Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн JudInstitute.mn

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн JudInstitute.mn

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн JudInstitute.mn Шүүхийг судалгаа, мэдээллээр хангах, шүүгч, шүүхийн за?

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийг судалгаа, мэдээллээр хангах, шүүн таслах ажлын болон захиргааны ажлын практикийг судлах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг сургаж дадлагажуулах хуульд заасан чиг үүргийг нэгтгэн зохион байгуулах зорилгоор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг 2014 оны 4 дүгээр сард байгуулсан.

Хүрээлэнгийн үндсэн чиг үүрэг

Хүрээлэн нь хууль, дүрэмд заасны да

гуу шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг:

1.Шүүхийн судалгаа

• Шүүхийн шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын практикийг судлах;

• Шүүхийн болон гэмт хэргийн статистик мэдээ гаргах;

• Шүүхийн статистикийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх.


2.Шүүхийн мэдээлэл, номын сан

• Шүүхийн мэдээллийн сан бүрдүүлж, шүүх болон олон нийтийг мэдээллээр хангах;

• Шүүх судлал, шүүхийн эрх зүйг судлан хөгжүүлж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

• Арга зүй, мэдээллийн улирал тутмын "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийг эрхлэн гаргах.


3.Шүүхийн сургалт

• Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны үргэлжилсэн сургалтын эрэлт хэрэгцээг судлах, сургалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

• Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих болон хууль зүйн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл IV боть хэвлэгдэн гарлаа.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шийдвэрийг...
03/06/2019

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл IV боть хэвлэгдэн гарлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг 2014 оны 32 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус журмын дагуу шүүхийн шийдвэрийг судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийн шүүмж судлалыг хөгжүүлэх, шүүхийн практикийг судлах ажлыг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бүтээлийг жил бүр эрхлэн гаргадаг.

Үе шат, хугацаа 1.Бүх шатны шүүхээс сонгомол шийдвэрийн эмхэтгэлд оруулах 5 хүртэлх шийдвэрийг шүүгчдийн зөвлөлгөөнөөрөө хэлэлцэж, жил бүрийн 12-р сарын 10-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлэх; 2.Шүүхийн шийдвэрийг сонгон шалгуурах шүүгч, эрдэмтдийн төлөөлөл бүхий ажлын хэсгийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн саналыг үндэслэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулах; 3.Бүх шатны шүүхээс ирүүлсэн шүүхийн шийдвэрийг шүүгч, мэргэшсэн эрдэмтдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулах. Шалгуур үзүүлэлт 1.Үйл баримтыг холбогдох эрх зүйн эх сурвалжтай бүрэн тулган шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байдал 2.Хуулийг эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон эрх зүйн нийтлэг зарчим зэрэгт тулгуурлан тайлбарлан хэрэглэсэн байдал 3. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй ойлгомжтой тодорхойлсон байдал 4. Хууль зүйн техникийн хэлбэрийн шаардлага /хууль зүйн хэл, найруулга, хэв маяг, нэр томьёо, бүтэц гэх мэт/-ыг хангасан байдал.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд бүх шатны шүүхээс ирүүлсэн нийт 337 гаруй шийдвэрт мэргэшсэн эрдэмтэд, судлаачид тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийж, нийт 57 шийдвэрийг нь шалгаруулан оруулсан.

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛААЭрхэм шүүгч, шүүхий...
13/05/2019

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа "Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2019 оны эхний дугаарыг толилуулж байна.

Энэ удаагийн дугаарт “Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн хураангуй”, Япон Улсын Фүкүока их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Минова Ясүхиро багшийн “Монгол Улсын Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай зохицуулалт болон түүний тулгамдсан асуудал” сэдэвт өгүүлэл, “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”-ний талаар шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ зэрэг онцлох өгүүлэл, нийтлэлүүд багтсан. Мөн Шүүгч таны мэдлэгийн сан буланд хувийн эрх зүйн чиглэлийн шинэлэг өгүүллүүд нийтлэгдсэн болно.

Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой.

Хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн байгуулагдаад 5 жил боллоо!
11/04/2019

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн байгуулагдаад 5 жил боллоо!

Нийт Казах иргэддээ өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох "НАУРЫЗ"-н баярын мэндийг дэвшүү...
21/03/2019

Нийт Казах иргэддээ өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох "НАУРЫЗ"-н баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын цогц мэдээллийг хүргэх "...
12/03/2019

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын цогц мэдээллийг хүргэх "Шүүхийн сургалтын каталоги-2019”-ийг бэлтгэн, толилуулж байна.

Өнөөдөр, 03:27   Ангилал: Мэдээлэл   “Шүүхийн сургалтын каталоги - 2019” хэвлэгдлээ       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны аж...

11/03/2019

Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журмын 3.5-д “Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны бүтэн жилийн тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Монгол Улсын шүүхийн тайлан”-д нийтэлнэ.” гэж заасны дагуу тус хүрээлэнгээс нэгтгэн гаргасан Монгол Улсын шүүхийн шүүн таслан ажиллагааны 2018 оны бүтэн жилийн нэгдсэн дүн мэдээ, тайлантай танилцана уу. /3 дугаар хэсэг/

“Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сургалтад урьж байна.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Захирг...
26/02/2019

“Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сургалтад урьж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өнөөдөр, 06:12   Ангилал: Мэдээлэл   “Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сургалтад урьж байна   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Захиргааны э...

Шүүхийн сургалтын бодлогыг шинэчлэн тодорхойлсон "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр"-тэй танилцана уу
26/02/2019

Шүүхийн сургалтын бодлогыг шинэчлэн тодорхойлсон "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр"-тэй танилцана уу

Өнөөдөр, 06:42   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна   Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөртэй танилцана уу   Нийтэлсэн zolboo   Үзсэн: 26   ХЭВЛЭХ Төсөөтэй мэдээлэл: Азийн хөгжли...

http://www.judinstitute.mn/main/235--2018-4-.htmlЭрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа ...
14/02/2019

http://www.judinstitute.mn/main/235--2018-4-.html

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2018 оны сүүлийн дугаарыг толилуулж байна. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой.

Хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

Өнөөдөр (2019.01.30) "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар "Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тойм”...
30/01/2019

Өнөөдөр (2019.01.30) "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар "Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тойм”-ыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа
http://www.judcouncil.mn/main/8460--.html

Тус хүрээлэнд Сэтгэл судлаач ажилд шалгаруулж авна
29/01/2019

Тус хүрээлэнд Сэтгэл судлаач ажилд шалгаруулж авна

Address

Government Building#11, J. Sambuu Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

51-261245

Alerts

Be the first to know and let us send you an email when Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн JudInstitute.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн JudInstitute.mn:

Share