Нийслэлийн Бизнес инновацын газар

Нийслэлийн Бизнес инновацын газар Нийслэлийн Бизнес инновацын газар

🚀 GROWTH-AI хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл эхэллээAI-д суурилсан борлуулалт, маркетингийн арга хэрэгслийг ашиглан бүтээг...
31/07/2026

🚀 GROWTH-AI хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

AI-д суурилсан борлуулалт, маркетингийн арга хэрэгслийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдийг GROWTH-AI хурдасгуур хөтөлбөрт урьж байна.

📌 Бүртгэл: 2026.08.13-ны өдрийг дуустал
📌 Сонгон шалгаруулалт /Pitch-day/: 2026.08.18
📌 Хөтөлбөрийн хугацаа: 2026.08.25–09.22
📌 Сонгогдсон 15 оролцогч хөтөлбөрт хамрагдана.

Постер дээрх QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

#Баянхошуу #БизнесХөгжил #Маркетинг #Борлуулалт

31/07/2026
📚 BOOK CLUB-д нэгдээрэй!Өгүүллэг бүр бидэнд шинэ ертөнцийн хаалгыг нээж, бодол санаагаа чөлөөтэй хуваалцах боломжийг олг...
31/07/2026

📚 BOOK CLUB-д нэгдээрэй!

Өгүүллэг бүр бидэнд шинэ ертөнцийн хаалгыг нээж, бодол санаагаа чөлөөтэй хуваалцах боломжийг олгодог. Ном унших дуртай хүүхэд, залуус та бүхнийг BOOK CLUB-ийн уулзалтад урьж байна.

Уулзалтаар хамтдаа ном уншиж, сонирхолтой түүхүүдийн талаар ярилцан, шинэ найз нөхөдтэй болох боломжтой.

📅 Хэзээ: 8 дугаар сарын 3-ны Даваа гараг
⏰ Цаг: 12:00–13:00
📍 Хаана: Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв
#Баянхошуу #НомынКлуб #ӨсөлтХөгжлийнТөв #НийслэлийнБизнесИнновацынГазар

🚀 “CENTRAL EURASIA MARKET ENTRY 2026” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА🌍 Нийслэлийн Бизнес инновацын газар нь гарааны бизне...
29/07/2026

🚀 “CENTRAL EURASIA MARKET ENTRY 2026” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

🌍 Нийслэлийн Бизнес инновацын газар нь гарааны бизнес, инновацын байгууллага, технологийн компаниудын олон улсын хамтын ажиллагаа, зах зээлийн өргөжилтийг дэмжих зорилгоор “CENTRAL EURASIA MARKET ENTRY 2026” хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.

💡 Тус хөтөлбөр нь Төв Евразийн бүсийн инноваци, технологийн компаниудыг Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлэх, олон улсын түншлэл бий болгох, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын санаачилга юм.

🎯 Хөтөлбөрт хамрагдсанаар:
• 🌐 Олон улсын зах зээлд нэвтрэх стратегиа боловсронгуй болгох
• 🇸🇬🇲🇾 Сингапур, Малайз зэрэг бүс нутгийн бизнесийн экосистемтэй танилцах
• 🤝 Олон улсын компаниуд, байгууллагуудтай B2B уулзалт хийх
• 💼 Хөрөнгө оруулагчид болон боломжит харилцагчдад төслөө танилцуулах
• 👨‍🏫 Туршлагатай зөвлөхүүдээс бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө авах
• 📈 Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд гаргах шинэ боломжуудыг судлах
• 💰 Сонгогдсон стартапууд 20,000 ам.долларын SAFE санхүүжилт авах боломжтой.

📌 Хөтөлбөрийн онцлог:
🗓️ Хугацаа: 12 долоо хоног
🏫 Хэлбэр: Танхимын
📍 Байршил: Алматы Хаб, Казахстан
⏰ Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 8-р сарын 16 хүртэл
🚀 Хөтөлбөр эхлэх огноо: 2026 оны 9-р сарын 1
🗣️ Хэл: Англи, Орос
🌏 Хамрах хүрээ: Төв Евразийн бүсийн гарааны бизнес, технологийн компаниуд

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл:
https://astanahub.com/ru/l/marketentry/centraleurasia2026

📢 БАЯНХОШУУ БИЗНЕС, ИННОВАЦЫН ДЭД ТӨВД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, СУРГАЛТУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ“Рио Тинто Монгол” ХХК болон Нийсл...
27/07/2026

📢 БАЯНХОШУУ БИЗНЕС, ИННОВАЦЫН ДЭД ТӨВД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, СУРГАЛТУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Рио Тинто Монгол” ХХК болон Нийслэлийн Бизнес, Инновацын газрын хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын иргэдийн оролцоо, ур чадвар, хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес болон хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих цуврал хөтөлбөр, сургалтыг Баянхошуу бизнес, инновацын дэд төвд зохион байгуулах гэж байна.

Та дараах хөтөлбөр, сургалтуудаас өөрт тохирохыг сонгон бүртгүүлээрэй.

🚀 GROWTH-LAB — Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурдасгуур хөтөлбөр
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн өсөлтөө хурдасгах хүсэлтэй оролцогчдод зориулсан хөтөлбөр.

