Архангай аймгийн Засаг даргын тамгын газар

Архангай аймгийн Засаг даргын тамгын газар Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас

Иргэн та улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсөл, арга ...
07/08/2026

Иргэн та улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсөл, арга хэмжээнүүдтэй танилцаж, саналаа өгнө үү.

📅 Санал авах хугацаа: *2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл*

🔗 Санал өгөх: *https://publicinvestment.gov.mn/planvote*

Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам боллооАрхангай аймгийн Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам өргөн...
01/08/2026

Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам боллоо

Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. 30 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын харцага О.Мөн-Эрдэнэ, Ө.Батсуурь нар шалгарлаа.
Энэ үеэр Улсын баяр наадамд амжилттай сайн барилдаж 6 даван улсын харцага цолны болзол хангасан Э.Мөнхжаргал, Ө.Батсуурь нарт тус бүр 80 сая төгрөг, эрдэнийн хүлэг, 5 давж улсын начин цолны болзол хангасан Б.Шаравдорж, Б.Гончигсүрэн нарт тус бүр 60 сая төгрөг, эрдэнийн хүлгийг Арын сайхан хангайн зон олноос бэлэглэлээ.
Мөн Бөхбилэгт дэвжээний бөхчүүдээ амжиллттай сайн дасгалжуулсан Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат нарт тус бүр 10 сая төгрөгийг гардуулав.

“Бөхбилэгт” дэвжээний 30 жилийн ойн баярын хурал боллооАрхангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны 30 жилий...
31/07/2026

“Бөхбилэгт” дэвжээний 30 жилийн ойн баярын хурал боллоо

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал болж, өнгөрсөн хугацаанд аймгийнхаа бөхчүүдийг дэмжин, хамтран зүтгэсэн байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.

Баярын хурлын үеэр “Бөхбилэгт” дэвжээний шинэ тэргүүнээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагайд тус дэвжээг сүүлийн 10 жилийн хугацаанд тэргүүлэн ажилласан Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Мөнхбат тамга, тэмдгээ албан ёсоор гардуулан өгч, амжилт хүслээ.

Үндэсний бөхийн өв уламжлал, үнэт зүйлсийг өвлүүлэн хөгжүүлж ирсэн 30 жилийн түүхт “Бөхбилэгт” дэвжээний үйл ажиллагаа улам өргөжин тэлж, залуу бөхчүүдээ дэмжин ажиллах их үйлс нь амжилт бүтээлээр арвин байх болтугай.

“ARA OPEN 2026” ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭАрхангай аймгийн Жүдо бөхийн холбо...
29/07/2026

“ARA OPEN 2026” ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Архангай аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатарын санаачилгаар Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо хамтран “Ара фестиваль-2026”-ын хүрээнд “ARA OPEN 2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг Архангай аймагт зохион байгуулж байна.

Тус тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 32 клубийн эрэгтэй 120, эмэгтэй 65 тамирчин оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй юм.

150 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний онцлог нь олимп, дэлхийн аваргын медальт Монгол Улсын шигшээ багийн тамирчдын 95 хувь нь оролцож байгаад оршиж байна. Ингэснээр “ARA OPEN 2026” тэмцээн нь үндэсний хэмжээний өндөр зэрэглэлийн өрсөлдөөнтэй тэмцээн болж буйгаараа онцлогтой юм.

Мөн тус тэмцээнийг цаашид Архангай аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд орон нутагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдад урам зориг өгөх, шилдэг тамирчдыг нэгэн дор цуглуулах ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНАМонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н...
24/07/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Архангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Шадар сайдын зүгээс Архангай аймагт нэн тэргүүнд тулгамдаж буй Дулааны станц болон бусад асуудлуудыг 2027 оны төсөвт суулгах тал дээр онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨЗасгийн газрын Хэрэг эрхлэх газр...
20/07/2026

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагуудын оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар өнөөдөр цахим хурал хийлээ.

Хурлаар улс, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, өвс, тэжээл, түлш, шатахуун, хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаг агаарын хүндрэл болон болзошгүй эрсдэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

ЦЭЦЭРЛЭГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНАЦэцэрлэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ...
18/07/2026

ЦЭЦЭРЛЭГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Цэцэрлэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Хангайн нурууны сүрлэг уулс, Идэр, Чулуут, Хануй зэрэг гол мөрний сав нутагт орших Цэцэрлэг сум нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны гал голомтыг өвлөн уламжилж, 1926 онд үндэс сууриа тавьж, 1931 онд орчин үеийн засаг захиргааны зохион байгуулалтаар бэхжин хөгжсөн баялаг түүхтэй нутаг юм.
Өвөг дээдсийнхээ бүтээсэн түүхийг үргэлжлүүлж, төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хөдөлмөр, бүтээлээ зориулж ирсэн та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 1...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Архангай аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд:
Өсвөрийн залуу бөх М.Хангал түрүүлж, Н.Лхагвацэрэн үзүүрлэлээ.
Мөн өсвөрийн залуу бөх Т.Эрдэнэпүрэв, Х.Содбилэг нар шөвгөрлөө.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 1...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Архангай аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд:

Аймгийн Заан О.Доржсамбуу түрүүлэн аймгийн Арслан цолны болзол хангаж, аймгийн Арслан Б.Батсайхан үзүүрлэн, чимэг нэмлээ.

