Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа

Улаанбаатар хотын 6 дүүргийн 1852 орон сууцны байрны 103128 өрх, 306141 оршин суугч, 9386 дамжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 175-н ус, дулаан дамжуулах төв, халаалтын 294.4 км, хэрэгцээний халуун усны 230.5 км, хүйтэн усны 160.6 км, ариутгах татуургын 213.9 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт үйлчилгээг хариуцан 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган ажиллаж байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Харуул, хамгаалалтын ажилтан” нээлттэй ажлын байр зарлаж байна. Бүрдүүлэх бичи...
05/08/2026

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Харуул, хамгаалалтын ажилтан” нээлттэй ажлын байр зарлаж байна.

Бүрдүүлэх бичиг баримт
✓ Иргэний үнэмлэхийн хуулбар
✓ Цээж зураг 3-4 хувь
✓ Оршин суугаа газрын тодорхойлолт
✓ Нийгмийн даатгалын хуулбар

Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️96008899 дугаарын утсаар холбогдон лавлана уу.
Материалыг 2026.08.19 хүртэл хүлээн авна.

Зүүн түгээх төв нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, УДДТ 24-н 8,9-р байрны 96 өрх, 2 аж ахуйн нэгж байгууллагын халаал...
04/08/2026

Зүүн түгээх төв нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, УДДТ 24-н 8,9-р байрны 96 өрх, 2 аж ахуйн нэгж байгууллагын халаалтын 100мм, хэрэгцээний халуун усны 100мм өгөх, 80мм буцах шугамыг хэсэгчлэн солихоор хуучин шугамаа тасдаж гаргалаа. Ажил үргэлжилж байна.

Баруун түгээх төв нь БГД, 34-р хороо УДДТ-98-н баруун талын худагт 34-р байрны халаалтын буцах ф76мм шугам 0.2у/м, 1ш ха...
04/08/2026

Баруун түгээх төв нь БГД, 34-р хороо УДДТ-98-н баруун талын худагт 34-р байрны халаалтын буцах ф76мм шугам 0.2у/м, 1ш хаалт шинэчлэн сольж гэмтэл засварлалаа.

Баруун түгээх төв нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, УДДТ-131-ийн Станцын 3 дугаар байрны худгаас Станц-1, Стан...
31/07/2026

Баруун түгээх төв нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, УДДТ-131-ийн Станцын 3 дугаар байрны худгаас Станц-1, Станц-2 дугаар байр руу явсан хүйтэн усны PPR ф50 мм-ийн 6 у/м шугам, 2 ширхэг эм үзүүр, 2 ширхэг гагнадаг па, 1 ширхэг муфть хэсэгчлэн сольж гэмтлийг засварлалаа.

Зүүн түгээх төв болон ХҮТ 5 нь УДДТ-34 харьяа 2, 3, 4, 5, 6 дугаар байр, УДДТ-35 харьяа Эрхүү-18 байрны нийт 31 ширхэг х...
31/07/2026

Зүүн түгээх төв болон ХҮТ 5 нь УДДТ-34 харьяа 2, 3, 4, 5, 6 дугаар байр, УДДТ-35 харьяа Эрхүү-18 байрны нийт 31 ширхэг худаг, 962 у/м шугам, мөн 7Б, 7, 8, 10, 10В, Макс-12А,Б байр болон УДДТ-156 харьяа Эрхийн 44, 42, БЧ-Эрдэнэчимэг-42А, Монтед-29, Мон Хаус-33, Хамтын шийдэл-39А байрны нийт 44 ширхэг худаг, 1,150 у/м шугамын угаалга, цэвэрлэгээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хан-Уул дүүрэгт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд ажиллалаа.Тус төв ...
31/07/2026

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хан-Уул дүүрэгт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд ажиллалаа.

Тус төв нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 том чадлын, 47 бага чадлын ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан 189 орон сууцны 10319 өрх, 867 дамжин хэрэглэгч байгууллага буюу нийт 11189 хэрэглэгчийг халаалт, хэрэглээний халуун, хүйтэн усаар ханган бохир усыг татан зайлуулах, сантехникийн болон цахилгааны засвар үйлчилгээг ханган ажилладаг.

Уулзалтаар:
1. Засварчдын хувцас хангалт, нормын талаар
2. Борлуулалтын орлогын төлөвлөгөөнд анхаарч байгууллагын зорилтод түвшинд хүрч ажиллах
3. Ирэх онд тохиох байгууллагын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд
4. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах санал хүсэлтийг сонслоо.

