17/08/2026
📚 ТАТВАР БА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН СЭДЭВТ СУРГАЛТ
Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төвийн Инкубацийн хөтөлбөрт оролцогч бизнес эрхлэгчдэд зориулан хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд татвар болон нийгмийн даатгалын эрх зүйн орчин, бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх практик мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
👩💼 Сургалтыг ЖДҮ бизнесийн татварын зөвлөх, дотоод аудитор Х. Номинсувд удирдан явуулж, бизнес эрхлэгчдэд өдөр тутамдаа анхаарах татвар, нийгмийн даатгалын үндсэн ойлголтуудыг практик жишээн дээр тайлбарлалаа.
💼 Сургалтын хүрээнд:
🔹 Хувь хүн болон компанийн татварын бүртгэл, татварын тогтолцооны ялгаа
🔹 Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
🔹 ААНОАТ-ын татварын шатлал, татвар ногдох орлого болон зөвшөөрөгдсөн зардал
🔹 Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломжууд
🔹 Тайлан илгээх хугацаа, татварын тайлагналтай холбоотой анхаарах зүйлс
🔹 И-баримтын системийг зөв ашиглах, борлуулалт бүрд төлбөрийн баримт олгох
🔹 Нийгмийн даатгалын тогтолцоо болон ажил олгогч, ажилтны үүрэг
🔹 Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тооцоолол
🔹 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийн нөхцөл
🔹 Нийгмийн даатгалын тэтгэмжийг практик жишээгээр тооцох аргачлал
🔹 Нийгмийн даатгалын тайланг цахимаар илгээх үйл явц зэрэг сэдвүүдийг хамрууллаа.
📌 Сургалтын үеэр татвар ногдох орлогыг хэрхэн тооцох, зөвшөөрөгдсөн зардлыг хэрхэн бүртгэх, и-баримт олгохтой холбоотой практик мэдээллээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр үүсэх тэтгэмжийн эрх, тэтгэмжийн тооцооллын жишээнүүдийг авч үзсэн нь оролцогчдод бодит үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байлаа.
🌱 Энэхүү сургалт нь Инкубацийн хөтөлбөрийн оролцогч бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, хууль эрх зүйн шаардлагыг зөв ойлгох, бизнесийн үйл ажиллагаагаа илүү зөв зохион байгуулахад дэмжлэг болсон сургалт боллоо.
Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төвөөс бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, бизнесээ тогтвортой хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Инкубацийн хөтөлбөрийн хүрээнд сургалт, зөвлөгөө болон бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
#ИнкубацийнХөтөлбөр #Татвар #НийгмийнДаатгал #БизнесЭрхлэгч #ЖДҮ #БизнесХөгжил #ЭкспортИмпорт #БизнесДэмжлэг #МонголынЭкспортИмпортыгДэмжихҮндэснийТөв