Мөн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Ө.Пэрэнлэйжамц, М.Мягмарцэрэн нар тав даван аймгийн Начин цолны болзол хангалаа.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 1...
09/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Архангай аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэмцээнд:

Насанд хүрэгчдийн эрэгтэй сурын ангилалд:
🥇 Тэргүүн байр
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат: Орхон аймаг, Хангарьд спорт хорооны тамирчин, спортын мастер Эрдэнэбатын Энхбаяр 33 оноогоор түрүүлж, Аймгийн мэргэн цолны болзол хангалаа.
🥈 Дэд байр
Говь-Алтай аймгийн харьяат, спортын мастер Нарангэрэлийн Пүрэвдорж 32 оноогоор дэд байр эзэлж, аймгийн гарамгай харваач цолны болзол хангалаа.
🥉 Гутгаар байр
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харваач, Сумын мэргэн, спортын мастер Довдонсамбуугийн Пүрэвдорж 32 оноогоор гутгаар байр эзэлж, Аймгийн гоц харваач цолны болзол хангалаа.
🏅 Дөрөвдүгээр байр
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, Хилчин спорт хороо, Есүхэй мэргэн клуб, “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн харваач спортын дэд мастер Ядамсүрэнгийн Мөнхтөр 31 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж, Аймгийн онц харваач цолны болзол хангалаа.
🏅 Тавдугаар байр
Завхан аймгийн харьяат Аймгийн онч мэргэн, спортын мастер Баасанжавын Доржпүрэв 30 оноогоор тус тус шалгарлаа.

Насанд хүрэгчдийн эмэгтэй сурын ангилалд:
🥇 Тэргүүн байр
Архангай аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Ганболдын Оюуннаран 33 оноогоор тэргүүллээ.
🥈 Дэд байр
Завхан аймгийн Тэлмэн сумын “Тэлмэн домогт мэргэн” клубын тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Тогтохбаярын Үүрийнцолмон 31 оноогоор дэд байр эзэллээ.
🥉 Гутгаар байр
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хантайшир зурхай, “Дү-На-Зо” ХХК-ийн харваач, спортын дэд мастер Өлзийбатын Ариунаа 30 оноогоор гутгаар байр эзэлж, аймгийн гоц харваачийн болзол хангалаа.
🏅 Дөрөвдүгээр байр
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Тосон идэр мэргэн” клуб, ЕБС-ийн II сургуулийн багш, аймгийн гоц харваач, спортын мастер Даваацэрэнгийн Нямсүрэн 29 оноогоор дөрөвдүгээр байр эзэллээ.
🏅 Тавдугаар байр
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Баянхонгор Үндэсний сурын холбооны харваач, сумын мэргэн Тамжаагийн Уранчимэг 28 оноогоор тавдугаар байр эзэлж, аймгийн тод харваачийн болзол хангалаа.

Хүүхдийн харвааны төрөл / эрэгтэй
🥇 Тэргүүн байр
Г. Номтойбаяр — 25 оноо (Эрч клуб)
🥈 Дэд байр
П. Энхбаяр — 24 оноо (Говь-Алтай аймаг)
🥉 Гутгаар байр
Б.Одсүрэн — 22 оноо (Архангай аймаг, Жаргалант)
🏅 Дөрөвдүгээр байр
П. Эрдэнэзаан — 21 оноо (Говь-Алтай аймаг)
🏅 Тавдугаар байр
Б. Улам-Оргил — 21 оноо (Эрч клуб)
Хүүхдийн харвааны төрөл / эмэгтэй
🥇 Тэргүүн байр
А. Анхбилэг — 30 оноо (Архангай аймаг, Эрдэнэбулган сум)
🥈 Дэд байр
Б. Даваацэцэг — 28 оноо (Эрч клуб)
🥉 Гутгаар байр
М. Билэг-Үжин — 27 оноо (Эрч клуб)
🏅 Дөрөвдүгээр байр
Б. Номинтүшиг — 24 оноо (Зэлмэ клуб)
🏅 Тавдугаар байр
П. Анхзаяа — 23 оноо (Хөвсгөл) тус тус шалгарлаа.

Address

Arkhangai
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймгийн Засаг даргын тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share