Nasun print win

Nasun print win Бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээ

  ХУДАЛДААНД ГАРЛАА📚📍📍📍Дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан багийнхны бүтээсэн “Тулгар төрийн голомт нутаг Тунгалаг ...
03/02/2025

ХУДАЛДААНД ГАРЛАА📚📍📍📍

Дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан багийнхны бүтээсэн “Тулгар төрийн голомт нутаг Тунгалаг тамирын хөндий, Батцэнгэл сумын түүхэн товчоон” I, II, III боть ном худалдаанд гарлаа.

📍Нэгдүгээр ботиор өнөөгийн бидний амьдарч буй нутагт хэдий үеэс хүн амьдарч ирснийг түүхэн дурсгалын судалгаагаар өөрсдийн нарийвчлан бүртгэсэн судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан гаргасан. Мөн Хүннүгийн түүхэн үйл явц, Монгол орны хэмжээнд Хүннүгийн үеийн хэчнээн төрлийн дурсгал байдгаас Архангай аймагт хэд нь байгаа, Архангай аймгийн сумуудаас Батцэнгэл сумын хэмжээнд хэчнээн нь байдаг гэх зэргээр тухайн дурсгалын түүхэн үнэ цэнийг ойлгуулах үүднээс системтэй бичсэн байна. Тухайлбал, Хүннү гүрний улс төрийн төв, хүн амын төвлөрөл нь Тамирын гол сав газар болохыг түүхэн баримтаар баталгаажуулан бичжээ. 170 гаруй мянган адууг нэг доор хашихад дүүргэх боломжтой Хүннүгийн хааны адуун сүргийн хашаа энэ нутагт байдаг зэрэг сонирхолтой баримтууд 1-р ботид оржээ.

📍Хоёрдугаар ботиор сумын 100 жилийн түүхийг тэр дундаа 1921-1931 оны хоорондох засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлтийг илүү нарийвчлан харуулах, цаашлаад 1931-1990 он хүртэлх түүхэн үйл явдлыг Монголын Үндэсний Төв архивд хадгалагдаж буй олны хүртээл болоогүй түүхэн баримтуудаар гаргахыг гол болгов. Тодруулбал, 1921, 1926, 1937 оны хошуу, сумын хил хязгаарыг харуулсан түүхэн зургууд, 1922 оны тайж нарын бүртгэл, 1924-1960 оны хооронд архивд бүртгэлтэй байгаа багш, сурагч нарын бүртгэл, тухайн үеийн дарга, түшмэл нарын бүртгэл, 1922 оны хүн ам, хөрөнгө малын бүртгэл данс, 1937-1939 оны лам нарын бүртгэл, 1924, 1929 оны намын шалгалт цэвэрлэгээний комиссын бүртгэл, 1961-1990 оны хооронд сонгогдсон Ардын Их Хурлын Депутатуудын товч намтар бүртгэл зэрэг Монголын Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний номын сан, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын сан хөмрөгөөс авсан баримтыг гол тулгуур болгон ашиглав.

📍Гуравдугаар ботиор 1933, 1944, 1956 оны хүн амын бүртгэлийг бүрэн эхээр оруулснаар нутгийн зон олон өөрсдийн аав ээж, өвөө эмээ, өндөр өвөг, эмэг эх болон хамаатан саднуудаа харах, ураг удмын хүмүүсээ мэдэх, цаашлаад өөрсдийн ургийн модыг хөтлөх боломжтой болно.

📍Өөрсдийн удам угсаагаа хуучин Монгол бичгээс тодруулах гэж хүн бүр архив очих бус энэхүү бүтээлүүдээс тодруулах боломжийг нээж өгч олон хүний цаг зав, мөнгийг хэмнэх зэргээрээ чухал ач холбогдолтой зохиогчдын урт хугацааны нөр их хөдөлмөр шингэсэн дээдлэн залж, нандигнан унших судар мэт бүтээл цөөн тоогоор хэвлэгдэн уншигч танд хүрч байна.

🚛☎️Бидэнтэй холбогдож захиалах утас 80012234, 80011297

 #МЭДЭГДЭЛБатцэнгэл сум Архангай аймгийн Засаг даргын тамгын газар @архангай аймгийн Батцэнгэл сумХөгжилд Тэмүүлсэн Батц...
27/11/2024

#МЭДЭГДЭЛ

Батцэнгэл сум Архангай аймгийн Засаг даргын тамгын газар @архангай аймгийн Батцэнгэл сум
Хөгжилд Тэмүүлсэн Батцэнгэл

27/11/2024
Цэцгэн хана хийлгээрэй
27/11/2024

Цэцгэн хана хийлгээрэй

Хэвлэлийн үйлчилгээ түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.👉Хулдаас , баннер анонс - хэвлэл👉Шагналын пайз зургийн хүрээ👉Стэнд хэ...
27/11/2024

Хэвлэлийн үйлчилгээ түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
👉Хулдаас , баннер анонс - хэвлэл
👉Шагналын пайз зургийн хүрээ
👉Стэнд хэвлэл, стэнд хөл 60х160/80х180
👉Тунгалаг стикер, фото Авто стикер
👉Хөөсөнцөр самбар үзүүлэн чимэглэл
👉Шошго үнийн цаас
👉Ном, Сэтгүүл, Брошур
👉а3, a4

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nasun print win posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category