Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хүртээмжтэй нийгмийн төлөө
Хүн бүрийн оролцоог дэмжье

04/08/2026

📍Эерэг цахим ирээдүй.
🔷Хичээл 9. ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХАРИЛЦААНЫ СОЁЛ БА ХУВИЙН ХАРИУЦЛАГА

04/08/2026
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭМонголын Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн Про боно төв байгуулагдаж, өнөөдөр ү...
04/08/2026

ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн Про боно төв байгуулагдаж, өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй, онцгойлон оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүсгэж буй эрх зүйн орчныг өөрчлөх, эрх зүйн актын уялдааг хангахад стартегийн түвшинд ажиллах бодлого боловсруулах, хүүхдийн эрх зүйн боловсрлыг дээшлүүлэх чиглэлээр голчон ажиллах юм.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат нээлтийн үгэндээ - Хууль зүйн про боно төв нь хуульчдын сайн дурын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд тулгуурлан про боно үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах, цаашид бодлого тодорхойлж ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг онцоллоо.
Нээлтэд хүндэт зочдоор Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч Л.Батбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Прокурорын хорооны тэргүүн, прокурор Б.Энхбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга О.Чинзориг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Д.Гэрэл болон Солонгос Улсын Жипионг хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Им Сун Тек, партнер Ким Янгсу, "Ди Эл Жи" хуулийн фирмийн Нийтийн ашиг сонирхлын Хүний эрхийн төвийн дарга Ким Юухёг, "Наму" Сэтгэцийн нөхөн сэргээх байгууллагын захирал И Жун Хо, Чонжү Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвийн захирал Ким Дэ Хван, “Ханул” сэтгэцийн эмгэгтэй хүний хүний эрхийг хамгаалан дэмжих байгууллагын дарга Чэй Жон Гин болон бусад албаны төлөөлөл, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Ц.Одонжав, мөн Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, бусад хуульчид оролцлоо.
Энэ өдөр Жипионг хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Лим Сун Тек “Солонгосын Про боно төвийн тухай”, өмгөөлөгч Ём Хёнгуг “Солонгос дахь про боногийн өнөөгийн байдал ба Өмгөөлөгчдийн холбооны үүрэг”, ХНТМҮАЭХорооны тэргүүн Ц.Одонжав “Монгол Улс дахь хууль зүйн про боно хөгжил” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хууль зүйн Про боно төвийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн нийт хуульчид болон Солонгосын “Жипионг”, “Ди Эл Жи” хуулийн фирмүүдэд талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье.
⚖️Про боно нь зөвхөн үйлчилгээ биш, шударга ёсыг түгээх, нийгэмд хувь нэмэр оруулах хүч юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо

30/07/2026

📍Эерэг цахим ирээдүй.
🔷Хичээл 8. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг

27/07/2026

📍Эерэг цахим ирээдүй.
🔷Хичээл 7. Цахим тоглоом ба зохистой хэрэглээ

24/07/2026

📍Эерэг цахим ирээдүй.
🔷Хичээл 6. Цахим дээрэлхэлт, цахим ул мөр

23/07/2026

📍Эерэг цахим ирээдүй.
🔷Хичээл 5. Хувийн мэдээллээ хамгаалах

21/07/2026

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сайн жишээг түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа, нөлөөллийн ажлын хүрээнд гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд:
🔷A) Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн талаар судалж, монголд нэвтрүүлэх санал боловсруулах;
🔷B) Мэдээллийн хүртээмжийн үнэлгээний сургалтын модуль, гарын авлага, үнэлгээний маягт боловсруулах;
🔷C) Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбох хөтөлбөр боловсруулах;

⏳Хүлээн авах хугацаа:
🔷2026 оны 08 дугаар сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
📍Хаяг: Улаанбаатар, СБД, 7-р хороо, Эрхүүгийн гудамж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 601 тоот
☎️Лавлах утас утас: 72275858-1
✅Ажлын даалгаварыг доорх холбоосоос татаж авна уу.
https://drive.google.com/drive/folders/1P7qmgGsJ6d3dTzW2o_snP1_ENKpFi_NO?usp=sharing

https://drive.google.com/drive/folders/1P7qmgGsJ6d3dTzW2o_snP1_ENKpFi_NO?usp=sharing

✅🧑‍🎓👩‍🎓ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА. 🧑‍🎓👩‍🎓✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэний суралцах эрхийг хангах, тэ...
20/07/2026

✅🧑‍🎓👩‍🎓ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА. 🧑‍🎓👩‍🎓✅

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний суралцах эрхийг хангах, тэгш боломж бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Дотоод хэргийн их сургуульд “Эрх зүй” хөтөлбөрийн бакалаврын 4 жилийн хөтөлбөрт тулгуур эрхтний бэрхшээлтэй 2 суралцагчийг бүртгэнэ.
Иймд суралцах хүсэлтэй суралцагч материалаа 2026 оны 08 дугаар сарын 21-ны дотор ирүүлнэ үү.
Материал хүлээж авах хаяг: Улаанбаатар хот, СБДүүрэг, 11-р хороолол, 7-р хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 6 давхар 601 тоот
Утас: 72275858 /1 - БХНТГазар/
Жич: ЭШ-ийн босго оноо Нийгэм судлал, Математик, Англи хэл 500 онооноос доошгүй байхыг анхаарна уу. Холбоос дээр дарж журамтай танилцана уу.
https://drive.google.com/file/d/1BqaGogN3znvLIgmPbMbomT5oYFSBRpL5/view?usp=sharing
https://drive.google.com/file/d/1BqaGogN3znvLIgmPbMbomT5oYFSBRpL5/view?usp=sharing
https://drive.google.com/file/d/1BqaGogN3znvLIgmPbMbomT5oYFSBRpL5/view?usp=sharing

🔷ХБХХЕГ-ын харъяа байгууллагуудын 2026 оны 6 дугаар сарын Үйл ажиллагааны талаарх мэдээ
09/07/2026

🔷ХБХХЕГ-ын харъяа байгууллагуудын 2026 оны 6 дугаар сарын Үйл ажиллагааны талаарх мэдээ

Address

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677032222

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар:

Shortcuts

Share