагдах алба үгүй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Maara's Finite-state Library posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category