Замын хөдөлгөөний удирдлагын төв

Замын хөдөлгөөний удирдлагын төв Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын албан ёсны хуудас

Замын хөдөлгөөн, гэрэл дохио зохицуулалт, засвар арчлалт, торгууль, соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа

[English below]🙋🌎КОП17 үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэлээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Тал...
12/08/2026

[English below]
🙋🌎КОП17 үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 600 сайн дурын идэвхтэн сургалтанд хамрагдсан бөгөөд НҮБ-ын Сайн дурын алба (UNV), Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), мөн КОП17-ын Үндэсний хорооны Ажлын алба хамтран зохион байгуулж байна.
Сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулахаар бэлтгэжээ. Сургалтын үеэр тэдэнд ажиллах талбай, тодорхой цэг, байршлыг танилцуулахын зэрэгцээ чиглэл тус бүрийн үүрэг, хариуцлага болон хурлын үеэр шаардагдах зохион байгуулалтын мэдээллийг хүргэлээ.
Ийнхүү 600 сайн дурын идэвхтэн сургалт, зохион байгуулалтын бэлтгэлээ бүрэн хангаж, хурлын үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн боллоо.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ


-------------------
🙋🌎600 Volunteers Prepared to Serve During COP17

The 17th Session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification will be held in Mongolia from August 17 to 28, 2026. As part of the preparatory work, a total of 600 volunteers have completed training, jointly organized by the United Nations Volunteers program (UNV), the Mongolian Red Cross Society, the United Nations Development Programme (UNDP), and the Working Office of the COP17 National Committee.

The volunteers have been prepared to take on specific duties across four main areas: the Green Zone, the Blue Zone, hotels, and transportation. During the training, they were introduced to their respective work areas, specific stations, and locations, and were briefed on the duties and responsibilities of each area, as well as the organizational information required during the conference.

With this, the 600 volunteers have fully completed their training and organizational preparations, and are now ready to support the conference's operations.

RESTORING LAND
RESTORING HOPE

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08...
12/08/2026

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

✅Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон.

✅Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

🚌 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэн Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах

12/08/2026

[English below]
🌎🚌КОП17-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут, нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг мөн хэрэгжүүлнэ. Иргэд та бүгдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч эдгээр цөөхөн өдрүүдэд зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг зөвлөж байна.
Цөлжилт, ган, газрын доройтол нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилт юм. Энэ асуудлыг хэлэлцэх олон улсын чухал арга хэмжээ болох КОП17-ын үеэр дэлхийн анхаарал Улаанбаатар хотод төвлөрнө.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

------------------------------------------
🌎🚌Temporary traffic and parking arrangements will be implemented on certain roads and parking areas during COP17. To reduce traffic congestion and make travel easier for citizens, public transport accessibility will be increased, including short-route bus services and additional bus stop arrangements. Citizens are advised to avoid using private vehicles where possible, to check public transport routes, schedules, and temporary traffic arrangement information in advance, and to plan their travel during these few days.
Desertification, drought, and land degradation are challenges facing not only Mongolia, but the entire world. During COP17, an important international event where these issues will be discussed, global attention will be focused on Ulaanbaatar.
Therefore, we call on all citizens to be patient and courteous regarding the temporary traffic arrangements, and to plan their travel in advance.
RESTORING LAND
RESTORING HOPE

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08...
12/08/2026

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ ЧИГЛЭЛД АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

✅Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон.

✅Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

🚌 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэн Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ула...
12/08/2026

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр дээрх авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00 цагаас 21:00 цагийн хооронд хязгаарлана.


ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-------------------------

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ула...
12/08/2026

🌎“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.


ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-------------------------

🌏Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-н...
12/08/2026

🌏Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.
Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

🌎Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрө...
12/08/2026

🌎Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

12/08/2026

🔴2026.08.12-ны 08:30 цагийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг шууд дамжуулж байнаАвто радио fm 96.33

11/08/2026

Өглөөний мэнд нийслэлчүүд ээ 🚥

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +26 хэм, шөнөдөө +11 хэм дулаан, цэлмэг өдөр тохионо.🌞

Өнөөдөр Лхагва гараг тул 3 ба 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой.🚗

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр. Замын хөдөлгөөний удирдлагын төв
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 16:00
Tuesday 07:00 - 16:00
Wednesday 07:00 - 16:00
Thursday 07:00 - 16:00
Friday 07:00 - 16:00

Telephone

+97670111642

Alerts

Be the first to know and let us send you an email when Замын хөдөлгөөний удирдлагын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Замын хөдөлгөөний удирдлагын төв:

Shortcuts

Share