Хар тамхитай тэмцэх алба

Хар тамхитай тэмцэх алба Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа...

Зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай дугаар 1116

01/07/2026

Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй

30/06/2026

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг энэ онд "Гашуунсухайт", "Замын-Үүд" хилийн боомтод зохион байгуулсантай холбогдуулан уул уурхайн компанийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

27/06/2026

Хар нэртэй цагаан тахалтай хүн бүр тэмцэх ёстой !!!

Өчигдөр /2026.06.26/ "Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр" тохиож Хар тамхитай тэмцэх албанаас нисэх буудал болон хилийн 2 боомтод өдөрлөгийг нэгэн зэрэг зохион байгуулсан билээ.

Хар тамхитай тэмцэх нь зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг биш хүн бүрийн үүрэг хариуцлага, сэтгэл зүтгэл шингэдэг тул та бүхэн бидэнтэй хамтран тэмцэхийг уриалж байна.

МАНСУУРАЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА 👮👴👵👨👩👱👶👲👳👷

26/06/2026

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН ҮҮД, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ БОЛОН ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ИРГЭДЭД СУРТАЛЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨНӨӨДӨР /2026.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мансууруулах бодистой холбоотой орон нутгийн асуудал тухайн бүс нутагтаа үлддэггүй.Тэдгээр нь улс хооронд хурдацтай тарх...
26/06/2026

Мансууруулах бодистой холбоотой орон нутгийн асуудал тухайн бүс нутагтаа үлддэггүй.

Тэдгээр нь улс хооронд хурдацтай тархаж, бүс нутгийн болон дэлхий дахины асуудал болон хувирдаг.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд сул талыг ашигладаг.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд засаглал, хууль эрх зүйн зохицуулалт болон технологийн сул талыг ашиглан мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээгээ өргөжүүлдэг.

UNODC (НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба) нь улс орнуудад эдгээр эмзэг байдлыг бууруулж, гэмт хэргийн сүлжээг таслан зогсоон, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд дэмжлэг үзүүлдэг.

Мансууруулах бодистой тэмцэх өдрийг тохиолдуулан, улс орнууд шинээр тулгарч буй сорилтуудад инновацлаг шийдэл хайхаар нэгдэн ажиллаж байна.


---

Local drug problems are not confined to one place.

They quickly spread across borders, creating regional and global issues.

Organized crime groups exploit gaps in governance, regulation and technology to expand drug trafficking operations.

UNODC helps countries close these loopholes, disrupt criminal networks and target illicit activities.


UNODC - United Nations Office on Drugs and Crime

НҮБ-ын ерөнхий ассамблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр жил бүр 06 дугаар сарын 26-ны өдрийг “Мансуур...
26/06/2026

НҮБ-ын ерөнхий ассамблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр жил бүр 06 дугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Эдүгээ гишүүн улс орнууд 39 дэх жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ....................Прокурорын байгууллага 202...
24/06/2026

МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ....................
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

https://prosecutor.mn/post/113407

22/06/2026

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай дугаар- 1116

17/06/2026

Сэрэмжлүүлэг: "Ханиадны" гэх бүртгэлгүй эмийг дур мэдэн худалдахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

17/06/2026

Vande:
"Гэр бүлээ бодоорой. Гэрэлт ирээдүйгээ бодоорой"

Address

Ж. Самбуу
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хар тамхитай тэмцэх алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share