Өрх айл, аж ахуйн нэгж бүрийн тав тухын төлөө өдөр шөнөгүй хариуцлагатайгаар ажилладаг хамт олондоо амжилт хүсье.

Зүүн түгээх төв нь СБД, 10-р хороонд байрлах бага чадлын ус, дулаан дамжуулах төв 43н 59 өрхийн 1-р хэлхээний өгөх буцах...
31/07/2026

Зүүн түгээх төв нь СБД, 10-р хороонд байрлах бага чадлын ус, дулаан дамжуулах төв 43н 59 өрхийн 1-р хэлхээний өгөх буцах 100мм*18ум шугам солиод хэвийн ажиллагаанд оруулж, хэрэгцээний халуун усны шугамыг нээлээ.

Байгууллагын салбар төвүүдийн ахлах инженерүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа.Хурлаар хэрэгжүүлж буй ажлын явц, гүйц...
30/07/2026

Байгууллагын салбар төвүүдийн ахлах инженерүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа.

Хурлаар хэрэгжүүлж буй ажлын явц, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах, гэмтэл саатлыг бууруулах, инженерийн оновчтой шийдэл, шинэ арга технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, салбар төвүүдийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Долоо хоног бүрийн даваа гарагт зохион байгуулдаг дотоод хурлаар өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт...
28/07/2026

Долоо хоног бүрийн даваа гарагт зохион байгуулдаг дотоод хурлаар өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, хэлтэс, албад хийж хэрэгжүүлсэн ажлын явцаа танилцуулан энэ долоо хоногт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

* Алсын зайн SCADA системийг нэвтрүүлсэн ус, дулаан дамжуулах төвүүдийн орон тооны судалгааг гарган танилцуулах.
* Ажилтны орон сууц, ажлын байр, спорт заал, засвар үйлчилгээний төвийн зураг төслийг боловсруулж танилцуулах.
* Салбар төвүүдийн объектын эзэмшлийн талаарх мэдээллийг нэгтгэн гаргаж танилцуулах.
* Байгууллагын логоны загварыг шинэчлэн боловсруулж, саналын хувилбаруудыг танилцуулах.
* Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, хариуцсан ажлыг алдаа, зөрчилгүй гүйцэтгэн, ажлын үр дүнг долоо хоног бүр танилцуулж байх.
* Дуудлага хүлээн авах 7000-5454 дугаарыг автомат хариулагчийн системтэй холбох үйлчилгээг судалж, санал боловсруулах.
* Дахин төлөвлөлтөд орсон “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5”-ийн ажлын байрны асуудлыг судалж Нийслэлийн орон сууцны корпорацтай холбогдож тодруулах, м2 хэмжээг өргөтгөлийн хэмжээг оруулж шийдвэрлүүлэх.
* Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батлуулах.
* Хүний нөөцийн оршин суугаа хаягийн судалгааг гаргаж гэртээ ойр салбар төвд ажилладаг эсэх талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулах.
* Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд хэлтэс, нэгжүүд ажилтан, албан хаагчдын албан тушаал, орон тоонд шинжилгээ хийж, саналыг боловсруулж тайлбарын хамт гаргах.
* Албан тушаал, орон тооны саналыг хэлтэс, нэгжүүдээс авч нэгтгэн танилцуулах.
Шинээр ажилд орох хүсэлтэй иргэнийг тус газарт ажиллаж байсан эсэх, ажлаас гарсан шалтгааныг тодруулан судлах, хяналт тавих.
* Програм хангамжаар хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Ахмадын хорооллын 104 дүгээр байрны суурь суулт өгч, инженерийн шугам сүлжээ дарагдан...
27/07/2026

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Ахмадын хорооллын 104 дүгээр байрны суурь суулт өгч, инженерийн шугам сүлжээ дарагдан хөрсний нуралт үүссэн. Үүний улмаас бохир усны урсгал хаагдаж, нэг давхрын айлын ариун цэврийн өрөөгөөр бохир ус хальж дөрвөн айлын усны шугам сүлжээг хаагаад байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байгууллагын удирдлага, холбогдох инженерүүд оршин суугчидтай уулзан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, холбогдох шатны байгууллагуудтай уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Address

Монгол Улс, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороо Их тойруу өөрийн байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670111761

Alerts

Be the first to know and let us send you an email when Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар:

Shortcuts

Share