Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийн хуудас

Улаанбаатар хотын 2026.08.07-ны өдрийн цаг агаарын мэдээ.Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn
07/08/2026

Улаанбаатар хотын 2026.08.07-ны өдрийн цаг агаарын мэдээ.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:08-р сарын 07, 08-нд ихэнх нутгаар халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэ...
06/08/2026

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
08-р сарын 07, 08-нд ихэнх нутгаар халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ🔸2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас ус...
06/08/2026

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
🔸2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн, Заамар сум/, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул / Алтанбулаг сум/ , Хараа /Дархан/, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Онон, Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.
⚠️Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.3°С-аар, ОЖД-аас 1.4°С-аар тус тус дулаан байсан ба 194...
06/08/2026

2026 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.3°С-аар, ОЖД-аас 1.4°С-аар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 74.4% нь дунджаас 1.1-ээс 3.4°С-аар дулаан, 25.6% нь дунджийн орчим байжээ.
🥵 Агаарын үнэмлэхүй их температур 30°С-ыг давж халсан өдөр Говь-Алтайн Тоорой, Баянхонгорын Шинэжинст сум Эхийнгол, Өмнөговийн Ханбогд, Дорноговийн Хөвсгөл, Замын-Үүд, Сайншанд орчмоор 25-29 өдөр, Өмнөговийн Сайхан, Манлай, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Дундговийн Гурвансайхан, Говь-Алтайн Алтай, Ховдын Зэрэг, Булган, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан орчмоор 20-24 өдөр, бусад нутгаар 20-оос цөөн өдөр ажиглагджээ.

7 дугаар сард хэр хэмжээтэй хур тунадас орсон вэ 🤔🌦️  7 дугаар сард олон жилийн дунджаар төвийн болон нутгийн хойд хэсгэ...
06/08/2026

7 дугаар сард хэр хэмжээтэй хур тунадас орсон вэ 🤔

🌦️ 7 дугаар сард олон жилийн дунджаар төвийн болон нутгийн хойд хэсгээр 80.1-140 мм, говь-цөлийн бүс нутгаар 5-40 мм бусад нутгаар 40.1-80 мм тунадас ордог байна.
🌦️ Харин 2026 оны 7 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 61.8 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 14.6%-иар, ОЖД-аас 6.7%-иар тус тус ахиу байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 39 дэх ахиу тунадастай сар болж өнгөрлөө.
🌦️ Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 41.1% нь дунджаас бага, 44.2% нь дунджаас ахиу, 14.7% -д дунджийн орчим хур тунадас унасан байна.
🌦️ Хур тунадасны хувьд өмнө болон баруун бүс нутгаар хур тунадас бага орсон бол зүүн болон төвийн бүс нутгаар сарын турш харьцангуй ахиу тунадас оржээ.

05/08/2026

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

05/08/2026
Улаанбаатар хотын 2026.08.06-ны өдрийн цаг агаарын мэдээ.Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn
05/08/2026

Улаанбаатар хотын 2026.08.06-ны өдрийн цаг агаарын мэдээ.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn

🌡️☀️🌡️ 08-р сарын 06-08-ны хооронд ихэнх нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас нэмж халах тул наршилт болон өдрий...
05/08/2026

🌡️☀️🌡️ 08-р сарын 06-08-ны хооронд ихэнх нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас нэмж халах тул наршилт болон өдрийн халалттай холбоотой түр зуурын аадар борооны эрсдэлээс сэрэмжтэй байхыг та бүхэнд сэрэмжлүүлж байна.
👉 Дэлгэрэнгүй мэдээг: https://weather.gov.mn/medee/758

Address

Juulchny Gudamj/5
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл:

Shortcuts

Share