Бүртгэл: 2026.07.31 хүртэл
Төслийн танилцуулга: 2026.08.05
Хөтөлбөрийн хугацаа: 2026.08.12–09.16
Сонгогдсон 15 оролцогч хамрагдана.

🕯️ Лаа хийх сургалт
Онол, практик хосолсон сургалтаар оролцогч бүр өөрийн бүтээгдэхүүнээ туршин хийх боломжтой.

Огноо: 2026.07.30
Байршил: Баянхошуу инновацын дэд төв

🥋 Жюү жицүгийн сургалт
Хүүхэд, залуучуудын бие бялдар, сахилга бат, тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын бүртгэл эхэллээ.

📍 Сургалт, хөтөлбөр бүрийн бүртгэлийн холбоосыг тухайн зурагт байрлах QR кодоор авна уу.

Өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших, бизнесийн санаагаа дараагийн түвшинд хүргэх боломжоо бүү алдаарай.

#БаянхошууБизнесИнновацынДэдТөв #ЛааХийхСургалт #ЖюүЖицү #УрЧадварХөгжил #БизнесИнновац

🚁 “ДРОН СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭШинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр сонирхдог 12–16 насны сурагчдыг др...
23/07/2026

🚁 “ДРОН СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр сонирхдог 12–16 насны сурагчдыг дроны анхан шатны сургалтад урьж байна.

Сургалтаар:

✅ Дроны бүтэц, эд ангийн үүрэг
✅ Нислэгийн үндсэн зарчим
✅ Дрон угсрах анхан шатны мэдлэг
✅ RC удирдлагын төхөөрөмжтэй ажиллах арга
✅ Аюулгүй жолоодох дадал, ур чадвар эзэмшинэ.

⏱ Сургалтын үргэлжлэх хугацаа:
1 өдөр, 4 цаг

📍 Байршил:
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв

📝 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 31 хүртэл

📞 Холбоо барих:📱 7011 1299

🎓 Сургалт үнэ төлбөргүй.

Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэлээ хугацаанд нь баталгаажуулаарай.

🔗 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdQj5ZhlJ5dEbbwdAOckxxJUeiWjtVfO8hvWb0-rpvOFhlrIw/viewform?usp=publish-editor

#ДронСургалт #БүртгэлЭхэллээ #Технологи #Инновац #СурагчдынХөгжил

Дэлхийд ганцхан 🇲🇳Монгол наадмаараа Дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ🇲🇳
10/07/2026

Дэлхийд ганцхан 🇲🇳Монгол наадмаараа
Дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ🇲🇳

МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ СУДАЛГААНД ХАМРАГДАЖ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙ...
29/06/2026

МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ СУДАЛГААНД ХАМРАГДАЖ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА.🔎

🇲🇳Монгол Улсын стартап экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Стартап болон энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах болон хурдасгуур хөтөлбөр” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

🇰🇷БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжих энэхүү төслийн үр дүнг нэмэгдүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор төслийн суурь судалгааг эхлүүлээд байна.
✅Иймд Та бүхнийг энэхүү судалгаанд идэвхтэй оролцож, Монголын гарааны бизнесийн орчныг сайжруулах, инновацыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулахыг урьж байна.

Судалгаанд хамрагдах холбоос: https://l1nk.dev/iu5dxn7

“Police Hackathon-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа✅ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд ин...
29/06/2026

“Police Hackathon-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

✅ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд инновац, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг хөгжүүлэн бодит хэрэглээнд нэвтрүүлэх, алба хаагчдын бүтээлч санаачилгыг дэмжих зорилготой “Police Hackathon-2026” тэмцээнийг Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инноваци, хөгжлийн алба хамтран амжилттай зохион байгууллаа.

✅ Тэмцээний хүрээнд нийслэл хотын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухаан, дижитал шийдэл, инновацын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа, төслүүдийг боловсруулж, хөгжүүлэх чиглэлээр нийт 36 алба хаагч оролцлоо.

✅ Оролцогчид менторшип сургалт, багийн хамтын ажиллагааны үр дүнд боловсруулсан төслөө шүүгчдийн зөвлөлд танилцуулж, тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

🏆 Тэмцээний шилдгээр:

🥇 I байр: Cyber intelligence баг “Гэмт хэргийн сүлжээ илрүүлэх ухаалаг систем” (Crime Network Intelligence System)
🥈 II байр: Python баг “Сонор аялгуу”
🥉 III байр: Putty баг “Хиймэл оюун ухаанд суурилсан видео аналитик, камерын хяналтын систем”

ГАРААНЫ БИЗНЕС, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХАМТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ А...
26/06/2026

ГАРААНЫ БИЗНЕС, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХАМТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран “Гарааны бизнес, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих хамтын хөтөлбөр”-ийн сургалт, зөвлөх үйлчилгээний хаалтын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах чадамжийг нэмэгдүүлэх, бизнесийн загвар, санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт, зөвлөх үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм.

Хаалтын арга хэмжээний үеэр сургалтыг амжилттай дүүргэсэн 31 оролцогч байгууллагуудад сертификат гардуулан, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Мөн арга хэмжээний үеэр Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулж, оролцогчдод мэдээлэл өглөө.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж. Лхагвасүрэн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670111298

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Бизнес инновацын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэлийн Бизнес инновацын газар:

Shortcuts

Share