Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Government Organization, https://maps. app. goo. gl/vWuLMoWucdbuzj9j8?g_st=ic, Ulaanbaatar.

06/08/2026

#бүүбас
#усныосол

04/08/2026
04/08/2026
04/08/2026
04/08/2026
04/08/2026

⚠️ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ТУУЛ ГОЛ 54 СМ ДАВСАН БАЙНА‼️

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр өнөөдөр (2026.07.31) 08:00 цагийн хэмжилтийн мэдээгээр гол мөрний ажиглалтын 117 цэгт хэмжилт хийснээс хэвийн түвшинд 56, олон жилийн дундаж түвшинг давсан 47, үерийн түвшинг давсан 12, үерийн аюултай түвшинг давсан 2 цэг байна.

Үерийн аюултай түвшинг давсан Тэрэлж гол Тэрэлжийн амралтын орчим, Балж гол Хэнтий аймгийн Дадал сумын орчим үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш (2026.08.01) голуудын усны түвшин Туул гол Улаанбаатар хот орчим 54 см, Төв аймгийн Алтанбулаг сум орчим 15 см, Орхон гол Хархорин сум орчим 20 см, Онон гол Дадал сум орчим 20см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчим 5см тус тус нэмэгдэж, Туул гол үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна.

Иймд иргэд та бүхэн:
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
#бүүбас

#үерийнаюул
#усныосол

04/08/2026

ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛЫГ ӨӨРТӨӨ

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн' үндэсний хөдөлгөөн, 'Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын А/505 дугаар тушаалаар баталсан "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт"-ыг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг дээшлүүлэх, тогтмол дасгал хөдөлгөөнөөр бие даан хичээллэх дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор "Аврагч" биеийн тамир, техник спортын хороо 120 дугаар ангиас дасгал хөдөлгөөнийг боловсруулсны дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өглөөний дасгал хөдөлгөөнөөр бие даан хичээллэж хэвшлээ.

03/08/2026

#бүүбас
#УрьдчиланСэргийлье

Address

Https://maps. App. Goo. Gl/vWuLMoWucdbuzj9j8?g_st=ic
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share