15/07/2025
Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл нь Богд сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан нийт 160 сая төгрөгийн ивээн тэтгэлтээр оролцож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Бид түүх, соёл, мэдээллийн технологи, байгаль хамгаалал, олон нийтэд чиглэсэн дараах таван ажлыг бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлээд байна. Үүнд:
✅ #Их Богдчуудын түүх – 100 жилийн ойн түүхэн номын бүтээлд 48 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсныг 100% дэмжиж, ивээн тэтгэгч Ц.Банзрагч болон бусад дэмжигчдийн хамтаар шийдвэрлэв. Энэхүү ном нь Богд нутгийн түүх, уламжлал, суу билэгт хүмүүсийн амьдрал замналыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй бүтээл болох юм.
✅ телевизийн шууд дамжуулалт – 100 жилийн ойн баярын үеэр MNB телевизийн 3 өдрийн шууд дамжуулалтыг зохион байгуулахад шаардагдах 40 сая төгрөгийг удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүд, 1-р багийн адуучин, аймгийн алдарт уяач О.Даваадоржийн үр хүүхдүүд хамтран санхүүжүүлэв.
✅ #Төгсөгчдийн төгөл хашаа – Нутгийн иргэд, төгсөгчдийн дурсамжийг мөнхлөх төслийн хүрээнд байгуулж буй “Төгсөгчдийн төгөл”-ийн хашаанд нийт 34 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байснаас 50% буюу 17 сая төгрөгийг тус зөвлөлийн удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүд гаргав.
✅ #Төгсөгчдийн төгөлд мод тарих ажил – Байгаль орчны нөхөн сэргээлт, эх нутгаа ногооруулж, ирээдүйд ойн зурвас болгох зорилгоор 25 сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг модыг тэргүүлэгч гишүүн Бямбадоржийн Баасандоржийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.
✅ .mn сошиал платформ – Богд нутгийн түүх, соёл, мэдээ мэдээлэл, цахим худалдаа, арилжааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 30 сая төгрөгийн өртөг бүхий IkhBogd.mn цахим мэдээллийн платформыг удирдах зөвлөлийн гишүүн Н.Батцэрэн захиралтай Идеа Дэвэлопмент ХХК-ийн хамт олонтой хамтран ашиглалтад орууллаа.
Бусад тайлбар, мэдээллийг постер тус бүрт оруулсан тул та бүхэн уншиж танилцаарай.