Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

🤖 Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn сайтын AI agent-ийг ашиглан Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг ...
05/08/2026

🤖 Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn сайтын AI agent-ийг ашиглан Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нэг дороос хялбархан, шуурхай аваарай.

🏥 Гэрээт эмнэлэг, эмийн сангийн мэдээлэл
📄 Даатгалын шимтгэлээ шалгах
💉 Хөнгөлөлттэй эмийн мэдээлэл
🩺 Хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээний мэдээлэл

📱 Хэрэгцээт мэдээллээ ганцхан үгээр хайж илүү хялбар, илүү хурдан аваарай.

#ЭМД #ИргэнийХяналт

🇲🇳 ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн мэдээллийг цувралаар хүргэж байна. 👶👧 0-18 насны хүүхдийн эрүүл ...
05/08/2026

🇲🇳 ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

👶👧 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 2 хувиар тооцон төрөөс хариуцан төлдөг.

⚖️ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх үүрэгтэй.

 #ШимтгэлТөлөлт: Гадаадын иргэн, харъяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой. ✅ Ингэхдээ ту...
04/08/2026

#ШимтгэлТөлөлт: Гадаадын иргэн, харъяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой.

✅ Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4 хувиар /Сард-31,680 төгрөг, Жилд-380,160 төгрөг/ тооцож ЭМД төлөх бөгөөд авсан тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө.

04/08/2026

📌 ЭМД-ЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ

👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийг шалгах

👉Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйшнаар шимтгэл төлөлтөө шалгах, төлөх боломжтой.

#ШимтгэлШалгах #ЭМД #ДаатгуулагчИргэн

📲 Даатгуулагт танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.✅ Таны төлсөн шимтгэл 5-10 ...
03/08/2026

📲 Даатгуулагт танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.

✅ Таны төлсөн шимтгэл 5-10 минутад ЭМД-ын цахим системд баталгаажаж тусламж, үйлчилгээ авах боломжтой болно.

#ЭМД #ШимтгэлТөлөлт

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙЭрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арг...
03/08/2026

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.

Иргэн таны санал, санаачилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого, төсөвт үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📱 Доорх QR кодыг уншуулан 2027 оны эрүүл мэндийн салбарын бодлого, арга хэмжээ, төсвийн төсөлд саналаа ирүүлнэ үү

https://emd.gov.mn/news/724

03/08/2026

Шинэ сар, шинэ 7 хоногийн мэнд 🙂

☎️ Та ажлын өдрүүдэд 07:30-17:30 цагийн хооронд ЭМД-ын 1800-1363 лавлах утсанд энгийн тарифаар холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.

#ЭМД #Лавлах18001363

02/08/2026

🥰 Өнөөдөр амралтын өдөр, маргааш ажлын өдөр эхлэх нь ээ.
Бүтэн амардаг бүтэнсайн өдрөө та аз жаргал, баяр хөөр дүүрэн өнгөрүүлээрэй 😊

✅ Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #АмралтынӨдөр

📞 Энэ долоо хоногт ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн мэдээллийн ажилтнууд:☎️ 1800-1363 лавлах утсаар👥 1572 даатгуула...
01/08/2026

📞 Энэ долоо хоногт ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн мэдээллийн ажилтнууд:

☎️ 1800-1363 лавлах утсаар
👥 1572 даатгуулагч-иргэнтэй холбогдож
⏱️ 22 цаг 49 минутын турш эрүүл мэндийн даатгалын зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллалаа.

📌 Даатгуулагч та амралтын өдөр болон ажлын бус цагаар 1800-1363 лавлах утасны автомат хариулагч, AI чат агентаас эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ЛавлахУтас

01/08/2026

🥰 Амралтын өдрийн өглөөний мэнд хүргэе!

Та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан амарч өнгөрүүлээрэй 🥰

📞 Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалтай холбоотой хэрэгцээт мэдээ, мэдээллээ Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утасны автомат хариулагчаас хүссэн үедээ авах боломжтой.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ЦагАгаар

Address

Чингисийн Өргөн Чөлөө 20-р хороо
Ulaanbaatar
17032

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97618001363

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар:

Shortcuts

Share