Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн

Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны  Хүрээлэн Техникийн болон Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх

Хүрээлэн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, зах зээлийн судалгаа, шинжилгээ, таамаглал, төлөвлөлт, бодлогын зөвлөмж боловсруулах, салбарын их өгөгдөл, стандарт, ангилал, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.

👩‍👦Өхөөрдөм үрсийн баясгалант инээдээр хорвоо дэлхий гэрэлтэж, үлэмж ачит ээжийн энэрэлт бүүвэйнд хүн төрөлхтөн уярч бай...
01/06/2026

👩‍👦Өхөөрдөм үрсийн баясгалант инээдээр хорвоо дэлхий гэрэлтэж, үлэмж ачит ээжийн энэрэлт бүүвэйнд хүн төрөлхтөн уярч байдаг нарлаг зуны энэ сайхан өдөр тохиож буй Эх үрсийн баярын халуун мэндийг өнө эртний түүхт хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий бяцхан үрсэд өргөн дэвшүүлье.

🌍Нарт хорвоог уяраан энэрүүлэх бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хүүхэд багачуудын цангинасан баярт инээд хэзээ ч тасралгүй үргэлжилж, айл бүхэнд аз жаргал, инээд хөөр, хайр энэрэл бялхан байх болтугай.

🌻Эх үрс элбэрэлтэй, өрх гэр аз жаргалтай, улс орон минь өнөр өтгөн, өнөд мандан бадрах болтугай!

29/05/2026
"YAMAT- 08" ҮНДЭСНИЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТ✅Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ын (ISCO-08) буюу ...
29/05/2026

"YAMAT- 08" ҮНДЭСНИЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТ

✅Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ын (ISCO-08) буюу Олон улсын ажил мэргэжлийн стандарт ангилалын үзэл баримтлал, суурь зарчимд нийцүүлэн боловсруулсан “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAT- 08”-ыг Монгол Улсад мөрдөж байна.
✅Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAT-08”-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн холбогдох мэдээлэл, арга зүйн зөвлөмж авч хамтран ажиллана уу.

✅Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн "Залуучуудын нийгмийн даатгалын тала...
28/05/2026

✅Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн "Залуучуудын нийгмийн даатгалын талаарх ойлголт, хандлагын судалгаа"-ны BI dashboard-ыг https://institute.gov.mn/web/bi линкээр хандаж үзнэ үү.

🔍Судалгаанд хамрагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй залуучуудын 85.5 хувь нь байнгын ажлын байртай байгаа бол даатгалд хамрагдаагүй залуучуудын 41.8 хувь нь улирлын болон түр ажлын байртай байна. Тогтмол ажлын байртай залуучуудын нийгмийн даатгалд хамрагдалтыг улирлын болон түр ажлын байранд ажиллаж байгаа залуучуудтай харьцуулахад 27.3 пунктээр өндөр байна;
📊Судалгаанд хамрагдсан одоогоор даатгалд хамрагдаагүй залуучуудын 56.1 хувь нь өмнө нь даатгалд хамрагддаг байсан. Даатгалд хамрагдахаа зогсоосон, төлөхгүй байгаа шалтгаанаа ирээдүйд төлсөн шимтгэлээ эргээд бүрэн авна гэж итгэдэггүй, үр өгөөжгүй зэргээр тайлбарлаж байна;
🎯Нийгмийн даатгалын төрлүүдийн талаар, шимтгэлийн хувь хэмжээ, сайн дураар даатгуулахад улсын төсвөөс төлдөг шимтгэлийн талаарх мэдлэгийн түвшнийг тодруулахад эрүүл мэндийн даатгалын талаарх “мэднэ” гэх хариулт нийт оролцогчдын 55.6 хувийг эзэлж байгаа бол бусад төрлүүд, шимтгэлийн хувь хэмжээ, хөнгөлөлтийн талаар “огт мэдэхгүй” хариулт 60-70 хувийг эзэлж байна;
📈Залуучуудын нийгмийн даатгалыг шууд үр өгөөжөөр нь бус банкны зээл авах, виз мэдүүлэх зэрэгт хэрэгтэй гэх мэт хоёрдогч ач холбогдлоор нь үнэлж байгаа нь тэд нийгмийн даатгалын үр өгөөжийн талаар цэгцтэй мэдлэг, нэгдсэн ойлголтгүй болохыг харуулж байна.

🔹Монголын хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажлын байранд тасралтгүй хөгжих хэрэгцээ өнөө үед улам чухал бол...
27/05/2026

🔹Монголын хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажлын байранд тасралтгүй хөгжих хэрэгцээ өнөө үед улам чухал болж байна. Хөдөлмөрийн зах зээл, нийгмийн үйлчилгээ, технологи хурдтай өөрчлөгдөж буй нь ажилтнуудаас шинэ мэдлэг, ур чадвар, дасан зохицох чадамж шаардаж байгаа юм.
🔹Ажлын байранд хөгжих нь мэргэжлийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ үйлчилгээний чанар, хүртээмж, байгууллагын бүтээмжийг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний итгэлцэл, үр нөлөөг нэмэгдүүлэх чухал үндэс болж байна.

🔹Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн 2025 онд гүйцэтгэсэн “Монгол гэр бүлийн харилцаа...
26/05/2026

🔹Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн 2025 онд гүйцэтгэсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааны үр дүнгээс хэсэгчлэн хүргэж байна.

⚖"Хүүхэд хамгааллын тухай" хуулийн 30.3 -т "Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэ...
25/05/2026

⚖"Хүүхэд хамгааллын тухай" хуулийн 30.3 -т "Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй"
🏢ХАХНХССХ нь хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

22/05/2026
✅ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН 8 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР🔹Хүрээлэнгийн захирлын 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Эрдмийн зөвлө...
20/05/2026

✅ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН 8 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

🔹Хүрээлэнгийн захирлын 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/55 дугаар тушаалаар Эрдмийн зөвлөлийн гишүүнийг гишүүнээс чөлөөлж, зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.

🔹Нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд ЭЗ-өөс санал зөвлөмж өгөв.

🔹Хүрээлэнгийн /2025-2028 он/ стратеги төлөвлөгөөтэй танилцаж, санал зөвлөмж өгөв.

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны замын 55-р байр 2-р давхар. 3тоот
Ulaanbaatar
111

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

97170031

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн:

Share