10/02/2025
🇲🇳 Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйл, Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын даргын 2024 оны 03/857 албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын
Т. Хашлянхуа 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар дүүргийн 5 хорооны "Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан"-г томиллоо.
✅Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанг томилон байгууллагын дотоод журмыг болон ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, нууцын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгууллаа.
✅️Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан @Г.Намулун
✅️Багануур дүүргийн 2 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Баатар Мөнхтуяа
✅️Багануур дүүргийн 3 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Мэндсайхан Энхтунгалаг
✅️Багануур дүүргийн 4 дүгээр Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Хүрэлбаатар Саруул
✅️Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Oyunerdene
✅Хэлтсийн зүгээс Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууддаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ын эмхэтгэл, таблет, өврийн дэвтэр гэх мэт ажилд хэрэглэх зүйлсийг гардуулан өгч амжилт хүслээ.
Төрийн албан хаагч болсон та бүхэн төрийн албаны нэр төрийг өндөрт өргөн ажиллахыг хүсье👏🤝